Иргэд ээ, маскаа зүүцгээе биш, маскаа зүү!

Л.Батцэнгэл / Эрүүл мэнд

Маск зүүгээгүй хүмүүс хаа сайгүй их байна. Гадаа гудманд ч, албан газруудад ч, эргэн тойронд хавтгайдаа нэг амны хаалтгүй иргэд “билчиж байна. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг. Маскаа зүүцгээе гэж уриалах хүн бол захаас аван олон байна. Яг ачир дээрээ амны хаалтаа зүүцгээсэн нь нүдний гэм шахуу. Амны хаалтгүй иргэдийг нийтийн тээврээр зорчуулахгүй гэсэн журам ч огт мөрдөгдөхгүй байгаа нь тодорхой. Амны хаалт бол амьсгалын замаар гадагшилж буй халдвар үүсгэгчийг хязгаарлах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл амьсгалын замын халдварт өвчин, шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулахад амны хаалт хэрэглэх явдал нэн чухал байгаа. Иргэн бүр амьд явах эрхтэй гэдэг шиг хүн бүхэн агаар амьсгалах байгалиас заяагдмал эрхтэй. Энэ л эрхээ эдлэх гэтэл нийгэмд эрхээ мэддэг ч үүрэг хариуцлагаа ухамсарладаг хүн ховор байгаа нь хэцүү. Өөрийн болон өрөөлийн эрүүл мэндэд тустай хамгийн чухал үйл бол өнөөдрийн байдлаар маск зүүх болчихоод байна. Коронавирусын халдвар агаар дуслын замаар халдварладаг гэж эрүүл мэндийн байгууллагынхан сануулсаар байхад амны хаалт зүүхгүй байна гэдэг нийгмийн хэм хэмжээг зөрчиж буй явдал яах аргагүй мөн. Иймээс иргэд минь маскаа зүүцгээе гэж хэн нэгнийг уриалан дуудах биш үүргээ ухамсарлаж маскаа яг одооноос зүү гэж өөрөө өөрсөндөө анхааруулах цаг болсон байна. Маскаа зүүцгээе биш маскаа зүүцгээ, хүмүүс ээ!

Амны хаалт хэрэглэхэд анхаарах зүйлс:

  • Зөв зүүх,
  • Зөв тайлах,
  • Хоёр цаг тутамд болон бохирдсон тухай бүр солих,
  • Зүүсэн амны хаалтны гадна хэсэгт аль болох гар хүрэхгүй байх,
  • Нэг удаагийн амны хаалтыг бохирдсон тохиолдолд шууд хаях,
  • Амны хаалт сольсны дараа гараа заавал савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэх,
  • Даавуун амны хаалтыг солих бүртээ 40-өөс дээш хэмийн халуун усанд савандаж угааж, индүүдэх,
  • Өдөрт дунджаар 4-5 ширхэг амны хаалт сольж хэрэглэх,
  • Амны хаалт чийгтэй болсон даруйд шинээр солих,
  • Цэвэр болон бохирдсон амны хаалтыг хольж болохгүй

Амны хаалтанд тавигдах шаардлага:

  • Ам, хамар, эрүүг бүтэн далдлах,
  • Чихэнд тогтоогч нь сунамтгай резинэн материал байх,
  • Хамрын хэлбэр гаргасан байх,

- Хэмжээ нь насанд хүрэгчид болон хуухдэд зориулсан сонголттой байх,

– Материал нь угаахад агшихгүй, будаггүй, харшил өгөхөөргүй хөвөн даавуу байх,

- Гадна материал нь ус нэвтрүүлдэггүй, амьсгалахад тохиромжтой байх,

Материалын сонголтоос шалтгаалан 3-4 давхар байна.

Хэмжээ: насанд хүрэгчид дунджаар урд хэсгийн өндөр -12.5 см, чихний хэсгийн өндөр 6.0 см, дээд талын урт-22 см, доод талын урт 20 см, хамрын хэсэгт 2.5 см, эрүүний хэсэгт З см байхаар тохируулж хийх хэрэгтэй.


