Зөөврийн дижитал рентген аппаратуудаар хангагдав

Л.Батцэнгэл / Эрүүл мэнд

Шинэ коронавирусын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн байгууллагуудын бэлэн байдлыг хангах, шаардлагатай тоног төхөөрөмжийг нийлүүлэх ажлын хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 30, 48 дугаар тогтоолын дагуу, мөн Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан “Аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн түвшинд амьсгалын замын халдварын оношилгооны чадавхийг нэмэгдүүлж, дижитал рентген аппаратаар үе шаттай хангах” зорилтын хүрээнд нийслэл, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад зөөврийн дижитал рентген аппаратыг хүлээлгэн өгсөн юм. Энэ арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, дэд сайд Л.Бямбасүрэн, ДЭМБ-ын суурин төлөөлөгч Сергей Диордица, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Я.Амаржаргал, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар тэргүүтэй эрүүл мэндийн салбарын удирдлагууд, харьяа эрүүл мэндийн байгууллагын дарга нар болон албаны бусад хүмүүс оролцсон.

Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр болон Засгийн газрын нөөц хөрөнгөөс нийт 2.1 тэрбум төгрөгийн өртөг бүхий БНСУ-д үйлдвэрлэгдсэн өндөр хүчин чадалтай орчин үеийн зөөврийн дижитал рентген аппаратыг нийслэлийн Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул, Багануур, Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв болон Халдварт өвчин судлалын үндэсний төвд хүлээлгэж өгсөн юм.
Мөн Булган, Баян-Өлгий, Дундговь, Говь-Алтай, Говьсүмбэр, Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлэг, Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төв, Дорнод аймгийн Халх-Гол сумын эмнэлэг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг, Өмнөговь аймгийн Ханбогд сумын эмнэлэг зэрэг хилийн томоохон боомтуудын эрүүл мэндийн байгууллагад өгсөн байна.
Эрүүл мэндийн байгууллагуудыг зөөврийн дижитал рентген аппаратаар хангаснаар тухайн эмнэлгийн оношилгооны чадавхи, тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэх төдийгүй амьсгалын замын халдварт өвчин, томуу, томуу төст өвчин, шинэ төрлийн титэмт вирусын оношилгоог цаг алдалгүй хийх, сэжигтэй тохиолдолд тусгаарлан хяналт, тандалт хийж буй үйлчлүүлэгчийг тухайн байршилд нь оношилгоонд хамруулж, халдвар тархах эрсдлийг бууруулах зэрэг олон талын ач холбогдолтой аж.
Эрүүл мэндийн яамнаас нийслэл, хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагууд, тэр дундаа эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор хамгаалах хувцас хэрэглэл /комбинзон/, малгай, бээлий, амны хаалт, улавч болон ариутгал халдваргүйтгэлд ашиглах спиртийг хуваарилж өглөө.

Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар-н зураг.

Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар-н зураг.


Сэтгэгдэл

Зочин [202.179.27.108] 2020-02-23 13:01:20

ийм хэрэггүй зүйлд ямар их мөнгө зарцуулдаг юм бэ. энэ нь чинь ямар ч нэмэргүй хоцрогдсон шүү дээ. орчин үеийнхэн нь notebook шиг жижигхэн цацрагийн хордлого багатай болсон.

зочин [66.181.177.53] 2020-02-23 11:47:10

Томуу, томуу тест евчинг оншлоно гэдэг сайхан мэдээ. Яамар нян, вирусээр евдсенийг тогтоохгуйгээр бааан эм бичиж егеед байдаг. Ялангуяа ерхийн эмнэлэг. 431 хун нас барьдаг гэсэн уу.

Зочин [103.140.11.178] 2020-02-23 10:14:47

өвчин хэлж ирдэггүй хийсэж ирдэг гэж монголчууд хэлж сэрэмжлүүлж ирсэн хийсэж ирэх өвчнээс сэргийлэх хамгийн сонгодог арга харин аппаратууд нь найдвартай ажиллагааг сайн шалгаарай ямар нэгэн ашиг сонирхолгүй сэтгэлээсээ хийгдэж байгаа бол маддагүй харин улс төрчид бизнес нөхдийн нөлөөгүй ажиллах эрхийг эмч нарт олгоорой муу багаж байвал буцаагаарай эмч нараа далимдуулсан шахаа харин улс оронд гай л болно жишээ нь утаа мэдрэгч гэж гэх хороооллоор тараасан багаж шиг юм бүү аваарай эмч нараа энэ нөхцөл байдлыг сайн зохион байгуулдаг нэг дарга сайн мэрэгшсэн эмч нар л үүрч гарна ард түмэн монголынхоо эмч нарт итгэж байгаа эмч нартаа урт насалж олон амь аврахыг хүсэн ерөөе сайхан шинэлээрэй эмч хил гааль та бүгдийн чармайлтаар хамгийн эрсэлдтэй улс гэгдэх монголд аюулт өвчин ирээгүй байгаад талархаж байгаа амжилт хүсэе буурлаа гэж тайвширч болохгүй харин тэр үед алдах гээд байдгийг санаарай

Зочин [64.53.234.130] 2020-02-23 07:48:12

Solongosoos orj ireh ayul nuurlelee hilee haalgaach showchidaa

зочин [66.249.82.168] 2020-02-23 06:18:50

ийм л ядарцан яам даа хөөрхий эмч нар нь үйл лайгийн үүрээл энэ дарганцарууд рекламл тоглоол сарангэрэлийн зайлуул

zochin [202.126.89.105] 2020-02-23 06:11:51

Аппаратаа эвдээд хаячихдаг.Эсвэл хувийн эмнэлэг рүүгээ зарим сэлбэгийг зөөчихдөг шүү.Энд хууль хяналтынхан ажиллаж засвар үйлчилгээний ажилтан болон эмч нараа сургах хэргэтэй

Иргэн [103.57.94.194] 2020-02-23 06:07:31

Коронаг далимдуулж улсын эмнэлэг ч хангалт сайхан авч бнаа.Дараа сайн шалгах хэрэгтэй дарга цэргүүд нь аваад явдаг шүү.Яагаад хувийн эмнэлэгт өгдөггүй юм бол


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.