1991-1994 онд тэтгэвэр тогтоолгосон зарим иргэний нэмэгдэл 50.000 төгрөгийг олгож эхэлжээ

Н.Алтанцэцэг / Эдийн засаг

“Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх тухай” хууль энэ оноос хэрэгжиж эхэлсэн. Тус хуулийн 2 дугаар зүйлд зааснаар “Зарим иргэний тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэхэд баримтлах журам”-ыг Засгийн Газрын 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 484 дүгээр тогтоолоор баталсан.

Нийгмийн даатгалын ерөнхий газар нь хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг шуурхай зохион байгуулж, судалгаа, тооцоолол хийсний үндсэн дээр тэтгэврийн нэмэгдлийг иргэдийн дансанд шилжүүлэхээр арилжааны банкуудад төлбөрийн даалгавар илгээжээ.

Хуулийн үйлчлэлд 1990 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр баталсан БНМАУ-ын Тэтгэврийн хуульд заасан доор дурдсан болзол, нөхцөлөөр 1991 оны 01 дүгээр сарын 01-нээс 1994 оны 12 дугаар 31-ний хооронд өндөр насны тэтгэвэр тогтоолгосон зарим иргэн хамаарч байна. Үүнд:

Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 15-аас доошгүй жил ажиллаж 50 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх;

Төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол нь өсгөсөн, 20-оос доошгүй жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эх;

Нийтдээ 27-гоос дээш жил ажиллаж нас харгалзахгүй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эмэгтэй;

Нийтдээ 32-оос дээш жил ажиллаж 55 насанд хүрсэн нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон эрэгтэй.

Уг хуулийн үйлчлэлд хамаарч буй иргэдийн тэтгэвэр 50,000 төгрөгөөр нэмэгдэж байгаа ба нэгдүгээр сарын тэтгэврийн нэмэгдлийг ийнхүү өнөөдөр олгож байна. Харин ирэх сараас үндсэн тэтгэвэртэй нь хамт олгогдоно.

Түүнчлэн энэ хуулийн үйлчлэлд хамрагдсан иргэд ирэх сарын 1-нээс нийт иргэдийн тэтгэврийг нэмэгдүүлэх арга хэмжээнд мөн хамрагдана.


Сэтгэгдэл

zochih [192.82.65.89] 2020-01-27 10:24:04

1991-1994 онд тэтгэвэр тогтоолгосон ахмадуудын ихэнх нь бурхан болсон байгаа.Арайчдээ 2019 онд тэтгэвэрт гарсан хөгшчүүл ч социализмийн ид залуу ажилчид байсан хүмүүс тэгэхээр тэтгэвэрын зөрүүг арилгаж доод хэмжээг 500 000 д хүргэх боломж оо хайгаачээ. 2020 оны сонгуульд бид ийм малнуудыг дахин сонгохгүй шүү!!! ард түмээн

Бэбэ [202.55.188.41] 2020-01-26 12:36:44

Тэгээд 1994 онд уурхай зогсож нас нь болоогүй ч хүчээр тэтгэвэрт гарсан хүмүүсийг хохь нь гэж байгаа юмуу.

Зочин [202.9.47.24] 2020-01-26 01:01:52

Цалин 420 тэтгврээ нэмээч дээ

Зочин [202.9.47.24] 2020-01-26 00:58:21

Тэтгвэгрээ нэмээч дээ

Зочин [202.9.46.180] 2020-01-25 14:22:34

Ийм нөхцлөөр бага тэтгэвэр тогтоолгосон хөгшчүүдийнхээ талыг нь талийгаач болсны дараа 50 хан мянгаар нэмснээ их юманд бодоод байх хэрэггүй дээ. 22 мянган эхчүүд гомдсоор харсаар байгаад өөд болсон шүү. Одоо ч тэтгэвэрийн хэт зөрүүтэй олон ахмадуудын гомдол тасраагүй шүү. Сайд аа!!!!

Зочин [202.9.46.62] 2020-01-26 00:25:54

Tetgevriin zuruu chin baga tsalintai ajil hiij bgagui humuust baga bga uym shu dee

