Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Норвегийн Баялгийн сангийн үйл ажиллагаатай дэлгэрэнгүй танилцлаа

Aдмин / Эдийн засаг

Норвегийн Хаант Улсад айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /2020.01.27/ тус улсын Гадаад хэргийн яам, Сангийн яам, Төв банк, Төрийн тэтгэврийн сан буюу Баялгийн сангийн удирдлагуудтай уулзаж, чөлөөт ярилцлага өрнүүллээ.

Уулзалтын эхэнд, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Монгол Улс 2012 оноос хойш энэ сангийн үйл ажиллагаа, менежментийг төрийн дээд түвшинд сонирхож, хамтран ажиллах сонирхолтой байгаа. Өнгөрсөн хугацаанд бид үргэлж баялгийн сангийн сайн талыг нь сонирхож байсан бол энэ удаад сөрөг болон учирч болох эрсдэлд бэлэн байхад түлхүү анхаарч баялгийн сантай болохоор эрмэлзэж байгаа” гэдгээ илэрхийлсэн юм.

Уулзалтаар, Баялгийн санг үүсгэн байгуулсан түүх, сангийн хөрөнгө оруулалтын стратеги ба менежмент, Ёс зүйн зөвлөлийн үйл ажиллагаа, Норвегийн эдийн засагт нефть, байгалийн хийн салбарын орлогын оруулж буй хувь нэмэр зэрэг асуудлаар голчлон ярилцлаа. Түүнчлэн Норвегийн Сангийн яам нь Баялгийн сангийн менежмэнтийг хариуцан ажилладаг бөгөөд тус яамны албан тушаалтнууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон түүнийг дагалдан яваа төлөөлөгдчийн сонирхсон асуултуудад хариулж, санал солилцлоо.

Норвег Улс нь 1969 онд Монгол Улсын адил өөрсдөө хайгуул хийж томоохон орд газруудыг /газрын тосны/ илрүүлсэн бөгөөд 1983 онд баялгийн сан байгуулах санаа гаргаж, 1990 онд хэрэгжүүлж эхэлсэн байна. Улмаар 2007 онд Европын хамгийн өндөр үнэлгээтэй үндэсний баялгийн сан болж, 2019 онд сангийн орлого анх удаагаа их наяд ам.доллар давсан амжилт тогтоосон юм.


Сэтгэгдэл

bid [122.201.21.43] 2020-01-28 14:25:01

ehleed bayalagiin santai bolj baij tetgever ene teriin zeeliig tegledeg yum shde. ternees ornoos ornii hoorond baij or teglej tenegtdeg humuus bayalagiin san gedgiig oilgoj ireh uu.

Зочин [66.181.182.23] 2020-01-28 12:45:02

Ард иргэдээ харж үзэж хүнсний зүйлээ хүрэлцээтэй байлгаарай ёрөнхий сайдаа танд л итгэж байгаа шүү

Зочин [64.119.17.64] 2020-01-28 11:54:37

Mongol hun hugjihgui bol Baylagiin san man gej demiireh hereggui. Ulam l dampuurch urond barigdana. Darga nar n ard tumen gej neriig ashiglan tsohiod nugoo malnuud n yu ch gedgiig n medehgui baihad yaj mungu n nemegddeg yum

Зочин [192.82.70.25] 2020-01-28 11:27:49

Эдийн засгийн зөвлөх Эрдэнэбат нь Сангийн сайд Хүрэлбаатарын найз нь байна.Байнга сайт сонин дээр муудалцаад яваа хирнээ зөвлөхөөр нь найз нь байдаг наасан.Ай хөөрхий улс төрөө гэж.Дүр эсгэсэн Монголын амьдрал.Эрдэнэбат нь Хүрэлбаатарын асуудал зохицуулагч юм бизээ

Зочин [192.82.65.120] 2020-01-28 10:43:38

Монгол Улсын Ерөнхийлөгч танд амжилт хүсье.

Зочин [64.119.17.64] 2020-01-28 11:51:53

Hahaha... Byalduuch shaar ve...

Зочин [203.91.115.56] 2020-01-28 10:35:22

Энэ хүн зугаалж явдаг. Улс орон зовлон бэхшээлийг давах тухай бодож, арга хэмжээний эрэлд мордож байдаг. Ийм ерөнхийлөгч монголд хэрэгтэй юу?!

dr [192.82.71.170] 2020-01-28 10:22:03

olon jil sudallaadaa hezee bodit ajil bolgoh boldoo uursduu l tuugaad l

зочин [202.131.229.246] 2020-01-28 10:13:09

гадныхан 1 их наядыг хуримтлуулж харин манайхан 11 их наядыг тууцан

Зочин [103.57.93.224] 2020-01-28 09:37:47

Oloh gj baigaa bukh mongooroo tetgever teglej baigaa gedgee helsen uu?

zochin [73.51.245.247] 2020-01-28 09:24:06

exleed xulgaich naraa baryj ir Saikhanbileg Elbegdorj

Зочин [192.82.65.120] 2020-01-28 09:22:53

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга танд ажлын амжилт хүсье.

dr [192.82.66.172] 2020-01-28 08:17:17

erunhiilegch harin zuv yavaad baigaa um bn. ene sangiin uil ajillagaag mongold 100 % nutagshuulah heregtei bna


13 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
13 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.