Тэрбумын хахууль авдаг хэлтсийн даргын хэрэг замхрав уу?

Л.Батцэнгэл / Хууль

ЗТХЯ-ны хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг БНХАУ-ын иргэний хамт баривчилж, хорьсон хэрэг 2019 оны арванхоёрдугаар сарын 30-ны орой болсон.АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн ажилтнууд Зам тээвэр, хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг хойшлуулшгүй ажиллагаагаар дайчлан баривчилж байсан тэр явдал коронавирусийн дуулианд утаа мэт замхарч орхиж.

ЗТХЯ-ны хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ нь Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын “Баруун аймгууд руу салдаг уулзвараас 52-ын даваа хүртэлх авто замыг тавьж байгаа” БНХАУ-ын “Хэйлонжиан жиньеи рөүд энд бридж” компанийн Хятад иргэнээс авилга авч байгаад үйлдэл дээрээ баригдсан гэж тухайн үедээ шуугьсан. БНХАУ-ын тус компани Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замд 13 сая ам.долларын ажил хийж гүйцэтгэж байгаа гэсэн мэдээлэл ч гарч байсан.Зарим иргэн түүнийг 20 мянган юань буюу найман сая орчим төгрөгийн авилга авсан гэж байлаа. Х.Оргил-Эрдэнэ нь өнгөрөгч оны аравдугаар сарын эхээр авилгын хэргээр саатуулагдаад байсан ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Д.Доржхандын ажлыг түр орлон гүйцэтгэж байхдаа дээрх хэрэгт холбогдсон байдаг.

Иргэд тэр үед “Зам тээврийн яамыг лам нар нийлж утахгүй бол бузартаж дууслаа. Хүн ална, эр эмгүй авилга авна.Ажил нь шорон дотор л явдаг болж.Х.Оргил-Эрдэнэ гэх энэ хүн хятадуудаас тамтаггүй авлига авч байгаад газар дээрээ баригдсан гэх шив.Энэ залууд авлига авахыг хэн заагаад байна.Багш байна даа” гэж шуугьж байв. Өнөө гэтэл өнөөх сүржигнээд байсан хэрэг нь усанд хаясан чулуу шиг ор сураггүй болсон нь хачирхалтай. “Улаанбаатар-Дархан” чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажлыг өнгөрсөн долдугаар сараас эхэлж“Арваннэгдүгээр сар гэхэд зам засварын ажлыг дуусгана. Хэрвээ ашиглалтад орохгүй бол би толгойгоороо хариуцна” гэж салбарынх нь сайд Б.Энх-Амгалан ам шүд алдаж байлаа. Энэ хугацаанд Дарханы зам жинхэнэ утгаараа там болж, иргэдийн амь насанд заналхийлж эхэлсэн нөхцөл байдал үүссэн.Үзэгдэх орчингүй битүү шороон дундуур хурдлах машинууд өөр хоорондоо мөргөлдөж, иргэд амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирч өдийг хүрсэн.Хэчнээн ч иргэний амь хээрийн шороонд үрэгдэв дээ. Дарханы замд хохирогчдод нөхөн төлбөр гаргуулах асуудлаар иргэн А.Цэрэнбат, Д.Адьшаа нар “Дарханы замын ашиглалтад орох хугацаа яг хэзээ эсэх нь тодорхойгүй. Зарим хүмүүс хуулийн цоорхойтой тушаал гаргаад зугатаж байна.Хууль тодорхой цаг хугацаатай байх ёстой.Тодорхойгүй байдлаас болж иргэд хохирсон.Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам нь өдөрт дунджаар 5800 тээврийн хэрэгсэл.Харин амралт зугаалгын үеэр 12.300 тээврийн хэрэгсэл зорчин өнгөрдөг.Надтай адил маргаан үүсгэх хүсэлтэй 200 гаруй хүн долоо хоногийн дотор нэгдсэн.Төр засаг ард иргэдээсээ уучлал гуйх хэрэгтэй.Дархны зам нь өөрөө муу юм шиг үзэх юм.Гэтэл энэ бол зам муугийнх биш замын менежментийг буруу хийсэн учраас муу болсон.Дарханы замын улмаас иргэд 500 мянгаас 40 сая төгрөгийн хохирол амссаар байна.Зам тээврийн яам буруу менежменттэй ажилласныг шүүхээр тогтоолгохоор гурван өмгөөлөгч энэ асуудалд анхаарал хандуулан ажиллаж байна.Дарханы замд явахдаа хохирсон иргэд нэгдэж, нөхөн төлбөр гаргуулахаар тэмцэх хэрэгтэй” гэцгээсэн. Зөвхөн зам хааж түр замаар зорчуулсан дөрвөн сарын хугацаанд 16 хүн амь насаа алдаж, 70 орчим хүн гэмтэл, бэртэл авч, маш олон иргэд эд хөрөнгө, машин, техникээр хохирсон гэж байгаа юм. Энэ юутай их хар тоо баримт билээ. Энэ бүхний буруутан нь авилга авдаг Оргил-Эрдэнэ мэтийн шуналтнуудын гай юм.

