Г.Арсланхуяг: Нэн ховор хотон шувууны хошуу, булга суусрын арьсыг хууль бусаар худалдаалахыг завдсан хэргүүдийг илрүүлэн шалгаж байна

Н.Алтанцэцэг / Хууль

Монгол Улсын Засгийн газрын энэ оны эхний хуралдаанаар Экологийн цагдаагийн алба байгуулах шийдвэр гаргасан. Тус алба нь хүрээлэн байгаа орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учрах хохирлыг бууруулах, нөхөн төлүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа аж.
Экологийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуягтай ярилцлаа.

-Экологийн цагдаагийн алба байгуулагдаад удаагүй байна. Энэ хугацаанд ямар ажлууд төлөвлөн ажиллаж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 03 дугаар тогтоол, Хууль зүй, дотоод хэргийн сайдын энэ оны А/09 дүгээр тушаалаар цагдаагийн төв байгууллагын бүтцэд Экологийн цагдаагийн албыг байгуулснаас хойш сар гаруйн хугацаа өнгөрч байна. Тус алба нь хүрээлэн байгаа орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, байгаль экологид учруулсан хохирлыг бууруулах, нөхөн төлүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллах юм. Бид энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байгаа бөгөөд өнөөдөр “Монголын байгаль орчны иргэний зөвлөл” төрийн бус байгууллагатай хамтран ажиллах “Санамж бичиг” байгууллаа. Мөн 21 аймаг, 64 суманд экологийн асуудал хариуцсан алба хаагчтайгаар хуулиар хүлээлгэсэн чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна. Тусгай мэргэжил, мэргэшил шаардсан зарим албан тушаал дээр нээлттэй сонгон шалгаруулалт зарлан, иргэдийн хүсэлтийг бүртгэж байна.

-Байгаль экологид учруулах гэмт хэрэг хэр их бүртгэгдэж байна вэ?

-Он гарснаас хойш зэрлэг ан амьтныг хууль бусаар агнах, мод бэлтгэх ажлууд дээр дорвитой арга хэмжээ авч ажиллаж байгаа. Илэрсэн гэмт хэрэг, зөрчлөөс дурьдвал, Баянгол дүүргийн иргэн Б нь “Алтай” хотхоны 14 дүгээр байрны гадна “Улаан ном” болон олон улсын нэн ховор амьтны жагсаалтад орсон хотон шувууны толгой бүхий хоёр ширхэг хошуу зарж борлуулах гэж байсныг илрүүлсэн. Мөн Сонгинохайрхан дүүргийн иргэн Б “Шонхор” худалдааны төвийн гадна ховор амьтны жагсаалтад орсон Алтайн хойлог шувууны гурван ширхэг мах худалдаалах гэж байсан. Сонгинохайрхан дүүргийн иргэн О нь Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт баавгайн эд эрхтэн болох гурван ширхэг сарвууг биедээ авч явсныг илрүүлсэн байгаа. Мөн Баянгол дүүргийн иргэн И нь бусадтай бүлэглэн баавгайн эд эрхтэн хоёр, төрөл, зүйлийг тодорхойлох боломжгүй шувууны сарвуу 13, цагаан шувуу нэг, зээр, гөрөөсний эд эрхтэн тус бүр нэг ширхэг, баавгайн тос байж болох хуванцар савтай шингэн 1.5 литр зэрэг эд зүйл хадгалаж байсныг илрүүлж хурааж авсан. Сонгинохайрхан дүүргийн иргэн А нь цоохор ирвэсийн хоёр метрийн урттай арьс хоёр, гавлын яс хоёр, соёо дөрвөн ширхэгийг хадгалж байсан үйлдлийг тус тус илрүүлэн холбогдох шалгалтын ажиллагаа явуулж, харьяаллын дагуу нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллагуудад шилжүүлсэн.

