Д.Эрдэнэбат: Шөнийн цэнгээний газруудыг ажиллуулахгүй байхад онцгой анхаарах шаардлагатай байна

Ц.Анударь / Улстөр

УИХ дахь АН-ын зөвлөл цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: Ардчилсан намын зөвлөл хуралдаж, дараах асуудлаар ярилцлаа.

  1. УИХ-ын гишүүний эрхийг түдгэлзүүлэх Халдашгүй байдлын дэд хорооны шийдвэрийн тухай асуудлаар,
  2. Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар УИХ-ын сонгуулийн тойргийн асуудлыг хэлэлцэж байгаа. Үүнтэй холбогдуулан өөрийн байр сууриа илэрхийлсэн. Мөн АН-ын зөвлөл УИХ-ын дарга Г.Занданшатарт тойргийн албан хүсэлтээ илэрхийлсэн байгаа.
  3. Өнөөдөр дэлхий дахинд үүсээд байгаа онц, гоц халдварт титэм вирусын өвчлөлийн талаарх асуудлаар иргэдийн санал бодол ямар байгааг Төр, засагт уламжлах нь зүйтэй.

-Эхний асуудлаар АН-ын зөвлөл УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн. Уг шаардлагад:

Ёс зүйн дэд хороо, Халдашгүй байдлын дэд хороо хуулийн хугацаанд асуудлаа шийдэхгүй удаашруулж байна гэдэг шаардлагыг тавьсан. Энэ асуудалтай холбогдуулан өнгөрсөн баасан гарагт Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, шийдвэрээ гаргасан байна. Үүнтэй холбогдуулан АН өөрийнхөө байр суурийг илэрхийлэх нь зүйтэй гэж үзсэн. Монголын төрийн төлөө, ардчиллын төлөө зүтгэж явсан АН-ын дэд дарга агсан Г.Батхүүтэй холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярт гурван зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх УЕП-ын УИХ-д түдгэлзүүлэх тухай хандсан албан тоотод нэг зүйл нь дурдагдсан учраас бид үүнийг онцгой анхааралдаа авах зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Хоёрдугаарт, 2020 оны нэгдүгээр сарын 22-нд талийгаачийн гэр бүлийнхэн АН-д захидал илгээхдээ шударга ёсыг тогтоох, хэргийн үнэн зөвийг олох тал дээр Ардчилсан нам ажиллана гэдэгт найдаж буйгаа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг түдгэлзүүлэх шийдвэрийг УИХ-ын байнгын хороо болон УИХ-ын чуулганд дэмжиж оролцох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа.

-Нийслэлийн хүн ам төвлөрсөн, нийгэм эдийн засгийн хамгийн том Нийслэлийн мандатын тоог хасах гэж байгаатай холбогдуулан УИХ-ын даргад албан тоотыг хүргүүлсэн. Нутаг дэвсгэр, хүн амын тоог харгалзан тойрог тогтоох асуудлын хүрээнд гурван мандаттай байгаа 90 мянга хүрэхгүй, цөөн сонгогчтой аймгуудын мандатын тоог нэг мандаттай аймаг руу шилжүүлэх замаар нийслэлийн мандатын тоог хөндөхгүй байх зайлшгүй шаардлагатай гэж үзэн энэ тоотыг хүргүүлсэн.

Амны хаалт /маск/, ариутгалын бодис дутмаг байгаад иргэд бухимдалтай байна

- Сүүлийн үед титэм вирусын асуудалтай холбогдуулан улс оронд нэлээд асуудал үүсэж байгаа. Ялангуяа хамгийн эрсдэл өндөртэй улс орны тоонд Монгол Улс орсон. Үүнтэй холбогдуулан хөрш оронд үүссэн энэхүү онцгой нөхцөл байдалд иргэний болон айл өрхийн хариуцлага, Төр, засгийн шуурхай ажиллагаа нэн тэргүүний чухал асуудал болж байна. Урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны хүрээнд асуудалд шуурхай хандаж, анхааралтай ажиллах ёстой гэдэг байр суурийг зайлшгүй илэрхийлэх ёстой. Иргэдийн санаа зовниж буй асуудал дээр Засгийн газар, Эрүүл мэндийн яам болон холбогдох газрууд онцгой анхаарах ёстой. Хэд хэдэн зүйл дээр онцгой анхаарах ёстой болов уу гэж бодож байна.

