ЭМЯ: Завхан аймагт тусгаарласан сэжигтэй тохиолдлын шинжилгээний сорьц ирсэн

Н.Алтанцэцэг / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирустэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Уханиас ирж тусгаарлагдсан оюутнууд 14 хоног нь дуусаад өнөөдөр эмнэлгээс гарлаа. Давтан шинжилгээ хийхэд сөрөг буюу шинэ коронавирус байхгүй гарсан. Шинж тэмдэг ямар нэгэн хүнд илрээгүй. Өдөр бүр халууныг нь үзэж эмчийн хяналтад байлгасан. Ингээд өнөөдөр бүгд баяртайгаар сэтгэл амар гэр орондоо гарахаар боллоо гэж байсан. Бид оюутнууддаа зөвлөмж өгч өөрсдөө бүртгээд явахаар зөвлөгөө өгсөн.

2020 оны хоёрдугаар сарын 13-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан найм, Архангай аймагт тусгаарлагдсан нэг хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Одоогийн байдлаар буюу 2020 оны хоёрдугаар сарын 14-нд ХӨСҮТ-д гурван хүн, Дорнодод нэг, Завханд нэг, Налайх дүүрэгт нэг буюу нийт зургаан хүн тандалт шинжилгээ хяналтад орсон" гэв.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Завхан аймгаас өчигдөр тусгаарласан сэжигтэй тохиолдлын сорьц ирсэн. Одоо шинжилгээ хийгдэж байгаа. Тус сэжигтэй тохиолдол илэрсэн хүн нь долоон настай хүүхэд байгаа. Мөн аав ээж нь тусгаарлагдсан. БНХАУ-ын Эрээн хотод амьдардаг, хятад аавтай, монгол ээжтэй гэр бүл” гэв.

ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Өчигдрийн байдлаар 2,277 шинэ тохиолдол нэмэгдсэн байна. Мөн Японд нэг тохиолдол нас барсан нь БНХАУ-аас гадна нас барсан хоёр дахь тохиолдол нь боллоо. Эдгэрсэн хүний тоо харьцангуй нэмэгдэж 1,194 болсон байна. Сэжигтэй тохиолдлын тоо буурч байгаа нь тархвар судлалын тоо хяналтанд орж, сэжигтэй буюу тусгаарлагдсан хүмүүсээс өвчлөлийн тоонд оруулж бүртгэж буйтай холбоотой.

Шинэ коронавирустэй холбоотойгоор ЭМЯ-наас шуурхай арга хэмжээ авч эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг ханган, эрчимтэй ажиллаж байгаа билээ. Сүүлийн үед БНХАУ-аас ирж буй мэдээллээр эрүүл мэндийн газрын ажилчид халдвар авч өвдөх тохиолдлууд гарч байгаа учраас эрүүл мэндийн байгууллагын ажилчдаа хамгаалах, шаардлагатай зүйлсээр хангах ажлыг эрчимтэй зохион байгуулж байна.

Мөн ард иргэдэд зориулсан зөвлөмжүүд хийгээд тарааж байгааг хэлье. Ерөнхийдөө өвчлөл буурахгүй, эрчимтэй байгаа тул ард иргэддээ хэдэн зүйлийг анхааруулж хэлмээр байна.

Засгийн газраас Цагаан сарыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор хүн амын нягтрал үүсгэхгүй байх хэрэгтэй. Ялангуяа гэр бүлийнхэн олноороо цугларч бууз, банш хийхгүй байх, олуулаа хүнсний зах руу явахгүй байхыг анхааруулж байна.

Хүн амын бөөгнөрөл нягтрал үүсгэхгүй байх нь энэ өвчнөөс сэргийлэх бас нэгэн арга. Түүнчлэн хоёр метрийн зайнаас болж өгвөл бие биетэйгээ харьцах нь зүйтэй гэсэн судлаачдын товхимлууд хэвлэгджээ. Нэмж хэлэхэд бид хэдийгээр Цагаан сарыг тэмдэглэхгүй боловч гэр орноо цэвэрлэж, хог, тоос шороогүй байх нь зөв байх" гэлээ.


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 21:20:08

QnRLVg http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [103.229.122.75] 2020-02-16 06:07:58

Үхэж байсан бөгсөө худалдсан авгайг тэр эрээн рүү нь хэзээч ирэхээргүй болгож хөөж явуул!! Очиж очиж сонгиноос тэр эрээнд очиж хужаад бөгсөө худалдахдаа яахав дээ?! Новш чинь дээр нь бас өвчин хамж авчираад!! Хужаа нт нэг муу тэрэгчин эсвэл ногоочин л байгаа бизээ?! Үхэж далдрааасай!!'

Зочин [83.254.135.250] 2020-02-15 23:19:43

zuvhun huuhnuud bish, hujaatai suusan heden zaluu bdg buur huuhedtei, ted bas irsen suragtai, tedniig oruulahgui bh heregtei.

з [66.181.161.119] 2020-02-15 13:01:19

Дэлхийд 3-4 удаа шинжилж байж илэрч бна гээд байхад манайх 1 удаа үзээл зүгээр гээд байх юм. Болж байгаа юм байх даа

ard [202.9.46.4] 2020-02-15 10:56:47

ene mongol gichiinvvdiiig yamaarch yumdeee hogshon bainauuu hamaagui hujaaatai suuhan ih boljdeeee lalaruuud harin erchvvvd ni haaa ochij hujaaaa em awahgui yum

zochin [202.55.188.45] 2020-02-15 09:02:23

EMY HUSUT iin heden ajilgui ymnuud udur bur TV eer garch uursdiiguu reklamdah saihan zavshaan tohioj dee. Neg ih medlegtei tsarailj hutsaad baidag. Nuur tulaad uulzahad yu ch medehgui uvchnuur dalimduulj mungu hulgaildag neg turiivchtei hulgaich nar.

Зочин [64.119.26.175] 2020-02-15 07:54:55

Hujaatai hi huuj yvuulaach Zavhaniihaaaan, hujaatai suusan ymnuudiig mongol irgenshilees hasah heregtei

цэцэг [59.153.114.181] 2020-02-15 05:17:20

эрээнд амьдардаг юм бол эрээндээ байхгүй ямар юм аа хийж монголд ирдэг байна .?тэгээд сэжигтэй гэж байгаа .монгол авгай монгол хүний эрүүл байдалд санаа тавихгүй бол цаад хужаа яасан гэж санаа тавих вэ дээ !

Зочин [202.55.188.90] 2020-02-15 14:07:02

hujaatai suuval irgenshileesee hasaj hamt hytad yavuulna gvl ene holduu huuhnuudiig hujaatai suuhiig n boliulah bh da


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.