Цагаан сараар иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр зургаан аймаг гаргаад байна

Н.Алтанцэцэг / Орон нутаг

Шинэ коронавирусийн халдвараас сэргийлэх зорилгоор хот хоорондын авто замын хөдөлгөөнийг хаах эсэхийг маргааш буюу хоёрдугаар сарын 20-нд Улсын онцгой комиссын хуралдаанаас шийднэ гэдгийг Зам тээвэр, хөгжлийн сайд Б.Энх-Амгалан хэлсэн.

Харин өнөөдрийн байдлаар нийт зургаан аймаг Цагаан сарын баярын өдрүүдээр иргэдийн болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргаад байна.

Тодруулбал, Архангай, Говь-Алтай, Дундговь, Увс, Ховд, Дорноговь аймгуудын Засаг дарга нар орон нутгийн Онцгой комиссын хуралдаанаас гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх хүрээнд уг захирамжийг гаргажээ.

Увс аймаг: Аймгийн онцгой комисс хуралдаж 2020 оны хоёрдугаар сарын 21-26-ны өдрийг дуустал Улаангом сумаас гарах болон орох замын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасан.

Дорноговь аймаг: 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн Аймгийн Засаг даргын өргөтгөсөн хуралдаанаас Монгол улсын Засгийн газраас сар шинийн баярыг өргөн тэмдэглүүлэхгүй байх шийдвэр гаргасантай холбогдуулан энэ сарын 21-27-ныг хүртэл авто замын хөдөлгөөнийг хязгаарлах шийдвэр гаргасан байна.

Архангай аймаг: Гамшгаас хамгаалах, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх зорилгоор аймаг, сумын төвөөс гарах, орон иргэд автомашины хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 21-27-ныг хүртлэх хугацаанд хязгаарласугай.

Говь-Алтай аймаг: Аймгийн Онцгой комиссын 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн 4-р хуралдаанаас 2020 оны хоёрдугаар сарын 21-27-ныг хүртлэх хугацаанд аймаг, сумдын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарласугай.

Дундговь аймаг: Аймгийн онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрээр гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан аймгийн Засаг даргын захирамжийн дагуу энэ оны хоёрдугаар сарын 21-27-ны 08:00 цаг хүртэл аймаг, сумдын төвөөс гарах, орох иргэд, автомашины хөдөлгөөнийг хязгаарласугай.

Ховд аймаг: Гамшгаас хамгаалах, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн сар шинийн баярыг тэмдэглэхгүй байх зорилгоор аймаг, сумын төвөөс гарах, орон иргэд автомашины хөдөлгөөнийг 2020 оны хоёрдугаар сарын 21-26-ныг дуустал хязгаарласугай


Сэтгэгдэл

Zochin [120.16.29.216] 2020-02-20 14:20:17

Hervee irgediig hyzgaarlaagui uvchin gargaj tarhaasan zasag darga nariig shuud. Shorondshuu.Erh n bhad ...ajlaa hiigeegui,sanaatai uildel...

зочин [103.229.120.114] 2020-02-20 13:07:44

Дэмжиж байна.Онцгой нөхцөлд засаг дарга нарт эрх бий. Үүнийг эсэргүүцсэн аль ч түвшний хүмүүст хариуцлага ярих хэрэгтэй.

цэцэг [103.212.118.47] 2020-02-20 13:07:05

дорнод бүсийг хаах хэрэгтэй .

Зочин [66.181.176.151] 2020-02-20 11:48:03

Хот доторх замуудаа хаахгүй бол албатай юм шиг айл хэсч баахан ханиад, хатгаа болцгоонодоо. Тэгээд нэг их ядарсан царайтай улсууд тв ээр тэр минь энэ минь өвдчихлөө, бид мөнгөгүй, улс юу ч хийхгүй байна, үнэгүй тэг ингэ гээд суучихна даа

Зочин [66.181.190.216] 2020-02-20 11:01:37

Ed nar odoo yu ym want uls ymuu haashaa ym mongol uls gej neg l zasag zahirgaatai uls baigaa bizdee

зочин [192.82.65.160] 2020-02-20 10:43:50

Маш зөв шийдвэрүүд байна.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.