  1. Элдэв янзын хардлагад шуурхай хариу өгөх тал дээр хойрго хандаж байна. Ялангуяа цахимаар гарч буй мэдээллүүдэд албан ёсны байгууллагууд нь цахим хаягаараа мэдээлэл дамжуулах байдал тун дутмаг байна.
  2. Оюутан, сурагчдын хичээлийг зогсоосонтой холбогдуулан Улаанбаатарын хэт төвлөрлийг саармагжуулах чиглэл рүү онцгой анхаарал хандуулах шаардлагатай байна. Ялангуяа шөнийн цэнгээний газруудыг ажиллуулахгүй байхад онцгой анхаарах шаардлагатай байна гэсэн иргэдийн хүсэлтийг бид уламжлах нь зүйтэй.
  3. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ үүний хажуугаар шаардагдаж байгаа эм хангамж, амны хаалт /маск/, ариутгалын бодис, эмнэлгийн болон эмийн сангуудаар дутмаг байгаад иргэд маш их бухимдалтай байна. Үүнд шуурхай арга хэмжээ авах шаардлагатай” гэлээ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:31:29

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:31:29

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 18:30:34

Q1aDxM http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [66.181.187.179] 2020-01-27 16:27:54

UB COMEDYD BAS SHALDAN SADAR SAMUUR YRIAD ARHI PIVO GUDRAAD HEDEN ZALUUCHUUD SUUJ BAIDAGSHT TER ERIIG BAS HAAH HEREGTEI XAXA. MICTEI YRIDAG ZALUUCHUUD BAS ARHI PIVO HAR TAMHI HEREGLEED GUDRAAD TAIZNII ARD SOLIOTOI MEDREL NI MEDEGDEHGUI BAIDAG SHT. HAMGIIN IH DOH SADAR SAMUUN IHTEI GAZAR SHUU KK

Зочин [66.181.161.17] 2020-01-27 16:09:10

томчууд нь баар цэнгээний газраар хэсээд үр хүүхдүүддээ вирус халдаавал яах юм вэ архинд тэсвэртэй л гээд вирус халдахгүй байна гэсэн үгүү жинхэнэ архидалт , архидалтаас буудал буудалаас өвчин авна ш дээ баар цэнгээний газраа хаагаачээ

Зочин [66.181.187.179] 2020-01-27 16:31:02

CHAM SHIG HALTAR SHOWDOJ ARHI UUGAAD BUUDAL SOYOLTOI BOLOVSROLTOI IRGED YWDAGGUI SHUU. SOYOLTOI BOLOVSROLTOI IRGED OROOD HUGJIM SONSOOD GARDAG SHUU. CHI HALTAR YRIAGAA UURIINHUU HALTAR HUMUUSTEI OCHIJ YRIARAI

Зочин [66.181.161.17] 2020-01-27 16:03:45

өөрсдийн нь баар цэнгээний газар байгаа учраас наадуул чинь хаахгүй байгаа юмаа бүгд бараг архины үйлдвэртэй байгаа даа

ZOCHIN [66.181.187.179] 2020-01-27 16:00:04

TER YAHAW TER TURIIN ORDOND YAM TAMGIIN GAZART SHALDAN BIEE UNELJ BAIGAA NUHDUUD IH VIRUS TEEJ BAIGAA SHU XAXA. GER BUL HAMAATNUUD NI BAS NYAN VIRUSTEI

zochin [66.181.187.179] 2020-01-27 15:58:35

OYUTAN ZALUUUCHUUD HAAYA BUR GANTS NEG L BAAR ORDOG SHD. ORLOO GEED ARHIDAJ SAMUUN BOLDOGGUISHUU ARAI DENDUU HAR PR YWUULJ BAINA SHUU. DEER NI UZWER UILCHILGEENII GAZRUUD BAS BAINA. TED NARIIG BAS HAAH HEREGTEI ZARIM NI DAN SADAR SAMUUN YRIA HURUU IHTEI.

Irgen [43.250.126.59] 2020-01-27 09:16:46

Zarim hiih ajilgui humuus bur muu er saind huurnu gegcher big huurchih uymaa . Zahuda haagad bur baraani dutagdald orj uymnud une had and gargad bugdeere dampuurahuu . Deer ni ter zah der chini myanga myangan hun ar geree tejeej banknii mungu tulun amidarch bdgin haalaa gd bugd l hetsuudene

Зочин [122.201.31.57] 2020-01-27 10:48:15

Zuv

Казино [202.179.31.48] 2020-01-27 09:09:42

Яадаг юм. Казно ажиллуулах юм уу?

