Маскаа зүүцгээе, мангар л биш бол төр засгийн шийдвэрээ дагацгаая!

Л.Батцэнгэл / Эрүүл мэнд

-Эрдэнэт хүний алтан амь гэдэг эргэж олддоггүй ганцхан учир ганц ч болтугай маскгүй хүнийг гадуур явахгүй болтол нь торгоё-

Дэлхий нийтийг айлгасан аймшигт цар тахлын халдвар өдрөөс өдөрт ихдэж ихэссээр байна. Коронавирусийн халдвараар өчигдрийн байдлаар гуч дөчин оронд наян хоёр мянга гаруй хүн өвчилж, нас барсан хүний тоо бараг гурван мянгад хүрлээ. Агаар дуслын замаар халдварладаг энэ аймшгийн өмнө хүн төрөлхтөн үнэндээ цөхөрч байна. Эдгээдэг эм тариа гэж одоо болтол гараагүй байна. Энэ аюул гуравхан сая хүнтэй манай улсад орж ирвэл монгол үндэстэнд сүйрэл л гэсэн үг. Энэ цар тахлын аюулаас хамгаалах халхавч бамбай ердөө л амны хаалт байгаа. Энэ талаар эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, төр засгийн тэргүүнүүд гээд бүгд албан ёсоор ч, аминч ёсоор захьж, зөвлөмж гаргаж байна.

Харамсалтай нь маск зүүгээгүй хүмүүс хаа сайгүй их байна. Гадаа гудманд ч, албан газруудад ч, эргэн тойронд хавтгайдаа нэг амны хаалтгүй иргэд “билчиж” байна. Цул “микробны үүрнүүд” нус цэр, бохир шүлс, нянгаа үсчүүлж явна. Шүлс, амвсгал ямар аймшигтай нян бактерийн тээгч болдгийг ойрын өдрүүдэд төвийн телевизүүдээр гарсан “Ханиад”, “Халдвар” хэмээх кинонуудыг хараад мэдэж авцгаасан л байх. Кино гэдэг олон түмэнд ойлгомжтой хэлээр хүүрнэдэг урлаг. Хүн хэлээрээ, мал хөлөөрөө гэдэг. “Маскаа зүүцгээе” гэж уриалах хүн бол захаас аван олон байгаа. Ачир дээрээ амны хаалтаа зүүцгээсэн нь нүдний гэм шахуу. Амны хаалтгүй иргэдийг нийтийн тээврээр зорчуулахгүй гэсэн журам ч огт мөрдөгдөхгүй байна. Коронавирусийн халдвар ямар аймшигтай хурдаар тархдгийг Солонгос Улсад өвчин тараасан нэг иргэний ухаангүй үйлдэл тодорхой харуулсан. Тухайн хүн аминдаа хайргүй байж болно. Хамгийн гол улс орондоо, зон олонд, хүн төрөлхтөнд гай болохгүй байх нь хүн болж төрсний үүрэг. Тиймээс хүссэн ч, эс хүссэн ч хүн олны дунд амьдарч, ажиллаж, амь зууж, аж төрж, амьсгалж яваа л бол амны хаалт зүүх шаардлагатай байна.

