Автомашин үйлдвэрлэгчид хиймэл амьсгалын аппарат, амны хаалт үйлдвэрлэнэ
Автомашин үйлдвэрлэгчид Засгийн газруудынхаа уриалгыг дагаж, коронавирусний цар тахал дэгдсэн энэ үед хиймэл амьсгалын аппарат, амны хаалт зэрэг бүтээгдэхүүнийг олноор үйлдвэрлэхэд хувь нэмрээ оруулахаар болжээ.
“Fiat” компани даваа гаргаас Хятад дахь үйлдвэрүүдийнхээ нэгийг өөрчилж эхэлсэн бөгөөд тус компани сард нэг сая орчим амны хаалт үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа ажээ. "Амны хаалтыг ойрын хэдэн долоо хоногийн дотор үйлдвэрлэж эхэлнэ" гэж “Fiat” компанийн захирал Майк Мэнли цахим шуудангаараа дамжуулан мэдээлсэн байна.
Мөн автомашин үйлдвэрлэгч бусад томоохон компаниуд үйлдвэрүүддээ хиймэл амьсгалын аппарат үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа юм. АНУ-ын “General Motors”, “Ford”, “Tesla”, Японы “Nissan” компани, Их Британи дахь “Formula 1” багууд хиймэл амьсгалын аппарат үйлдвэрлэхэд хувь нэмрээ оруулна гэдгээ амлажээ.
АНУ, Европ, Ази дахь автомашин үйлдвэрлэгч томоохон компаниуд халдвар тархахаас урьдчилан сэргийлэх үүднээс үйлдвэрлэлээ зогсоогоод байгаа юм. Гэсэн хэдий ч тэд хиймэл амьсгалын аппарат гэх мэт эмнэлэгт шаардлагатай бусад тоног төхөөрөмжийг үйлдвэрлэхэд тусална гэдгээ илэрхийлсэн байна.
“Ford” компани мягмар гарагт мэдэгдэхдээ, бид “GE Healthcare”, “3M” зэрэг эмнэлгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллаж, автомашинуудад ашигладаг сэнс, зай хураагуур зэрэг эд ангийг хиймэл амьсгалын аппаратад оруулан загварчлахыг зорьж байна гэжээ.
Тэдгээр компанийн үйлдвэрлэх бүтээгдэхүүнүүд хэзээ бэлэн болох нь хараахан тодорхойгүй байна. Гэсэн хэдий ч “Ford” компани нэвт харагддаг нүүрний хамгаалалтыг хэдийн үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд эхний 1000 бүтээгдэхүүнээ Детройт хотын эмнэлгүүдэд энэ долоо хоногт хүргэх төлөвтэй байна. Тус компани энэ долоо хоногт 75 мянга орчим нүүрний хамгаалалт үйлдвэрлэхээр төлөвлөжээ.

















.jpg)







.jpg)


.jpg)









































ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд
“Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглож байна” буюу С.Амарсайханы ойлгомжгүй огцролт
Хуульч Н.Төрмөнх: Монгол Улсын хувьд давхар иргэншлийг хуулиар хүлээн зөвшөөрдөггүй
У.Хүрэлсүх: Үндэсний эв нэгдэлд хохирол учруулах аливаа ёс бус үг үйлдлийг энэ цаг мөчөөс эхлээд таслан зогсоох ёстой
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо
Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг бид шууд устгах нь нэн тэргүүний ажил биш