Дорнод аймагт 4.27 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Дорнод аймгийн Матад суманд өчигдөр газар хөдөлжээ.Тодруулбал, сумын төвөөс зүүн зүгт 80 км газарт Буян-Өндөр багийн “Царилтын хошуу” гэдэг газар хоёрдугаар сарын 19-ний өдрийн 06:17 цагт 4.27 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг Одон орон геофизикийн хүрээлэнгээс цахим шуудангаар мөн өдрийн 07:05 цагт онцгой байдлын албанд ирүүлсэн байна.
Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн бөгөөд хохирол учраагүй тухай мэдээлжээ.
Сэтгэгдэл
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:38:47
ZAP [202.9.40.50] 2021-05-05 05:38:47
цэцэг [103.212.118.47] 2020-02-20 05:02:23
энэ чиглэлд анхааралаа хандуулаарай газар хөдлөлт ямар нэг таагүй юмны дохио ч болдог шүү .со-гын зам энэ хэсэгт хаалттай л гэж найдаж байгаа дорнод бүсээр нэвтэрч байгаа бүхэнд хяналт шалгалтаа сайжируулахд илүүдэхгүй .!эвгүй л зураг харагдаж байна гайгүй байхаа .
Зочин [202.126.88.72] 2020-02-20 03:15:51
Уул нь Дорнод аймаг газар хѳдлѳлийн хамгийн идэвхгүй бүсэд оршдог гэдэг сэн.Яагаад ингэж газар хѳдлѳлт хүчтэй болж байгааг холбогдох байгууллагууд судлаад мэдээлэх биз.