Амны хаалт бол амьсгалын замаар гадагшилж буй халдвар үүсгэгчийг хязгаарлах үүрэгтэй. Өөрөөр хэлбэл амьсгалын замын халдварт өвчин, шинэ коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулахад амны хаалт хэрэглэх явдал нэн чухал байгаа. Иргэн бүр амьд явах эрхтэй гэдэг шиг хүн бүхэн агаар амьсгалах байгалиас заяагдмал эрхтэй. Энэ л эрхээ эдлэх гэтэл нийгэмд эрхээ мэддэг ч үүрэг хариуцлагаа ухамсарладаг хүн ховор байгаа нь хэцүү. Өөрийн болон өрөөлийн эрүүл мэндэд тустай хамгийн чухал үйл бол өнөөдрийн байдлаар маск зүүх болчихоод байна. Коронавирусын халдвар агаар дуслын замаар халдварладаг гэж эрүүл мэндийн байгууллагынхан сануулсаар байхад амны хаалт зүүхгүй байна гэдэг нийгмийн хэм хэмжээг зөрчиж буй явдал яах аргагүй мөн. Үнэхээр үхэлд дурлаагүй л бол, хүн төрөлхтөнд гай гамшиг тарих гээгүй бол, мал амьтнаас долоон мангар тэнэг л биш бол маск зүүх л хамгийн бодит тус дэм болчихоод байна. Иймээс амиа бодож маскаа зүүцгээе. Алсаа бодож амь, амьсгалаа хамгаалцгаая. Ард зоноо бодож аргаа ядаж буй төр засгийн шийдвэрээ дагацгаая. Нэг хүний болчимгүй үйлдлээс болж нийтээрээ хохирч болохыг бодоцгооё. Маскаа зүүцгээе, маск зүүгээгүй хэнийг ч бай нийгмээрээ шахацгаая. Эрдэнэт хүний алтан амь гэдэг эргэж олддоггүй ганцхан учир ганц ч болтугай маскгүй хүнийг гадуур явахгүй болтол нь торгоё.


Сэтгэгдэл

Zochin [202.126.88.158] 2020-03-01 14:22:10

tiim shuu hariutslaga tootsoh l heregtei heleed ug oilgohgui oorsdiigoo hairlahgui bga bol torguulaad sanuulga awaad uhaarah biz. tsagaan saraar zolgohgui geed zahiramj garaad baihad irj zolgosongui virustei geed irsengui ntr geed gomdlood ug hayaad baigaa humuus neg ym bodmoor ymaa arail teneg uu!!!

Зочин [172.58.143.179] 2020-02-28 20:17:46

Mask zuuhiig urialj zovloh bish shaardah shahah heregtei

Зочин [64.119.23.20] 2020-03-01 07:20:24

Maskaa zvvh ni zvitei.Hvmvvs gudamjindjind nus tseree bvv hay.

Mongol [60.197.198.134] 2020-02-28 11:37:46

Uhel n oirtood ireheer l oilgoh biz.archaagui idehes uur um boddogui teneguud

Мангар үхрүүд [66.181.189.49] 2020-02-28 05:09:50

Маскны хууль биелуулэх хэрэгжуулэх гэж улайрч зутгэдэг шигээ эх орон газар нутаг ур хуухэд хойч ирээдуйнхээ төлөө дуугарч зүтгэж чадахгүй үхрнүүд. Одоо ухэлээс юундаа айсан юм.ухэх цаг хугацаан болчихсон ямар ч аврал өршөөл үгүй шүү малнуудаа.дэлхийн тэн хагас хүнийг энэ өвчин авч явна.түүний дотор үхрүүдийг авч явах нь мэдээж.

Зочин [103.57.93.112] 2020-02-29 14:00:57

тэнэгт. Чм өьчин авчихвал хамгийн их баашлах баас байна даа. Ийм хүмүүс угаасаа хар амиа бодсон бэртэгчин байдаг юм

Зочин [103.212.116.137] 2020-02-28 12:36:15

Chi xailaach lalar mini busdiigaa uher geed chi ooroo hen yum be omhii lalaraa

Багш [202.9.47.22] 2020-02-28 08:10:20

Бөөн алдаатай бичдэг үхэр вэ !

зочин [139.5.218.134] 2020-02-28 06:33:40

Үхэр гуай та өөрөө л уйдсан бол нөгөө тийшээ яв даа. Маскаа зүүж чадахгүй, эсвэл хүсэхгүй байгаа бол бусдыг бүү уруу тат. Та христийн буруу номтон гэдэг нь харгадаж байна.

иргэн [202.9.46.181] 2020-02-28 03:43:16

Маскаа өөрсдөө хийгээд зүү!!!!!!!!!дандаа бэлэнчилэх сэтгэлгээгээ одоо л өөрчилж.өөр өнцөгөөс шинээр сэтгэж амьдар!!!!"""""""" Та өөрөөсөө эхлэнэ. ---- Та зөв зүйлиыг зөвөөр хиы тэгэхэд л болно.хариуцалга.хүмүүжил чинь одоо л гарна даа.!!!!!!!!