Дарханы зам хугацаандаа ашиглалтад ороогүйнхамгийн энгийн шалтгаан нь ердөө л манай авилгач түшмэд гүйцэтгэгч хятадуудтай хахуулийн хэмжээгээ тохирч чадалгүй ажил саатуулснаас үүдэлтэй юм байна гэдгийг хэн хүнгүй гадарлацгаасан. Өнгөрөгч оны арваннэгдүгээр сарын 19-нийЗасгийн газрын хуралдаанаар Улаанбаатар-Дархан чиглэлийн замын төсөлд 137 сая ам.долларын нэн хөнгөлөлттэй зээлийг 18 жилийн хугацаатай олгохоор болсон байдаг. Дарханы зам баригдахгүй, замын ажил урагшлахгүй байсныг төсөвт мөнгийг харъяа яамныхан нь идсэнтэй холбон ойлгохоос аргагүй болсон.Авилга аваад газар дээрээ баригдсан хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг хахуулийн халим биш харин түрс шахуу жараахай гэлцэж байсан. Эл зам засварын авилгын хэмжээ нь хэдэн сая ам.доллараар яригдаж байсан болохоор түүний нууц ноёнтнуудын хэргийн сэжүүр илэрчих гээд мань жараахайг сэмээрхэн тоглоомоос гаргах болоо биз ээ.

Улаанбаатараас Дархан-Уул чиглэлийн авто замын нэгдүгээр багц буюу баруун аймгууд руу салах тойргийн уулзвараас Хар модот (52-ын) давааны ар хүртэлх 37.26 км авто замын ажлыг гүйцэтгэж буй БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Хэйлонжиан жиньеи рөүд энд бридж” компанийн эрх бүхий албан тушаалтнаас ихээхэн хэмжээний хахууль авсан баримт нь хангалттай байхад ингэж нам дарж чадаж байгаа юм чинь өгсөн, авсан нь бүдэг бадаг өчнөөн төчнөөн хэрэг замхарч одох нь санааных гэлтэй. ЗТХЯ-ны Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ үйлдэл дээрээ баригдсан бол өмнө нь түүний удирдах албан тушаалтан болох тус яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд мөн л эрх мэдлээ урвуулан ашиглаж, хахууль авсан хэрэгт холбогдон яллагдагчаар татагдан, шалгагдаж байгаа нь авилгын даллагатай суудал байж гэхээс аргагүй. Төрийн албаар гул барьж түмний хэтэвч рүү өнгийсөн шуналтнуудтай хариуцлага тооцохгүйгээр Дарханы замын ажил урагшилна гэхэд үнэндээ бэрх л юм даа.


