ТОДРУУЛГА: Даавуун амны хаалт вирусын халдвараас сэргийлж чадах уу?

Ц.Анударь / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамны эм, эмнэлгийн хэрэгсэл, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Г.Цэцэнсанаагаас дараах тодруулгыг авлаа.

-Эрүүл мэндийн байгууллагын зүгээс амны хаалтыг зүүх зөвлөмжийг иргэдэд тогтмол хүргэж байгаа. Ямар амны хаалтыг зүүх хэрэгтэй вэ? Даавуун маск вирусын халдвараас сэргийлж чадах уу?

- Дэлхий дахинаа амны хаалтны хомсдол үүссэн. Үүнтэй холбогдуулан иргэдийг өөрсдийн хувийн хэрэглээндээ даавуун маск оёж, зүүхийг зөвлөж байгаа. ХӨСҮТ болон холбогдох мэргэжилтнүүд даавуун маскны стандартыг гаргасан. Энэ талаарх мэдээллийг ЭМЯ-ны цахим хуудсаар дамжуулан авах боломжтой. Даавуун маск нь вирусын халдвараас сэргийлэх боломжтой гэж үзэж байгаа. Зөвхөн амны хаалт гэлтгүй хувийн ариун цэвэр сахих, гараа сайтар угаах, их хүн цугларсан газар явахгүй байх зэрэг өөрсдийгөө хамгаалах аргуудыг иргэд маань мэдэж байх ёстой.

Эмийн сангуудаар оёсон даавуун маск борлуулж эхэлнэ

- Амны хаалтны эрэлт хэрэгцээ их байгаа ч хомсдол байна. Эмийн сангуудаар амны хаалтны нөөц, хангамж ямар байгаа вэ?

-Эмийн сангуудаар амны хаалт хомсдолтой байгаа. “Эм холбоо”, “Оёдолчдын нэгдсэн холбоо”-той өчигдөр уулзалт зохион байгуулаад оёсон амны хаалтыг эмийн сангуудаар борлуулах ажлыг хэрэгжүүлэхээр болсон. Цаашид эмийн сангуудаар оёсон даавуун маскнууд борлуулагдана.


Сэтгэгдэл

Zochin [66.181.180.188] 2020-02-20 17:48:22

Ene virvvsees bolj masknii medleg ariun tsewerch bolood bgan bishvv orson ch garsan ch garaa ugaaj garaa sairttal holotmin biliznaagaar ugaaj surjina

Зочин [37.76.106.89] 2020-02-20 15:46:44

Хятадын битүү хамгаалалттай эмч нар яагаад халдвар аваад байна вэ

зочин [139.5.219.228] 2020-02-20 12:51:06

Зах дэлгүүрийн үүдээр маск зарсан хүмүүс дүүрэн болжээ ариун цэвэр мэтэд нь зохицдог бгаа даа

Zochin [66.181.161.88] 2020-02-20 12:39:24

Mask zvvgeegvi yavj baigaa ulsiig yahve masknii ach tusiigmedehgvi bna mask zvvsnees hoish haniaj hahaj tsatssan hvn tsuun bna

Болор [202.126.88.54] 2020-02-20 12:14:21

Сагсны бөмбөг хүний эсийн хэмжээ.теннисний бөмбөг нян. Түүн дээр цэг хатгаад вирус

zochin [202.126.89.42] 2020-02-20 08:52:39

ДААВУУН МАСКАА ГАДНА ТАЛЫГ ВИРУС ТОГТХООРГҮЙ ГЯЛГАР МАТЕРИАЛААР ДОТОР ТАЛЫГ НЬ АМНААС ГАРАХ ШИНГЭН УУРЫГ ШИНГЭЭХ ХӨВӨН ДААВУУН МАТЕРИАЛААР ХИЙХЭД БОЛНО ГЭНЭ ШҮҮ.НЭГ УДААГИЙН МАСК 95% ХАМГААЛНА ГЭДЭГ НЬ БИЗНЕС ГЭНЭ

Зочин [202.131.235.198] 2020-02-20 08:28:42

ЗХУ, ОХу болон СНГ-д 5 жил сурч төгссөн хүмүүст магистрийн гэрчилгээ нөхөн олгож байна утас 88671597

зочин [202.9.40.57] 2020-02-20 07:36:31

Даавуун амны хаалт энэ вирусээс бол хамгаалж чадна. Харин агаарын бохидол буюу РМ 10, РМ 2,5- аас хамгаалж чадахгүй. Энэ вирусээс сэргийлэх гэж байгаа бол маск ховор байгаа нөхцөлд даавуун материалаар маск оёоод угаагаад индүүдээд дахин хэоэглэх боломжтой.

Зочин [59.153.113.59] 2020-02-20 11:08:16

Вирус 0.1 микрон РМ 2.5 10 энэ тэр чинь 2.5 10 микрон хэмжээтэй тэгэхээр алийг нь маск шүүж чадах уу

Зочин [202.131.244.210] 2020-02-20 07:23:19

ОДОО ОЛДОЦ САЙЖРАХ ЮМ БАЙНА САЙХАН МЭДЭЭ, ГЭХДЭЭ ЭНЭ ГУДМААР НЭГ ХАЯСАН МАСКНИЙ ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ЦЭВЭРЛЭГЭЭГ АНХААРААРАЙ

Zochin [66.181.176.209] 2020-02-20 07:12:11

Daavuun haalt mask virusees daan ch hamgaalj chadahgui shu.


11 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
11 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.