Д.Эрдэнэбат: Аливаа зүйлд сонголтын зарчим, суурь ойлголт гэж байдаг юм. Үүнийг зөрчиж болохгүй

Ц.Анударь / Улстөр

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт үргэлжилж байна.

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: Энэ бол зардал тооцдог асуудал биш. Төлөөллийг бүрэн хангах тухай асуудал. Нийт иргэдийн 50 хувь нь ороогүй сонгуулийг Иргэдийн төлөөлөгч болгож сонгодог нь байж болохгүй зүйл. Ирцийн асуудал бол дараагийн асуудал. Иргэдийн төлөөлөгч ядахдаа нийт иргэдийнхээ 50+1-ийн оролцоог хангасан байж байж хүлээн зөвшөөрөгдөх ёстой. Хоёрдугаарт, Сонгууль зохион байгуулах үүрэгтэй байгууллага байгаа. Сонгуульд оролцож байгаа улс төрийн намууд байгаа. Ийм байхад 50+1 ирцгүй сонгууль зөвшөөрөөд тийм хүмүүсийг иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгоно гэж байхгүй. Зарчмын хувьд буруу. Аливаа зүйлд сонголтын зарчим, суурь ойлголт гэж байдаг юм. Үүнийг зөрчиж болохгүй. Төлөөллийн зарчим алдагдвал “гудамж” чинь өөрөө босно шүү.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:31:45

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:31:44

Зочин [66.181.187.66] 2020-01-23 13:20:39

Зүгээр зайлж буян бол нийгэмд алдагдсан амьтан гэдгээ л сайн ойлго

Зочин [202.126.88.130] 2020-01-23 09:05:55

Та нар иргэдийг шууд бие даан дэвшдэг болгооч. Чадахгүй ш дээ та нар. Яагаад гэвэл та нарын гар хөл хөдөөд бүгд үгүй болно

Зочин [64.119.21.99] 2020-01-23 08:12:51

Хөөе чи, Тогтохсүрэнтэй цуг тоголчихоод яагаад дуугүй суугаад байна. Ярилцлага өгөөч!!!!

Зочин [192.82.71.112] 2020-01-23 09:22:00

Луухаан дуугүй зайл


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.