Чуулганы нэгдсэн хуралдаан хаалттайгаар үргэлжилж байна

Н.Саранчимэг / Хууль

УИХ-ын Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Эрдэнэсийн сангийн үндсэн сангийн орлого, үндсэн болон гүйлгээ сангийн зарлагын 2020 оны төсвийн тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хаалттайгаар хэлэлцэх болсон юм. Мөн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/, “Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг үдээс өмнө хэлэлцэх товтой.

Харин үдээс хойших хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Амарзаяагаас Монгол Улсын Ерөнхий сайдад хандан “Монгол Улсын усны нөөц, ус ашиглалт болон уг салбарт баримталж буй бодлогын талаар” тавьсан асуулгын хариуг сонсох юм.

МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авлаа

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаас МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авлаа.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Нэгдсэн чуулганаас МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авах хэрэг байна аа. Цаг үеийн асуудалтай холбогдуулаад яаралтай хуралдах шаардлагатай байна. Тиймээс үдээс өмнөх хуралдаанаас хоёр цагийн завсарлага өгөөч гэж хуралдаан даргалагчаас хүсэж байна” гэсэн юм. Түүний хүсэлтийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хүлээн авсан бөгөөд хаалттай танилцах асуудалтай танилцсаны дараа завсарлага өгөхөөр боллоо.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:30:31

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:30:31


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.