БНСУ-д коронавирусээр халдварласан хүний тоо 893 хүрчээ

Aдмин / Гадаад мэдээ

БНСУ-д мягмар гарагт “COVID-19” коронавирусний халдварын 60 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 893 хүрчээ. Даваа гарагийн өглөө нийт 161 шинэ тохиолдол бүртгэгдсэнтэй харьцуулахад уг үзүүлэлт цөөрсөн байна.

Мягмар гарагийн байдлаар БНСУ-д коронавирусээр халдварласны улмаас 8 хүн нас баржээ. Зүүн өмнөд нутгийн Дэгү хотын сүм, тус хоттой зэргэлдээ оршдог Чондо хотын эмнэлэгт халдвар авсан хүмүүсийн тоо нэмэгдсээр байгаа бөгөөд эдгээрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо БНСУ-д илэрсэн нийт тохиолдлын тэн хагасаас илүү хувийг эзэлж байгаа юм.

Коронавирусний халдварын 60 шинэ тохиолдлын 49 нь Сөүл хотоос зүүн урагш 300 километр зайд оршдог Дэгү хотод болон Умард Кёнсан мужид бүртгэгдсэн бол Сөүлд 2, Бусанд 3, Гёнги мужид 5 тохиолдол бүртгэгдсэн байна.

БНСУ-д өнгөрсөн ням гарагт түгшүүрийн улаан буюу хамгийн өндөр түвшнийг зарласнаас хойш холбогдох албаны төлөөлөгчид Дэгү хот, Умард Кёнсан мужид халдварын тархалтыг хязгаарлахад гол анхаарлаа хандуулан ажиллаж байгаа аж.

Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвөөс мэдээлснээр, мягмар гарагийн өглөөний байдлаар 22 хүн бүрэн эдгэрч, эмнэлгээс гарсан бол халдвар авсан байх магадлалтай 13273 хүнийг хөл хорионд оруулжээ. БНСУ-д энэ сарын 3-наас хойш 35823 хүнээс коронавирусний шинжилгээ авснаас 22550 шинжилгээний хариу сөрөг гарсан байна.


Сэтгэгдэл

ZAP [134.122.22.13] 2020-03-30 00:06:23

ZAP [134.122.22.13] 2020-03-30 00:06:19

SHiT [124.87.179.73] 2020-02-25 20:50:38

1 musun 5 sariin 1 hurtel buh hilee shuud haa pizda, 1 ch pizda-g oruulahgui, 1 ch pizda-g gargahgui bai, 1 ch gadaad pizda-g MGL ruugaa buu oruul pizda!!!!!.....

Зочин [202.9.46.179] 2020-02-25 11:53:44

нэг 61 настай солонгос авгайгаас болж өмнөд солонгос улсын олон иргэн корона ирусын халдвар авч, корона вирустай улсаар тодорлоо.

Зочин [192.82.67.214] 2020-02-25 11:32:08

Сөүлд тахал гарсан бол хэцүүдэнэ дээ.манайх хил хаасан хугацаагаа сунгах хэрэгтэй байхаа.тэнд байгаа монголчууд энд ирж эмчилгээ хийлгэснээс хөгжингүй орондоо эмчилгээ хийлгэсэн нь сайн байх шүү. Манайх сайн сэргийлэх болохоос өвчин гарвал солонгос шиг эрчимтэй эмчилж чадахгүй. .


5 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
5 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.