Сурагчид утлагын аппарат, ариутгалын бодис хандивлав

Л.Батцэнгэл / Эрүүл мэнд

Нийслэлийн 23 дугаар сургууль, “Хобби” сургуулийн Улаан загалмайн нийгэмлэгийн гишүүн сурагчдын санаачилгаар “Чин сэтгэл” сайн дурын аяныг “Мерит” эм ханган нийлүүлэх төвтэй хамтран зохион байгуулжээ. Аяны хүрээнд томуу, томуу төст өвчинтэй тэмцэх, шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хүүхэд багачуудын эрүүл мэндийг хамгаалах, эмнэлгийн тусламж үйлчилгээнд дэмжлэг үзүүлэх зорилгоор утлагын аппарат таван ширхэг, шаардлагатай эмийн бодис, ариутгал халдваргүйтгэлд ашиглах 76 хувийн 50 литр спирт болон бусад дагалдах хэрэгслийг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвд хандивлажээ.

Шинэ оны өмнөхөн Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа томуу, томуу төст өвчтэй хүүхэд багачуудад тусламжийн гараа сунгаж байсан “Чин сэтгэл” аяныг санаачлагч сайхан сэтгэлт сурагчдын сайн үйлс ийнхүү үргэлжилсээр байгаа юм.


Сэтгэгдэл


0 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.