ЗОЧИН [202.9.46.19] 2020-01-25 11:30:00

ГАНЦ ЭЛБЭГДОРЖИЙН ГАНЦХАН ЭРДЭНЭТЭЭС ХУЛГАЙЛСАН МӨНГӨ Л ТЭРБУМ ТЭРБУМ ТӨГРӨГ АЯГҮЙ БОЛ ТЭРБУМ ДОЛЛАР БОЛЖ БАЙХАД ТҮҮНИЙ БҮХ ХУЛГАЙ ЛУЙВАР ДЭЭРЭМ ТОНУУЛ ЗАЛИЛАН АВЛИГА, ОФФШОРТ ХИЙСЭН МӨНГӨ, МӨНГӨ УГААСАН БОЛГОНЫГ ЭРГҮҮЛЖ АВАХ ЮМ БОЛ МОНГОЛЫН БҮХ АХМАДУУДЫН ТЭТГЭВРИЙГ 1000 БОЛГОСОН БОЛНО ГЭЖ ЮМ МЭДЭХ ХҮМҮҮС ТООЦОЖ ГАРГАЖ ЯРИАД БАЙГАА НЬ ЯАХ АРГАГҮЙ ҮНЭН БОЛОЛТОЙ. НЭГ ХУЛГАЙЧ НЬ Л ИНГЭЖ ИДЭЭД БАЙХААР МОНГОЛЫН БУСАД ХҮМҮҮСТ ЮУ ХҮРТЭХ БИЛЭЭ. НӨГӨӨ БАС ИЧИХГҮЙ ХАВТГАЙРСАН ХАЛАМЖ, ХАЛАМЖИЙН ОРОН БОЛЛОО ГЭЖ НӨГӨӨ ХУЛГАЙЧ ЭЛБЭГДОРЖИЙН ЦАХИРТАХЫГ ЯАНА. ХААНА БН ТЭР ХАЛАМЖ ЧИНЬ. СКАНДИНОВЫН ОРНУУД ШИГ, ЯПОН ШИГ ӨӨР БУСАД ОРНУУД ШИГ ИРГЭДЭЭ ХАЛАМЖИЛЖ БАЙЖ ХАЛАМЖИЛЛАА, ХАЛАМЖИНД МӨНГӨ ЗАРЛАА ГЭДЭГ БАЙХАА. ТЭГЭХГҮЙ ХАМАГ МӨНГӨ АВЛИГА АЛБАН ТУШААЛТНУУДАД УРСЧ БАЙХАД ЮУНЫХ НЬ АРД ТҮМЭНД ОНОГДОХ МӨНГӨ. ХАРИН Ч НӨГӨӨ МУУХАЙ АМЬТАД ТЭР ТУСМАА ЭЛБЭГДОРЖ АЛГА БОЛЖ ХҮМҮҮСИЙН НУРУУ ЖААХАН Ч БОЛ ТЭНИЙЖ, ТЭТГЭВЭР НЭМЭГДЭЖ БН: ЭНЭ БАТТУЛГА, ЗАНДАНШАТАР, ХҮРЭЛСҮХ, ОЮУН-ЭРДЭНЭ, БАТЗАНДАН, БОЛД ГЭЭД АРАЙ ӨӨР ЮМ

зочин [202.9.46.19] 2020-01-25 11:22:59

НӨГӨӨ ХУЛГАЙЧ ЭЛБЭГДОРЖИЙН ЭРДЭНЭТИЙН БАЯЖМАЛААС ЖИЛ БҮР ИДЭЖ БАЙСАН 44 ТЭРБУМ, ТЭР МӨНГИЙГ ЗАСГИЙН ГАЗАР ОНЦГОЙ ДЭГЛЭМ ТОГТООТОЛ АВСАН ГЭХЭЭР 10 ЖИЛ АВЧЭЭ. ТЭГЭЭД БАС ЭЛБЭГДОРЖ ТЭНД ХАМАГ ШАХААГАА ХИЙЖ БСАН ГЭДЭГ. 49 ХУВИЙГ АВЛАА ГЭЖ ӨӨРИЙН ХЯНАЛТАА ТОГТООЖ, ГАР ХӨЛӨӨ АВААЧААД ҮНДСЭН ОРЛОГО АШГААС ХУУ ХАМАХ БОЛСНООС УЛСАД ӨГДӨГ ТАТВАР ХЭД ДАХИН БАГАССАН ГЭДЭГ. ТЭГЖ БА ХИЧНЭЭН ТЭРБУМЫГ ТУУСНЫГ БҮҮ МЭД. ОДОО ШАЛГААД ГАРГААД ИРЭХ БАЙХ. ЗА ТЭГЭЭД ТАМГЫН ГАЗРЫНХ НЬ ДАРГА САНААТАЙ БАЙСАН ӨЛӨН ХОЧИТ П.ЦАГААНАА ЭХНЭР ЭРДЭНЭЦЭЦЭГТЭЙ НЬ АВААЧААД ТЭР ҮЙЛЛДВЭРИЙН НӨӨЦ ҮҮЦ БОЛОХ 2 ТЭРБУМ ДОЛЛАРЫН АШИГЛАХ НӨӨЦТЭЙ ОВООЛГЫГ НЬ ДАНГААРАА ТУУХ БОЛЖЭЭ. ЭЛБЭГДОРЖИЙГ ЛУЙВРААР ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛОХООС ӨМНӨ ӨЛӨН ЦАГААН НЬ УЛААН МӨНГӨГҮЙ ХОТЫН ЗАХИРГААГААР ГАЗРЫН ХИЙГЭЭР ХАЛААХ ЭРХ АВАХ ГЭЖ ХӨӨЦӨЛДӨӨД ХОТЫН ДАРГЫН ҮҮДИЙГ САХИАД ХОНОЖ БАЙСАН ГЭДЭГ. ЭЛГЭЭ СОЛИУЛАХДАА ХҮРТЭЛ МӨНГӨГҮЙ ХАНДИВ ЦУГЛУУЛЖ БАЙСАН ГЭДЭГ. ГЭТЭЛ НӨГӨӨ ЛУЙВРЫН АЧИТ ИХТ ГЭДГИЙГ НЬ ЭЛБЭГДОРЖ ИДЭХ ГЭЖ ГАРГАСНААС ХОЙШ ШУУД ТЭРБУМТАН БОЛЖЭЭ

зочин [124.158.88.87] 2020-01-25 10:26:11

цалингийн доод хэмжээ 420,0 болсон. тэтгэвэр бага байна

Зочин [66.181.180.91] 2020-01-25 10:00:14

ЮМНЫ ҮНЭ ХЭМЭГДЭЭД ЭХЭЛЛЭЭ. ИНФЛЯЦАА Ч ГҮЙЦЭХЭЭ БАЙЛАА.


10 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
10 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.