Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Бид ямар их хариуцлагатай ард түмэн болохоо энэ Цагаан сараар харуулцгаая

Ц.Анударь / Нүүр

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх XVII жарны Хотол хэмээх төмөр хулгана жилийн Цагаан сарын баярын мэндчилгээ дэвшүүлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Мэндчилгээнд, "Монгол сайхан эх орондоо ажиллаж, амьдарч байгаа болон дэлхийн өнцөг булан бүрт тархан суугаа элэг нэгт монголчууд та бүгддээ Сар шинийн мэндийг өргөн дэвшүүлье. Хувьтай хүн хулгана жилийг үздэг хэмээн бэлгэшээдэгчлэн олон түмний буян заяа тэгширсэн сайхан жил гарч байна. Цагаан сар бол монголчууд бидний өв соёлоо өвлүүлэх, удам судар, ураг төрлөө мэдэлцэх, эв эеийг эрхэмлэн дээдлэх, төрт ёс, тусгаар тогтнолын дархлааг илтгэсэн уламжлалт сайхан баяр. Энэ жил хөрш БНХАУ болон дэлхийн олон оронд шинэ коронавирусний өвчин дэгдэж, мянга мянган хүний амь нас, эрүүл мэнд хохирч, нийгэм, эдийн засагт асар их дарамт учруулж байна. Манай улсад энэ өвчний халдвар тархах өндөр эрсдэлтэй учир төр, засгаас болзошгүй аюулаас сэргийлэн боломжтой бүх арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байна. Гэхдээ бид тайвширч болохгүй. Аюулт өвчний халдвараас сэргийлэх, таслан зогсооход иргэн бүрийн үүрэг, хариуцлага, оролцоо хамгийн чухал байна.

Та бүхэн сар шинийн баяраараа ёс заншлаа гүйцэтгэн, азай буурлуудынхаа амар мэндийг эрж, цахимаар золголт хийхийг Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд дахин уриалж байна. Бид ямар их хариуцлагатай ард түмэн болохоо энэ Цагаан сараар харуулцгаая. Ингээд ирж буй төмөр хулгана жилдээ айл өрх бүрийн амьдрал ахуй өөдлөн дэвжиж, төр улсаараа элбэг дэлбэг, түмэн олноороо тэнүүн жаргалтай байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье. "Сар шинэдээ сайхан шинэлээрэй" гэжээ.


Сэтгэгдэл

buh.sonirhoch [202.9.46.49] 2020-02-25 00:30:21

iim l ved evtei b.val hvchtei gedgee sanatygai mongolchuud mini

Зочин [150.129.140.121] 2020-02-24 19:01:21

Topor

Зочин [103.212.117.248] 2020-02-24 17:37:30

Цагаан сарыг цаазлан хориглочихвол чи маршал болно

IRGEN [59.153.112.176] 2020-02-24 17:02:08

ERUNHII SAIDDAA BAYARLALAA.

зочин [94.25.170.144] 2020-02-24 16:31:51

Зөв шүү эрүүл байвал олон наадам сар шинэ тэмдэглэнэ шүү дээ

ИРГЭН [59.153.87.53] 2020-02-24 16:08:14

ЁРӨНХИЙ САЙД БОЛОН УЛСЫН ОНЦГОЙ КОМИСЫН БҮРЭЛДХҮҮНД ӨДӨР ШӨНӨГҮЙ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА НИЙТ АЖИЛТАН АЛБАН ХААГЧИДДАРАА БАХАРХАЖ БАЙНАА. БИД ДЭЛХИЙД ЯАЖ НЭГДЭЖ НЯГТАРЧ ЧАДДАГ АРД ТҮМЭН ГЭДЭГЭЭ ХАРУУЛЖ ЧАДАЖ БАЙНА. МОНГОЛЫН МААНЬ ЗАЯА ИХЭЭ

Зохиолч Лувсангийн Пүрэвдорж [139.5.218.226] 2020-02-24 14:08:42

Хүмүүсээ ядахдаа цагаан сарынхаа шинийн нэгэнд хэрүүл цуугиангүй,хараал зүхэлгүй байж болмоор санагдах юм. Тэгэх үү? !

Зочин [68.146.199.167] 2020-02-24 13:19:48

3 udriin umnuus zaluu bolon medee.mn iin commentoor Solongosiin nislegiig xaaj ugux xuselt udaa daraa tavisan. Xurelsux daanch tooxgui bsaar xaldvar Solongosoos orj irsnii daraa olnii xel amnaas aij nisleg tsutslax uureg uguv bololtoi!!! Oroitson boroo boson bxaa!! Virus orj irsen bval Xurelsuxees ard tumen YAL asuux bolno!!

Зочин [64.53.234.130] 2020-02-24 12:24:26

solongosoos virus oruulj irj Mongold aldah yum bol chamtai hariutslaga tootsonodoo !!!

Зочин [202.9.47.24] 2020-02-24 12:05:44

ene hun ajilaa hiij bgaaa yum uu.uvchin tahal degdej ih bagagui sandarch bhad tag chig l bsan

Зочин [66.181.185.84] 2020-02-24 11:27:57

Хятад л муухай , солонгос ,япон сайн найзууд - шутээн чинь учраас яах ч угуй юу ..?!!

Зочин [64.119.20.210] 2020-02-24 11:16:52

сайхан бн шvv!! аргагvй л монгол юм шиг харагдаж бн даа!!!

Zochin [172.58.46.194] 2020-02-24 11:07:42

Avgaigaa golood ali jalga ruu emeeltei n homorchih voo buudvuu tashuuraar tarhii n haga delsev uu!!!

Зочин [202.9.47.12] 2020-02-24 10:57:54

I’m of proud of our Primer minister. Happy Tsagaan sar!

zochin [202.55.188.81] 2020-02-24 10:35:48

Ene uuruu hariutslagagui nuhur baij hariutslagatai gedgee haruuliy ch geh shig. Chinii hudal ugiig sonssoor tsag hugatsaa ih aldaj baina. Odoo shoudahaa bolivol yasan ym.

Zochin [66.181.161.83] 2020-02-24 10:10:32

Solongosoos irj bgai nisleguudiig zogsooj tsutslaachee ofoo gabnii ayul ih bn so nar manai uls ruu zoriud tahal taraah gd irj bgaag bid medehgui sh dee uvchnii nuuts uedee oroof irj bgaag hen ch mdhgui manai mongolchuud irehgui gj bhd ter irsen 6 so hurdan butsaa

Зочин [202.126.88.237] 2020-02-24 10:00:13

Agaariin hilee haagaagui .virus tarsan gazaraas sumiin so nariig oruulaad baij hariutslaga yariad yah yum be.


17 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
17 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.