ДЭМБ: Коронавирусын халдварын эрсдэлийн түвшинг ахиулах шийдвэр гаргажээ

Ц.Анударь / Эрүүл мэнд

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ "COVID-19" коронавирусний халдварын дэлхий дахины эрсдэлийн түвшнийг “маш өндөр” болгон ахиулах шийдвэрийг гаргажээ. Энэ нь дөрвөн шатлалт түвшний хамгийн өндөр үнэлгээ юм.

Гэсэн хэдий ч халдварын тархалтыг хязгаарлах боломжтой хэвээр байгааг ДЭМБ онцолсон байна. Мөн ДЭМБ-ын тэргүүн халдварын талаарх буруу ташаа мэдээлэл нь цаашид тулгарах томоохон сорилтуудын нэг болох төлөвтэй байгааг цохон тэмдэглэжээ.

Одоогийн байдлаар коронавирусний халдвар дэлхийн 50 гаруй оронд бүртгэгдэж, 80 мянга гаруй хүн халдвар авч, 2800 орчим хүн нас баржээ. Сүүлийн мэдээллээр Исланд, Нигери, Мексик, Шинэ Зеланд, Беларусь, Нидерланд зэрэг оронд халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн байна.

Мөн Ираны эрүүл мэндийн салбарын эх сурвалжууд “BBC” сувагт пүрэв гарагийн орой мэдээлэхдээ, халдварын улмаас нас барсан хүмүүсийн тоо 210 хүрсэн гэжээ. Энэ нь Ираны Засгийн газрын мэдээллээс 6 дахин өндөр үзүүлэлт бөгөөд ДЭМБ мэргэжилтнүүдээ тус улс руу илгээхээр төлөвлөж байгаа аж.

эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

Пандеми зарлахгүй юм уу? Дэлхийгээр нэг тарлаа ш дээ.ДЭМБ муухан л ажиллаад байх шиг ээ. Бүх нийтийд [66.181.181.70] 2020-02-29 08:24:22

Пандеми зарлаач

Zochin [59.153.112.251] 2020-02-29 04:03:43

Mongoloos Solongost emchlvvleheer ochson hvnd birus ilersen gesen ter hvn zamdaa ausanuu Mongoloos ausanuu gedgiig yagad todorhoi helehgvi bgm be onoodor birusgvi bsn gehiin buruu yriad bgmuu zoriud nuugaad bgmuu ter hvn haanaas birus ausnig toforhoi bolgoj medeelel ogoochee

Иргэн [202.179.10.162] 2020-02-29 04:47:16

Эндээс зүгээр очсон байна.Мэдээлэл гарсан


3 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
3 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.