-Хууль бусаар алт олборлох тохиолдол нэлээд гардаг. Үүнд ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Хуулийн дагуу ажиллаж арга хэмжээ авч байгаа. Төв аймгийн Сүмбэр сумын Жавхлант багийн “Баруун Тахилт” гэх газарт байрлах ашиглалтын байгууллагын зөвшөөрөлтэй талбайд энэ сарын 2-ны өдөр иргэд хууль бусаар нэвтэрч ашигт малтмал олборлож байна гэсэн мэдээллийн дагуу Экологийн цагдаагийн алба, Төв аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид очиж, 100 гаруй иргэдийг тарааж, 0.5 га орчим газарт 43 ширхэг нүхийг булуулсан. Мөн тус талбайд энэ сарын 11-ний өдөр иргэд хууль бусаар нэвтэрч, гар аргаар ашигт малтмал олборлож байна гэх мэдээллийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтэс, Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, Экологийн цагдаагийн алба, Сэлэнгэ, Төв аймаг дахь Цагдаагийн газрын хамтарсан Ажлын хэсэг ажиллаж, 400 гаруй иргэнийг тараан, алтны агууламж бүхий чулуулагтай шороо ачиж явсан нэр бүхий 28 иргэний гэмт хэргийн шинжтэй үйлдлийг илрүүлсэн. Энэ хэрэг дээр Төв аймаг дахь Цагдаагийн газар мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа. Үүнээс гадна гар аргаар алт олборлох зориулалт бүхий багаж хэрэгсэл тээвэрлэж явсан нэр бүхий дөрвөн иргэнийг илрүүлж, Төв аймгийн Сүмбэр сумын байгаль, орчны улсын байцаагчид харьяаллын дагуу шилжүүлсэн байгаа.

image

280 ГАРУЙ САЯ ТӨГРӨГИЙН ХОХИРОЛ УЧРУУЛСАН ГЭМТ ХЭРГИЙГ ИЛРҮҮЛСЭН

-Гар аргаар алт олборлохоос гадна хулгайгаар мод бэлтгэх тохиолдол их гардаг?

-Экологийн Цагдаагийн албаны алба хаагчид 280.130.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн шинжтэй долоо, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй нэг, зөрчлийн шинжтэй таван үйлдлийг илрүүлсэн.

Энэ сарын 11-18-ны өдрийн хооронд Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 151 дүгээр, 2019 оны 355 дугаар, 2020 оны 17 дугаар тогтоолын холбогдох заалтын хэрэгжилтийг хангах, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Мандал сумын нутагт ажилласан. Хяналт, шалгалтаар дээрх зөрчлийг илрүүлж Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газар, Мандал сум дахь сум дундын цагдаагийн хэлтсийн тоо бүртгэлд оруулж эд мөрийн баримтаар цахилгаан хөрөө хоёр, мод 431.3 куб.метр, тээврийн хэрэгсэл гурав, баримт бичиг тавыг хураан авч харьяаллын дагуух цагдаагийн байгуулагад хүлээлгэж өгсөн.

image

-Байгаль орчны эсрэг үйлдэж буй гэмт хэргийн гаралт хэр байдаг вэ. Тухайлбал, өнгөрсөн жил хэчнээн хэрэг илрүүлэн шалгаж, бүртгэсэн байдаг вэ?

-Өнгөрсөн онд энэ төрлийн 489 гэмт хэрэг үйлдэгдсэн нь нийт гэмт хэргийн 1.5 хувийг эзэлж, хэргийн илрүүлэлт 54.0 хувьтай байсан байна. Нийт үйлдэгдсэн гэмт хэргийн 91.8 хувь нь хөдөө орон нутагт, 8.2 хувь нь Улаанбаатар хот орчмын бүс нутагт гарсан байна. Энэ оны эхний нэг сарын байдлаар 51 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 27.5 хувиар өссөн ч илрүүлэлт 7.8 хувьтай байна. Алба байгуулагдсанаас хойш ойн цэвэрлэгээ нэрийн дор нойтон ногоон мод бэлтгэж байсан, нэн ховор хотон шувууны хошуу, усны булга, суусар булганы арьсыг хууль бусаар худалдаалахыг завдсан зэрэг гэмт хэргүүдийг илрүүлэн шалгаж байна.

image image

-Өмнө нь байгаль орчны эсрэг үйлдэж буй гэмт хэргийг яаж шалгаж байсан бэ?

-Өмнө нь энэ төрлийн гэмт хэрэгт Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулдаг байсан.

-Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхээс гадна гэмт этгээдэд хариуцлага хүлээлгэх нь чухал. Ямар зүйл заалтаар гэмт этгээдэд хариуцлага хүлээлгэдэг вэ?

-Эрүүгийн хуульд заасны дагуу тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон ял шийтгэлийг оногдуулдаг.

-Баярлалаа


Сэтгэгдэл

Зочин [66.181.161.72] 2020-02-25 04:23:04

Эд нар чинь шалгалт нэрээр хүмүүсийг дарамталж мөнгө нэхэж явдагшдээ. Жишээ хэлэхэд Бугантын цагдаа нэг уранхай ланд 80 уначихаад нөхөрлөлүүдээс цагдаа нэрийн доор алтыг нь дээрэмдээд явж бгаад ажлаасаа хөөгдөж л бсан. Бүгд луйварчид гэж хэлж болноо. Хүдэр Бугантаас палк модыг ямарч гарал үүсэлгүй хотруу явуулж өөрсдөө жижиг машинаар дагаж помтуудаар гаргаад л явж бдаг нь үнэншдээ

Зочин [202.179.25.184] 2020-02-23 11:03:46

наадмаар уяач нэртэй болгон л хотон шувууны хошуугаар хийсэн хусуур бүслээд явж байдгийг юу гэж тайлбарлахав дарга аа

Цээгий [202.55.191.205] 2020-02-23 09:30:59

Ажлын амжилт хүсье

s [66.181.180.20] 2020-02-23 06:38:19

Ene sahaltai tsagdaagiin tom darga hudlaa helber huuh ner aldart durtai evgui zaluu bn lee de

зочин [66.249.82.170] 2020-02-23 06:15:58

цагдаагийн хурадаа гэхэрээ хүн зодож болдог ардын хүү шоронд явдаг хууль хаана бна БААТАРЖАВАА

Сараа [121.135.150.172] 2020-02-23 04:34:41

Мундаг сүртэй нэртэй эр вэ хө.. Эсвэл алтанхуяг гэдгийг андуураад Арсланхуяг гээд биччихэв үү

Zochij [192.82.74.182] 2020-02-23 04:02:03

Ehneree zodson hereg duussan yum uu. Jiriin tsagdaa iim hereg hiivel shuud ajilgui. Darga tsereg 2iin hoorond yalgaa ih bn shuu

mash zuv [89.162.105.128] 2020-02-22 17:56:11

boo nertei albin unasan shunaltnuudiig sain shalga. ted l zahialga ih ugch bgaa

Зочин [66.181.182.104] 2020-02-22 14:09:34

arslanhuyag gej avilgach har pizdaa odoo hurtel ajilaa hiigeel yavaad bnu

Ядаидорж [202.126.89.65] 2020-02-22 13:44:11

Энэ үл бүтэх нөхөрөөс өөр хэвлэлээр гарах олдохгүй бгаа юм бхдаа цагдаад өар нэр цэвэр олон залуу өгаа шүү

Зочин [202.179.27.183] 2020-02-22 13:00:54

Цагдаа нар сайхан шаанаа тэгээд хэргээ замхруулна бөөн хахуулийн бизданууд

Зочин [64.119.22.222] 2020-02-22 12:14:15

Арслаан чамайг нэг эвгүй гишгэх юм бол мэдэж бгаа биз дэө

Mongolchyyd zebhen heden haltar chaasnii telee Hytadiin yabyylgaar iim zyiliig hiij bna!ene ylasiiig [148.60.92.227] 2020-02-22 09:28:38

haltar chaasnii telee baigaliin ynet erdene boloh an amitad zerleg amitaniig amgalan bailgaj esgej yrjyyleh yhaangyi bolson ene Mongolchyyd yanaa?....haitranch amitan alaad baidag abrah ajil negch hiihgyi iim ylaan zaim alyyrchid hezee dyysna be?...hynii yner enerengyi setgel chadaj hanah ybidas ta nart bna uu?...yamar byzar sygelsen 21 zyyn be?Zaluuchuud ardyyd aa!arai heterch bna daa!!ta nariin meheh chagaan zegneed iim byzar heregyydeen ehelsen yum uu?./...chaana ni Hyatadiin bodlogo chyg yabaa?ene ylasiig baigaliin bolon gazar doorhi byh l zyiltei ni meheej ystgah bodlogo baina gej oilgoj baigaa tolgoi baina uu?Mongolchyyd aa!!!ta nariin neg ydaagiin homhoi setgel baij gej bodoyo?Gebch ylas yndesteng chini horloj meheej baina syy?....