Зочин [182.160.39.201] 2020-01-27 08:51:35

голдуу л АН намын нохойнуудын архины үйлдвэр баарууд байгаашд. бузар нам

Зочин [182.160.39.201] 2020-01-27 08:48:14

голдуу л АН намын нохойнуудын архины үйлдвэр баарууд байгаашд. бузар нам

Зочин [64.119.26.235] 2020-01-27 08:33:12

муу эр дайнд хөөрөв гэгчээр ,эхлээд өөрийнхөө идсэн мөнгийг төл,

unshigch [103.14.36.6] 2020-01-27 08:31:49

Ард кино театр болон Модны 2 Тод, Тасганы овооны бүжгийн клубуудын үйл ажилагааг хаая

Bold [202.126.89.167] 2020-01-27 07:56:42

Baar tsengeenii gazruudaar yvaad uzeechee.Ene virus chn arxind tesvergui bituu xumuus bn.Surguili tsetserlegee xaagaad ymar ch nemergui.Yagaad yaraltai arga xemjeenuudig avaxgui yriad bnaa.

Зочин [192.82.71.6] 2020-01-27 07:08:24

Маш зөв Бар цэнгээний газар караокэг хаах хэрэгтэй Яаралтай арга хэмжээ аваач ээ Бид цөөхүүлээ

Зочин [202.21.127.226] 2020-01-27 06:58:36

Бүх зах хил гаалиа хаах нь чухал шүү

Зочин [202.9.40.15] 2020-01-27 06:48:02

bar ch yahav cpirteer ariulaad garna pc.moriitei avtomat togloomiin gazruud hulgaigaar ajillana tend l virus tarhana daa

Зочин [202.21.100.164] 2020-01-27 06:44:48

Амар амар. Ордон дотроо захаа нүүлгээд оруулаад ирдэг. Ичээчээ.

Зочин [139.5.219.38] 2020-01-27 06:37:21

ЗАХУУДАА ХААГААЧЭЭ.

Зочин [103.212.119.25] 2020-01-27 06:28:17

Яг зөв бүр мөсөн хаах хэрэгтэй

Зочин [103.10.22.45] 2020-01-27 06:21:05

Turin ordoni 2 davharin koridort sar shini bayart zoriulsan uzesgelen hudalda gargaj bgag uy gej oilgoh ve. Turin ordon tiim ariun gazar uymu. 1mkavdrat S-n huraamj yamar unetei bna.

Зочин [103.57.95.98] 2020-01-27 06:10:47

bvh zah delguur baar vilgeenii bvh gazriig 3 sariin hugtsaatai haamaar bnaa er ni baariug otoi 8 tsagaas hoish ajluulmaargui bn delguur oroi 6 ghed haalgj bmaar bn

Зочин [202.126.89.165] 2020-01-27 05:49:01

Arga hemjeenuudee zogsoomoor um

Yana ve [98.253.30.34] 2020-01-27 05:36:50

Bvh iymaa haagaad tend ajillaj bsn humuus tsalin monggui yaj amidrah iym bol ene hugtsaand

Иргэн [203.91.119.42] 2020-01-27 05:36:41

Ганц удаа дэмжие, баар цэнгээний газруудаас гадна караокэ гэж архичдын цугладаг газруудыг бас хааж өгөөрэй

Зочин [180.149.93.14] 2020-01-27 05:52:09

yg vnen ter microfonoos ni eldev haldvar taraagddag hamgin zavaan

Зочин [202.131.235.198] 2020-01-27 05:14:11

ЗХУ, ОХУ, СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст ОХУ-ын магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна. Утас88671597

Зочин [182.160.36.40] 2020-01-27 05:08:05

та нар л дутчих. танай лалар батүүл хотын дарга байхдаа баар архины газрын архидуулах цагийг сунгаж үүр цайтал архидуулдаг болсон шүү.

Зочин [202.179.25.201] 2020-01-27 06:00:21

яг үнэн,түмэнд таалагдах гэж энэ АН-уусуудын гаргасан дампуурал шд


32 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
32 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.