Zochin [59.153.112.251] 2020-02-28 03:34:26

Shuud vhliin ayul nuurlej bhd ym bodoh heregtei zvgeer yuj bgd haniadnaas bolood vheh dendvv hairan bishvv hvmvvsee mask hiigeed l zvvcheech maskgvi hvniig hvmvvs shaardlaga helee ooriinhoo ami nas ervvl mendiin toloo ooroo anhaarah heregtei bizde yug ni hvneer guilgaad baidiin hvnii toloo torj amidarch bgaa bish shvvdee

Zochin [59.153.112.251] 2020-02-28 03:29:38

Monos" emiin san 10,000 togoor 1 shirheg mask zarj bn heleh hynah gazar bhgvimaa 1 shiheg ni 10,000 myn tog genee tvvndee 20 shirheg jijighen shvvltvvriig daguulj ogno gene yagad hvnii zoulongoor biznes hj mongo olj bdiim be tsaad niilvvlsen gazar ni lau iim ondor vneer ogoogvi bh hvmvvs min mask hiigeed zvvchih

Ter chin CU-d 8500 geed baidag shuultuurtei mask bn [66.181.176.183] 2020-02-28 08:53:44

Nodlin 10 sard huiterhed bi CU-s shuultuurtei mask 20 sh solidog shuultuurtei ni 8500-r avch baisan. Ter uyed iim uvchingui humuus eruusuu mask zuudgui uyed tegj zarj baisan yum chin odoo ter mask 20000 bolson baisan ch gaihah yumgui dee. Ter uyed chin 30 sh-tei 1 udaagiin mask 4000 baisan, odoo 1 udaagiin 1 sh mask 500-800 bolchood bn

зочин [139.5.218.134] 2020-02-28 06:36:57

Нэг масканы үнэ нь 500 төгрөг гэж ойлгож болох л юм байна. Тэр 20 ш шүүлтүүр гэдэг чинь 20 ш маск шүү дээ. Зөв ойлгож зөв шүүмжилвэл зүгээр байх.

Зочин [64.119.20.36] 2020-02-28 03:10:32

Mangar l bish bol oilgo mask oldohgui bna setguulch boloh gj yavaa huuhed ee.

Zochin [59.153.112.251] 2020-02-28 03:03:08

Hilee haasan gej huuraad heniig ongotsoor zooj oruulaad heniig ni Altanbulgin hil hvrtel yuvuulj bj oruuldiin eronhii saidaa tani ogson vvreg daalgauarig ingej bielvvlj bn ard irgedee alagchilj vzehee bolioch bid ym guigaagvi bhd oorsdoo ulaan tsaim nvden deer ylgauarlaad gaihuulaad bh ni taatai bish bn esuel medeellee oilgotstoi vnen zou ogoh heregtei bn ulsin ochnoon horongo hvn hvch zarj bj haasan geh hileer hen ni ongotsoor ireed hen niin butsaagaad bgaadaa todorhoi oilgotstoi tailbar ogoochee

Зочин [182.160.2.16] 2020-02-28 02:14:02

Mongolchuudiig uher mongol gedeg ni unen L baigaa bizdee suh talaital uher Amar gegcheer uwchin yusahgui bol oilgohguiee

Zyl [202.126.89.161] 2020-02-28 01:59:08

Buud. Hunuu ug awdaggui malnaas iluu teneguud olon ba. Tor zasag arga hemjee awd baihad teneguugiin bgaa tsarai shuu. Uheh morooroo uhehgui gainyyd. Hunii ug toohgui hylgaich nariig torgo.

Зочин [122.201.24.62] 2020-02-28 01:39:01

Mask zuugeegui humuusiig torgoh uulchilgeenii gazrud uilchilehgui baih heregtei.

