БНСУ-ын Дэгүгийн голомтоос зургаан монгол оюутан ирснийг тусгаарлажээ

Л.Батцэнгэл / Эрүүл мэнд

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн талаарх ээлжит мэдээллээ танилцуулах үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Өчигдөр ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүн, Завхан аймагт тусгаарлагдсан нэг хүн буюу нийтдээ тусгаарлагдсан хоёр хүний шинжилгээний хариу сөрөг гарсан. Өчигдөр орой Бусан-Улаанбаатарын онгоцоор ирсэн зургаан оюутныг ажиглалтад авсан. Солонгосын Дэгү хотод коронавирусийн өвчлөлийн 80 гаруй хувь бүртгэгдсэн. Түүнээс гадна тус хотод манай Монголын олон оюутан залуус сурдаг. Тухайн оюутнуудын сурдаг сургуульд коронавирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн. Сургуулийн оюутнуудыг өвлийн амралтаа аваад сургуулийн захиргаа дуудсан үед ир гэсэн мэдээллийг өгсөн учраас монгол оюутнууд эх орондоо ирсэн байсан.

Сургуульд нь сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн учраас зургаан оюутныг Бусан, Улаанбаатарын онгоцноос хүлээн авч ХӨСҮТ-д ажиглалтад авсан. Одоогоор оюутнуудын эрүүл мэнд сайн, халуураагүй байна. Тэднээс шинжилгээ аваад урьдчилсан байдлаар хяналтад байлгаж байна. Цаашдаа халдварын голомттой бүс нутгаас ирж буй хүмүүсийн хилийн нэвтрэлцлийн хяналтын цэгийг сайжруулах тал дээр эрчимжүүлсэн арга хэмжээ авахаар Мэргэжлийн хяналтын газартай хамтраад ажиллаж байна" гэлээ.


Сэтгэгдэл

zochin [66.181.160.121] 2020-02-21 22:26:57

Hugjel muutai uls baij yagaad undur hugjeltei ornoos hunee albadan oruulj ireed baina helee neegeech

Зочин [172.58.139.242] 2020-02-21 15:10:01

Novshiin tugshuurtei yum be

Зочин [202.72.245.122] 2020-02-21 13:49:11

САЙН БАЙНА

Zocbin [202.126.88.237] 2020-02-21 13:35:18

Zuv mergejlin baigullagud sn ajillaj bga shu!


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.