Сэтгэгдэл

Зочин [202.131.244.210] 2020-02-20 10:35:27

ХЭНЭГГҮЙ ЭРГҮҮЧҮҮД МАСК ЗҮҮХГҮЙ БУСДАД ГАЙ ЧИРЭХ НЬ, ТЭРНЭЭС ГАДНА БИД ЯАГААД ИЙМ ТЭНЭГ ЮМ БЭ, ХАА САЙГҮЙ ХАЯСАН ХЭРЭГЛЭСЭН МАСКНУУД ОДОО БҮР ИЛҮҮ ГАЙ ЧИРЭХ НЬ ЭЭ, ХАЯХДАА ХОГИЙН САВАНД ХАЯХ ХЭРЭГТЭЙ БАЙНА, ГАЗАРААР НЭГ Л ХЭРЭГЛЭСЭН МАСК БАЙНА ГАМШИГ ШҮҮ

Зочин [192.82.69.1] 2020-02-20 01:06:13

Хуруувч, улавч, элэгэвч, (хүүхдийн) бариувч гэдэг шиг монголоор маска-г амавч гэдэг байсан юм. Лам нар бурхан тахилаа арчих, зул хүж өргөхдөө амьсгаа хүргэхгүй гэж тэр амавчаа хийдэг байсан юм гэнэ билээ. Одоо орж ирсэн шинэ юм огт биш.

Зочин [172.58.139.119] 2020-02-19 22:33:12

Huuhdees dor erguu mal shig humuus yumdaa Mongolchuud

Pablo [202.9.46.93] 2020-02-19 22:08:18

Hi i have masks.Thanks.

Маск нь хаана бнаа. [103.229.123.198] 2020-02-19 20:36:56

Маск нь байгаад ямар мөнгөөрөө авах вэ. Их үнэтэй бн, үнэтэй маскаа олон хоног хэрэглэнэ. Улам вирус халдана. Орлогогүй боллоо. Банк хамаг мөнгө хуу хамаад явчих юмаа.

ард [192.82.93.3] 2020-02-19 19:04:59

Маск авах мөнгө байхгүйээ. Үхсэнч асуудал алгаа.

бс [192.82.93.3] 2020-02-19 18:39:05

Тэгээд тэр маскн хаана байнаа. Үнийгэн төлж чадах боловуу. Новшоо гэж

Зочин [202.9.40.9] 2020-02-19 18:10:16

маск зуухээр зуугээгуй байснаасаа илуу аюултай гэж гадаад эмч нар анхааруулж бн маск нь байнга чийг татаж корона вирус уржих таатац орчин уусгэж бн юмаа мэдэж скржигнэ монголчуудаа гараа сайн угаа нимгэн резинэн бээлий омс ороо тасалгаандаа байнга цонх онгорхой байлга монголчууд орооний агаарын сэлгэлт гэж юм огт мэдэхгуй бие биенийхээ уушгиар дамжсан агаарыг ахин дахин уушгаараа солилцоод заваараад суугаад байна тэрнээс болж маш их амьсгалын замын халдварт овчин тусаж бн ялангуяа дунд сургуулийн анги танхимд уонх огт онгойлгохгуй 50 хуухэд чихэж суугаад бие биенийхээ уушгиар дамжсан хучилторогчгуй бохи

Зочин [202.9.40.9] 2020-02-19 18:11:11

ир агаарыг дахин дахин амьгалаад сууж бн энийг эцэг эхчууд анхаарч багш нарт нь эруул ахуйн сургалт явуулахгуй бол оволжин ингээд ханиад хатгаанаас салахгуй

Зочин [66.181.169.162] 2020-02-19 15:42:08

маск хаана зарагдаж байнааааа

Зочин [202.131.244.210] 2020-02-20 10:35:57

хийгээд ч болсон зүүгээч ээ, маск олдохгүй байсын гээд үхэх үү

Zochin [202.131.243.190] 2020-02-19 15:29:31

Iim ued huvi hunii uhamsar l mash chuhal shuudee huneer heluuleh yu baihavdee maskaa zuu mongolchuudaa


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.