зочин [202.126.89.54] 2020-02-28 01:34:04

Та болон танай гэр бүлд энэ айхтар тахал тусаад нүдэн дээр чинь үхэх сайхан байна уу та төсөөлж бод доо ямар ч тохиолдолд маскаа зүүцгээ. Энэнд чинь шийдвэр ямар хамаатай юм таны л өөрийн ухамсар соёл, нийгэмд эзлэх байр сууурь чинь харагдаж байгаа юмдээ.

Тэнэгүүдэд хаяглав [122.201.26.172] 2020-02-28 01:32:29

Таны эрээ цээргүй хэнэггүй байдал бусдыг өвчин үхэл рүү түлхэнэ. Монгол улсын иргэн л юм бол хуулиа дагаж өөрийн болон бусдыг эрүүл мэндэд аюултай эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлэх ёстой

Маск [202.9.47.22] 2020-02-28 01:25:21

Маск зүүх зүүхгүй байх хувь хүний асуудал тул албан хүчээр зүүлгэж үл болно .

зочин [139.5.218.134] 2020-02-28 06:38:56

Таны эрх бусдын эрхээр хязгаарлагддаг ардчиллын алтан дүрэм байдаг юм шүү, анархист аа!

Зочин [202.9.46.119] 2020-02-28 01:19:30

Өвчин орж ирээгүй байхад юунаас айж маск зүүх вэ дээ. Муу эр дайнд хөөрнө гэж . . .

зочин [139.5.218.134] 2020-02-28 06:41:30

Мөн ч ахархан бодолтой, толгой нь олгой болсон нөхөр юм даа. Маскийг урьдчилан сэргийлж, хамгаалах зорилгоор зүүдэг юм. Өвдсөн үед нь хэрэглэдэг эм тариа биш. Муу эр дайнд хөөрдөг бол мулгуу эр мөхлөө хүлээдэг юм

Зочин [122.201.24.62] 2020-02-28 01:38:06

Suh dalaital uher amgalan gej .Er n cham shig teneg garuud l uvchin taraaj bgaa.hamuurtsan erguu dagz.

Zochin [202.21.109.59] 2020-02-28 01:11:37

odoogiin ene setguulch nar jamar ch mongol xelnii zuv bichih durem baihgui amnii zorgooroo mangar teneg geed bicheed suuj baidag.shaardlaga chin zuv bolvch unenedee garchig chin xen be gedeg ni oilgomjtoi ym bna

Зочин [202.131.244.210] 2020-02-28 00:42:12

МАСКГҮЙ ХҮМҮҮС ЁСТОЙ ОРК ЮМ АА, БУСДАД ГАЙ БОЛОХОО МЭДЭХГҮЙ, НӨГӨӨ АВТОБУСНЫ БУУДАЛ БҮР ДЭЭР БАГШРАЛДААД ОРИЛООД ТАТАЖ ЧАНГААГААД БАЙДАГ КАРТ ШАЛГААД БАЙДАГ АВГАЙ НАРЫГ БУУДАЛ БОЛГОН ДЭЭР ЗОГСООГООД МАСК ШААРДУУЛМААР БАЙНА ... ШААРДАЖ ШАХУУЛАХГҮЙ БОЛ ХИЙДЭГГҮЙ ҮХЭР МОНГОЛЧУУД, ЯДАЖ БАЙХАД ТЭНГЭР ЗАЯА МАЯА ГЭЭД ТЭНЭГ ЮМ ЯРИАД БАЙНА

Зочин [64.119.19.241] 2020-02-28 00:36:16

Эмя мэдээлл өгдөг хүмүүс хэзээ ч маскаа зүүдэггүй мэдээлл өгдөг хүмүүс хэзээ ч маскаа зүүдэггүй нийгэмд маш муухай үлгэр дуурайлал болж байна нарангэрэл тэргүүтэй эрүүл мэндийн яамны хүмүүс маскаа зүүгээчээ

Зундуй [150.129.143.68] 2020-02-28 00:08:35

Маск зүүхгүй яваад байнөө.Зарим нь ер тоосон шинж алга.Хэнэггүй новшийн лалруудыг яалтай билээ.


30 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
30 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.