Ё.Баатарбилэг: Хичээл, сургууль түр зогссонтой холбогдуулж зуны амралтыг хойшлуулахгүй

Ц.Анударь / Боловсрол

Монгол Улсын Засгийн газар шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай тогтоол гаргасан. Үүнтэй холбогдуулан БСШУСЯ Улсын онцгой комиссын шийдвэр, Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд хийх ажлын талаарх мэдээллийг өглөө. Шуурхай ажил зохион байгуулалтын арга хэмжээ авах тухай Монгол Улсын Ерөнхий сайдын тушаал нэгдүгээр сарын 27-нд гарсан. Үүнтэй холбогдуулан аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвлөмжийг хүргүүлжээ. Түүнчлэн Ерөнхий боловсролын газрын даргаас бүх аймгуудын боловсролын газруудад чиглэл өгсөн байна.

Гуравдугаар сарын 2-ныг хүртэлх хугацаанд ямар ажлуудыг зохион байгуулах талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр,

“ 1. Цэцэрлэг, ЕБС-ийн сурагчдын зуны амралт хугацаандаа эхэлнэ. Энэ жилийн хичээлийн хуваарь зургаадугаар сарын 5-нд дуусах байсан. Энэ хугацаандаа дуусна. Хичээл, сургууль гуравдугаар сарын 2-ныг хүртэл хойшилсонтой холбогдуулж зуны амралт хойшилно гэсэн ойлголт байхгүй.

2. Гуравдугаар улиралын амралт хоёр долоо хоног байсан. Үүнийг нэг долоо хоног болгож багасгана.

3. ЕБС-иуд гуравдугаар сарын сүүл болон дөрөвдүгээр сар гарах хугацаанд таван долоо хоногийн турш бямба гарагт тогтмол хичээллэхээр болж байгаа. Бямба гарагт хичээллэхтэй холбогдуулж багш нарт илүү цагийн мөнгө нэмж олгоно.

4. Энэ хугацаанд 18 телевизийн сувгаар теле хичээлүүд гарах төлөвлөгөөтэй байна. Бэлтгэсэн контентуудыг давтамжтайгаар, цагийг нь зөрүүлж хичээлүүдийг заана” гэлээ.


Сэтгэгдэл

z [59.153.85.87] 2020-01-29 20:27:30

ene baatarbileg gent gent vnen teneg yum yrihiimaa shudraga boloh geed yadtsan yaaj ywaad iim yum said bolchdiin gutamshig

Зочин [103.26.194.43] 2020-01-29 15:30:07

За ашгүй дээ. Баярлалаа

Зочин [192.82.71.205] 2020-01-29 13:37:49

САЙН БАЙНА!!!!!!

Зочин [122.201.23.28] 2020-01-29 13:33:07

Багш нараа амраагаач

Зочин [192.82.72.131] 2020-01-29 12:40:31

Энэ сайд яасан дүйрчихсэн толгой вэ.2-р улирлын амралтыг сунгах байтал сунгалгүй хоёрын хооронд 7 хоног хичээллүүлээд ханиад улам нэмэгдүүлсэн одоо болохоор 6 хоног хичээллүүлж ядаргаанд оруулахнээ хүүхдүүдийг.

gg [202.9.46.176] 2020-01-29 12:35:05

Urid n buyu soc niigmiin ued byamba garigt hicheelledeg bsan. Uhsen hun alga

Зочин [124.158.109.140] 2020-01-29 11:49:15

Яг үнэн шүү. Баатарбилэгээ

ЗОЧИН [124.158.109.140] 2020-01-29 11:45:02

бага ангийн хүүхдүүд тасралтгүй 6 өдөр явна гэж байхгүй Ядаргаанд орж дархлаа нь сулраад өвчинд өртөмтгий болчихдог . Эмнэлэгийн анхны мэдэгдэхүүнгүй Баатарбилэг бага насны хүүхдүүдийг сэтгэл зүй эрүүл мэндээр нь битгий дарамтал Монголын сургууль хүүхдэд хэтэрхий их даалгавар ачаалал үүрүүлж маш их ядраадагаа больмоор юм ЗУНЫ амралтаар ч тайван амарч чаддаггүй үргэлжийн даалгаварын дарамт бодогдоостой тамалчдагийм

И [192.82.71.77] 2020-01-29 16:21:06

Чи хүүхдээ сургуулиас гаргаж аваад өөрөө болвсрол олго. Ер нь тэгж чадмаар хүн шиг санагдчихлаа. Ха ха ха


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.