Сэтгэгдэл

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:54:02

ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:54:02

aaa [202.21.109.150] 2020-02-23 22:03:14

Hurelsuhiin hun shuu dee.hulagi hij luivar hiisne ch Hurelsuh umuurnu,hun alsan ch yalgui garna,iim buzar songoson ard tumen udahgui ustah biz

zochin [202.126.88.207] 2020-02-21 00:02:44

Gazar deer ni barilaa geh uom ene avilgaltai temtseh gazar chini avilga uguh nuhduud hamtarch ajillaad zarim neg hun deer gutgeh uil ajillagaa zohion baiguuln bnuudaa?Hegl notstoi uom shig.zohion baiguulahdaa bi odoo ugnu ta nar baij bai orood ir gehuu

Zochin [139.5.219.123] 2020-02-20 13:00:38

Ardchilsan nam 2020 ond ylj mongoliin aluurchidin namiig tatan buulga

Зочин [122.201.21.191] 2020-02-20 14:31:31

Хаха. Ямарч ялгаагүй бас хулгаач, алуурчин нам ....

Зочин [122.201.22.254] 2020-02-20 09:34:14

Том гаруудын авилга дор хуулийн байгуулага яаж ч чадахгүй юм.тэр авилга авахыг заасан багш нь даан ч том гарын хулгайч байсан даа.одоо авахаа авсан,өгөхөө өгсөн учир энэ жил Дарханы замын ажил эхлэнэ.хар н нимгэнээсээ юу зузаанаасаа юу авилгын тооцоо хийгдэх байх даа.

Зочин [202.21.117.194] 2020-02-20 08:49:26

???

Зочин [202.131.235.198] 2020-02-20 08:28:00

ЗХУ, ОХУ болон СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна утас 88671597

Зочин [122.201.22.31] 2020-02-20 05:38:08

Оргилэрдэнэ енгерсен зун Багануур -Менгенморьтын 60 км автозамын тендерийг дахин зарлуулаад еерийгее тендерийн комиссийн даргаар томилуулж маш будлиан хийсэн. Vvнийг АТГ удахгуй шалгах байх...60.0 тэрбумын ертегтэй тендер байсан.

Зочин [124.158.110.82] 2020-02-20 04:41:38

хэрэг хийгээгүй бол хийгээгүй л гэнэ ш дээ. ямар хэрэг тохолтой биш

Зочин [202.21.107.237] 2020-02-20 05:53:11

Хахаха

ЗОЧИН [124.158.95.14] 2020-02-20 03:01:17

АЛЬ ИХ АВИЛГА АВЧ БАЯЖСАН БОХИР МӨНГӨТНҮҮД НЬ БАЯЖИЖ, ШУДАРГААР ХӨДӨЛМӨРЛӨЖ ДЭЭРЭЭС НЬ ТАТВАР ӨГЧ ЛУЙВАӨРЧИДЫГ ТЭЖЭЭЖ БАЙГАА АРД ТҮМЭН НЬ ЯДУУРЧ ХОХИРЧ БАЙДАГ ТӨР ЗАСАГТАЙ, ЯАМ ТАМГАТАЙ УЛС ГЭЖ ДЭЛХИЙД МОНГОЛООС ӨӨР ХААНА Ч БАЙХГҮЙ. ЭНЭ ТӨРӨӨС ТӨРСӨН ЛУЙВАРЧИД ЧИНЬ ХУЛГАЙ ХИЙГЭЭД, АВИЛГА АВААД, ХҮН АЛААД Ч ЯЛ ЗЭМ ХҮРТДЭГГҮЙ АРИУН ХҮМҮҮС МЭТ ЗАВШИЖ БАЙНАА?? ЯАХ ВЭ??? ХҮРЭЛСҮХЭЭ, ЭНЭ ХУУЛЬ ҮЙЛЧИЛДЭГГҮЙ АВИЛГАЧИД, ЛУЙВАРЧИД, АЛУУРЧИДАА . ХАРИУЦЛАГА ТООЦОЖ ОНОГДОХ ЯЛЫГ НЬ ШУДАРГА ӨГЧ, ШОРОНД НЬ ОРУУЛМААР БАЙНАА???

