Элчин сайд Д.Даваа “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер-тэй уулзав

Aдмин / Нүүр

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ОХУ-д хийсэн айлчлалын мөрөөр Монгол Улсын нутаг дэвсгэрээр хийн хоолой барих төслийн асуудлаар Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайд Д.Даваа, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх Б.Мөнхжин нар 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдөр ОХУ-ын “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер-тэй уулзав.

Уулзалтын үеэр “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ОХУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд 2019 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр “Монгол Улсын Засгийн газар болон ОХУ-ын “Газпром” нээлттэй хувьцаат нийгэмлэг хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг” байгуулсантай холбогдуулан ОХУ-аас БНХАУ руу байгалийн хий дамжуулах хоолойг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулах ажлыг хариуцаж, урьдчилсан судалгаа, ТЭЗҮ-ийг боловсруулах үүднээс оросын талаас ажлын хэсэг байгуулсныг мэдэгдэв.

Байгалийн хий дамжуулах хоолойг Монголын нутаг дэвсгэрээр дамжуулж тавьсан тохиолдолд БНХАУ-ын төвийн бүсэд хамгийн дөт замаар аюулгүй, тогтвортой нийлүүлэх боломжийг бүрэн хангахын зэрэгцээ энэхүү бүтээн байгуулалт нь Монгол Улс, ОХУ болон БНХАУ найрсаг харилцааг илтгэх эдийн засгийн хамтын ажиллагааны бодит сайн жишээ болж болох талаар талууд санал нэгдсэн байна.


Сэтгэгдэл

Зочин [103.229.122.75] 2020-02-20 22:48:35

Бас хажуугаар нь хасагууд манайхаар дамжуул гээд л байконураа барьцаалаад зүтгээд байгаа!!! Сибирын хийг казахстанаар дамжуулана гэдэг 2-3дахин үнэтэй хохиролтой тусах нь ойлгомжтой шүү дээ?! Тэдэнд монголын эрх ашгийг хааж л байвал боллоо гэж үздэг бололтой догоо!!!!

зочин [59.153.112.203] 2020-02-20 17:35:00

Эрлийз,хурлийзууд хийн хоолой Монголоор явна гэхээс шөнө нойр нь хүрэхгүй хэцүүдэж байгаа юм Орос ах нар харин ч манайхаар дамжуулахаа мэдэж байгаа гэдэгт итгэлтэй байна.Орос-Монголын найрамдал мандтугай ажилд нь амжилт хүсэе.

Зочин [64.119.27.157] 2020-02-20 16:51:16

хийнээс эрчим хүч гаргах зөөврийн станц

Zochin [192.82.70.8] 2020-02-20 14:29:49

Mongold ih ur uguujtui upmsan.Oros uls mongoliin mini tald shiideesei.

Dalai [202.9.47.19] 2020-02-20 13:56:54

Abilgach Dabaa.

Зочин [203.169.49.94] 2020-02-20 13:54:15

Хоолой Монголоор дамжихгүй ээ. Баттай шүү

зочин [59.153.115.106] 2020-02-20 15:07:51

Монголчууд эрт дээр үеэс дандаа билиг дэмбэрэлтэй сайхан үгсээр хандаж ирсэн сэн. Гэтэл одоо зарим нэгэн та мэтийн нөхөд уруу нь харуулаад таьсан сав шиг болжээ. Дотор нь юм тогтохгүй дээ. Танд ирээдүйдээ итгэх итгэл ч алга болж. Гэхдээ та мэт нь манай оронд даанч цөөхөн нь сайхан юмаа.

Зочин [202.21.109.59] 2020-02-20 14:12:05

Энэ дээрхийг бичсэн этгээд лав монгол хүнв Монгол хүний үнэрч байхгүй байна

mongol [192.82.69.190] 2020-02-20 13:31:05

Tenegteh um !!Medeej Mongoloor damjval Mongold ashigtai !Ajliin bairnaas ugsuuleed tatvar avah geed

Тэр гайг бүү дууд [203.169.49.94] 2020-02-20 13:20:49

Түүгээр явсан гайг, үүгээр дуудах гэж гэдэг шиг тэр хоолойг оруулж ирэх гээд үхэн хатан зүтгэх юм. Ер нь орос хятад 2 хоолойгоо монголоор дамжуулж тэгээд тэрний төлөө монголд мөнгө төлөх гэж үү. Тийм юм байхгүй байхаа. Өрөвдөөд за яахав дамжуулий гэдэгүй л юм бол. Удахгүй нефьтээ Оросоос авахаа болих гэж байж /бүтвэл шүү/ ээ мэдэхгүй

зочин [59.153.115.106] 2020-02-20 15:11:40

Өөрийн нутаг дэвсгэрээр хийн болон шатахууны хоолой дамжин өнгөрүүлсний төлөө ихээхэн ашиг авч байдаг Европын улс орнууд байдаг юм шүү. Хүн мэддэг юмаа дуугарч байх хэрэгтэй. Мэдэхгүй бол цаашаа хараад л хэвтэж байхад болно. Кинон дээр " Согтуу хүн улс төрийн талаар чалчиж болдоггүй юм" гэдэг байхаа. Өрөвдмөөр ч юм шиг хүн байна

Зочин [202.21.109.59] 2020-02-20 14:13:41

Улс хоорондын гэрээ хэлцэл гэдгийг даан ч мэддэггүй тэнэг дээрхийг бичжээ.


12 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
12 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.