Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоож, сурагчдад онлайн сургалт явуулахаар боллоо

Ц.Анударь / Эрүүл мэнд

ДЭМБ-ын мэдээллээр коронавирусын халдварын тохиолдол 887, нас баралт 26 болсон байна. Монгол Улс Хятад улстай хиллэдэг учир уг вирусын халдвар манай улсад орж ирэх эрсдэл өндөр байгааг холбогдох албаныхан хэлж байна.

Үүнтэй холбогдуулан Улсын Онцгой комисс ирэх Даваа гарагаас эхлэн гуравдугаар сарын 2-ныг хүртэл улс даяар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр зогсоох шийдвэр гаргалаа. Энэ талаар ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл "Томуу, томуу төст өвчний дэгдэлттэй байгаа үед коронавирусийн халдвар орж ирвэл хүүхдээр тогтохгүй хүн амын хувьд эрсдэлтэй гэж үзсэн учраас Улсын Онцгой комисст санал оруулсан” гэлээ. Түүнээс сургалтын хөтөлбөрийг хэрхэн зохицуулах талаар тодруулахад “Улсын онцгой комиссын хуралд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга оролцсон. Сургууль урт хугацаагаар завсарлах болсонтой холбогдуулан боловсролын байгууллагууд онлайн сургалт явуулах саналыг Онцгой комиссоос гаргалаа” гэв. Улсын Онцгой Комиссын энэ шийдвэр шууд хэрэгжих юм байна.


Сэтгэгдэл

Иргэдмйг яаж хайрлаад байна даа [122.201.31.242] 2020-01-25 08:08:02

Эрх баригчид иргэдийг хайрлалаа юу. Хэт гэнэт үү үгүй юу??? . Яаж хайрлаж ирснийг нь бид хэтэрхий сайн мэлнээ . Хайрыг нь одоо хардаа. 1 ангид 50 жаран хүүхэд. Хор нь дэндсэн утаа түлшээр хайрлалаа юу. Ингэж хайрлуулснаасаа болж үхэж дуусахви й

Доромжлохоо боль [122.201.31.242] 2020-01-25 08:03:47

G хороолол маань нил онлайн авлаа л даа элэг хөшөөлөө оромдрж хуурч доромжилж ханадаггүй ээ

отгонцэцэг [202.9.40.183] 2020-01-25 04:58:23

Эрүүл биед саруул ухаан оршиноо гэж сайхан үг бий шүү дээ дэмжиж байна

Зочин [103.229.123.21] 2020-01-25 01:58:56

Сурагчдыг амраасан нь зөв өө, судлагдаагүй шинэ вирусын халдвар тоглоом биш ээ. Эрсдэлийг хэрхэн үнэлж сэргийлэлтээ хэрхэн хийснээр хэдэн зуун мянган хүний амь нас яригдана аа, дүүрэг болгонд ядахдаа нэг сургуулийг болзошгүй халдварын үед ашиглахаар ор, тоног төхөөрөмжөөр тохижуулаад эмнэлгийн мэргэжилтнүүдэд эмчилгээ, оношлогоо, сувилгаа, ялангуяа өөрийгөө хамгаалахад сайтар сургах хэрэгтэй байна аа, ноен вирус хаалга цохиод байна аа, эсэхүл ороод ирчихсэн ил гарахаа хүлээгээд нуугдаж байгаа болов уу

Oyutan [192.82.68.126] 2020-01-25 01:01:00

Oyutnuudad bol virus hamaagui yumu te tuslaa ghed tsaana in duu narn bjidisht

Zochin [192.82.68.253] 2020-01-24 21:41:14

Zaaval olnooroo ovdoj baij haah èstoi yum uu .Zarim humuus yu bodoj baidiin eruul baihad surah tsag zav zondool garna shuu dee

zochin [192.82.68.253] 2020-01-24 21:39:22

Зогсоосон нь зөв хүүхэд олноороо ханиад хүрч байгаа шүү дээ

Зочин [192.82.77.178] 2020-01-24 20:31:17

Zogsooson ni zuv sh dee zuv shiidver, eruul baival hicheel hiih tsag oldono uvduhiig huleegeed bai baih yostoi baisan ymuu, teneg ym yritsgaagaad baihiin

Зочин [202.9.46.180] 2020-01-24 19:45:38

Сэргийлэх нь зөв боловч улс орон даяар хичээл хаах шаардлага байгаа юм уу? Улаанбаатарт арай цөөн хоног харзанаж байгаад хичээлээ явуулж болохгүй байна уу?

Зочин [103.10.23.240] 2020-01-24 20:32:12

yaagaad amrah durgui bdgiinbee 03sarin02 hurtel amarchihad yaachaad bgan

Зочин [66.181.161.49] 2020-01-24 19:15:13

7 хоног, 14 хоногоор хичээл хаагаад байцыг харан сунгаж болохгүй байсын болов уу?


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.