Зочин [64.119.18.133] 2020-02-22 09:22:38

Ажлын амжилт

Сайн [64.119.18.133] 2020-02-22 09:20:32

Сайн залуу даа. Ярих юмгүй. Унаж босож үзсэн үнэхээр өөр сэтгэлгээтэй залуу шүү

Нүдээ олжээ [64.119.18.133] 2020-02-22 09:17:06

Экологийн цагдаагийн алба ёстой нүдээ олсон хүнээ ажиллуулжээ. Ямар бүтээлч, ажилсаг залуу гэдгийг нь манай Дорнодынхон сайн мэднээ. Ёстой мөнчгөрөөрөө яваа залуу даа. Сайн сайхныг хүсье

Зочин [202.126.89.65] 2020-02-22 13:42:14

Ккккк

Зочин [64.119.18.133] 2020-02-22 09:14:11

Санаандгүй танилцаж байж билээ. Ажилсаг бүтээлч шинэ үеийн төлөөлөл болсон залуу даа. Гэр бүл үр хүүхэддээ халамжтай, эрр хүний жишээ залуу даа. Энэ залууг л дэмжиж ашиглаж чадахгүй бол цагдаад өөр хэнийг дэмжих вэ дээ. Амжилт

Сайн таньдаг хүн байнаа. [64.119.18.133] 2020-02-22 09:11:13

Арсланхуяг дарга шиг хүмүүс цагдаад олон байгаасай л гэж хүсдэг. Шудрага, ажилсаг, нэг зангаараа ёстой эр хүн шиг залуудаа. Цагдаагийн байгууллагын урьдчилан сэргийлэх ажлыг шат шатаар ахиулсныг нь бүгд л харлаа. Гэр бүлд нь сайн сайхныг хүсье ээ. Чи үргэлж бусдыгаа манлайлдаг. Одоо ч гэсэн тэргүүнд нь л яваа.

zochin [64.119.21.12] 2020-02-22 06:08:53

xuchirxiilegch geed baisan xun ajlaa xiigeed baigaa yum uu

Зочин [66.181.185.138] 2020-02-22 03:55:05

Хүчиндэгч

Зочин [202.9.46.16] 2020-02-22 03:31:20

энэ бузаруудыг бүгдийн 100 банзадаад шоронд 5 аас дээш жил өгөх хэрэгтэй манай орны хууль үнэхээр сул жолооны дүрэм зөрчсөн хүнийг банзадаад байхад яадын цус

Зочин [182.160.38.136] 2020-02-22 03:23:23

Нинка нарыг ард тумний меч хулгайлсан хэргээр шийтгэдэг хууль хэрэгтэй байна.

Зочин [103.229.123.63] 2020-02-22 02:32:33

Yadamdorjiin tsunh barigch

Зочин [182.160.38.198] 2020-02-22 01:41:53

Энэ сахалтай хурандаа гэр бүлээ хүчирхийлдэг мөртөлөө дарга хийсээр л байх юмаа. Мундаг ар талтай хүн шүү. Цагдаа ч үнэхээр ялзарчээ

Зочин [202.126.89.212] 2020-02-22 02:11:22

Hvniig ingej gvtgej bolohgvi shvv.

Зочин [64.119.20.143] 2020-02-22 01:21:58

Энэ гэр бүлийн хүчирхийлэгч сахалтай пзда заавал дарга байх ёстоы юм байх да

Sonin hun be [66.181.179.85] 2020-02-22 15:41:06

Ataarhdag ym baihdaa

Зочин [202.126.89.244] 2020-02-22 00:30:07

Маш хэрэгтэй алба! Би ан амьтан уул усандаа хайртай. Фэйсбүүкийн Ан амьтад ан сонирхогчдын грүпп ч билүү тэнд бараг Улаан номонд орсон амьтадын эд эрхтэн наймаалцдаг гэж байсан шүү.


29 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
29 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.