Халдвар авсан 4 хятад иргэн эдгэрч, Малайзын эмнэлэгээс гарлаа

Aдмин / Гадаад мэдээ

2020.02.14-нд, шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хятад удамтай 4 өвчтөн эдгэрч, Малайзын Селангор мужийн хотын эмнэлэгээс гарлаа. Малайзын Эрүүл мэндийн яамны дэд сайд Ли Вэньцай, Хятадаас Малайзад суугаа элчин сайд Вайтянь нар эмнэлэгт очиж, өвчтөнүүд эмнэлэгээс гарахад нь хамт байлцав.

Малайзын Эрүүл мэндийн дэд сайд Ли Вэньцай хэлэхдээ, дөрвөн өвчтөн эмнэлэгт ердийн эмчилгээ хийлгэсэн, учир нь тэдний биеийн дархлаа сайн байсантай холбоотой юм. Шинэ төрлийн коронавирусийн халдварын эмчилгээ, тусгай эм бэлдмэлийг илүү сайн ойлгохын тулд Хятадтай нягт харилцаа холбоотой байх шаардлагатай юм гэжээ.

Сэтгүүлчийн асуултад хариулах үед элчин сайд Вайтянь хэлэхдээ, шинэ төрлийн коронавирусийн халдвар ойрын хугацаанд Хятад, Малайз хоорондын худалдаанд сөргөөр нөлөөлж байна, гэвч урт хугацааны байдлаас харахад, Хятад, Малайз хоёр орон хоорондын худалдааны хамтын ажиллагаанд итгэлтэй байна гэжээ. Тэрээр Хятад, Малайз хоёр оронд эдийн засгийн талаар харилцан холбоотой зүйлүүд олон байгаа бөгөөд өргөн хүрээнд хамтын ашиг сонирхолтой юм. Иймээс хоёр орны худалдаа удахгүй сэргэх бөгөөд цахим худалдааг багтаасан худалдааны шинэ арга хэлбэр нь хоёр орны бизнес эрхлэгчдэд шинэ боломжийг авчрах болно гэжээ.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:40:19

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:40:19

ergen [66.181.188.203] 2020-02-16 04:10:12

sain l um bolj dee

Aa [202.126.88.46] 2020-02-15 16:18:52

Ashguidee neg ch gesen ger bul edgerene gedeg sain bna

ИРГЭН [59.153.114.75] 2020-02-15 11:03:45

болж дээ хөөрхий.

Зочин [88.130.62.148] 2020-02-15 09:23:35

Haldvar avsan german hun edgereed bas emnelegees garsan.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.