Zochin [119.40.100.154] 2020-02-20 02:56:57

Энэ хүнийг Архангайн Ж.Мөнхбат, Баатарбилэг нар тавьсан гэсэн. Тэдний сонгуулийн мөнгийг босгож байсан байх. Тэр хоёрын Но илэрнэ дээ.

Зочин [64.119.20.169] 2020-02-20 06:37:15

Ёстой үнэн шүү нэг ангийн хоёр мөнхбаттай

Зочин [202.9.46.134] 2020-02-20 02:18:50

Ингээд ичихгүй хулгай хийчихээд ял шийтгэлээ эдлэхгүй наранд эрх чөлөөтэй яваад эсвэл оргон зугтаад байвал монголд хууль шүүх гэж байгаад хэрэг алга. Хулгайчидтай тэмцдэггүй хууль шүүх прокурор авлигатай тэмцэх газруудыг татан буулгаач. Муу бузарууд

зочин [64.119.19.200] 2020-02-20 02:09:12

ШШҮХ-ийн шинжээч Х,Түвшин-Эрдэнэ ЗТБХБЯ-ны мэргэжилтэн Х,Оргил-Эрдэнэ ах дүү юмуу гүй юу

Зочин [122.201.22.31] 2020-02-20 05:32:27

Терсен ах дvv нар

Irgen [66.181.191.163] 2020-02-20 02:44:09

Torson ah duu hoyor.Neg ni shinjilgeenii dugnelt zasvarlasan neg ni avilga avsan hergeer shalgagdaj buo

Зочин [192.82.78.247] 2020-02-20 02:03:07

Оргилэрдэнэ бол ганц удаа, янхан Доржханд бол маш олон жил авилга авсан, сайн шалгаж бүх хөрөнгийг нь хураах хэрэгтэй. Манай яамныхан бүгд мэднэ шүү.

Зочин [194.228.32.8] 2020-02-25 17:35:09

Та энэ үгийг хэнд хэлж байгаа юм?

Зочин [202.126.88.231] 2020-02-20 01:39:24

Короно вирүсээс ѳѳр юм ярьж ѳолохгүй шүү

Хохирогч [122.201.22.31] 2020-02-20 01:31:18

Энэ нехер ч дvvрч харин терсен ах нь шvvхийн шинжилгээний хариуг будилуулж олон хvний амь амьдралаар тоглосон байх даа

Зочин [202.9.46.163] 2020-02-20 01:57:21

Гэр бүлээрээ авилгач хулгайч юмуу ах нь шүүхийн шинжилгээ будлиулна дүү нь авилга авна бас нэг дүү нь архангайн болон зам тээврийн яамны хамаг тендер авна.

иргэн [202.70.34.70] 2020-02-20 01:08:54

Даалгавараар авсан байх, тэгэхээр хэцүү л дээ

Jrl [66.181.177.158] 2020-02-20 00:34:59

Hurelsuh Ounerdeme 2 shudarga u avilgachiig orognuulaad

ДОРЖХАНД ЗАМЫН КОМПАГИУДААС БАЙНГА ДАРАМТЛАЖ ХАХУУЛЛЬ АВДАГА НЬ ҮНЭН ШҮҮ [202.179.31.4] 2020-02-20 00:33:43

ИНГЭЭД БАЙГАА ЮМ ДАА МОНГЛД ШУДАРГА ТӨР ГЭЖ БАЙНАУУ ДОРЖХАНД ГЭДЭГ АВГАЙ ОЛОН ЖИЛ ЗАМЫНХАНААС ХАХУУ [202.179.31.4] 2020-02-20 00:30:25


28 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
28 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.