Д.Нямхүү: Халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтал болох 71 хүний давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй
Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ болон бусад холбогдох албаныхан COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны Шуурхай удирдлагын газрын дарга Д.Нарангэрэл, Дэлхийн 201 оронд халдвар бүртгэгдлээ. COVID-19 халдварын 2 дахь давлагаанд 10-45 насныхан өвчилж, хүндэрч байгааг дэлхийн эрдэмтэд онцлон анхаарууллаа.
Нидерландад цэвэрлэх байгууламжийн хоолойноос коронавирус илрүүлсэн байна. 465.9 мянган хүн халдвар авч, 20 мянга гаруй хүн амиа алдлаа. Сүүлийн хоёрон хоногт халдвар 100 мянга гаруйгаар нэмэгдлээ. Ядуу буурай орнуудад халдвар тархвал сая сая хүн амиа алдаж болохоор байна. Одоо л тогтоон барихгүй бол хүн төрөлхтөн аюул нүүрлэнэ. Иймд НҮБ-аас 2 тэрбум долларын төсөвтэй хүмүүнлэгийн тусламжийг ядуу буурай орнуудад үзүүлэх хөдөлгөөнийг эхлүүллээ.
ОДООГООР ХАГАС САЯ ХҮН ХАЛДВАР АВААД БАЙНА
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Гуравдугаар сарын 26-нд дэлхий дахинд COVID-19-ийн 465,915 тохиолдол, 21,031 нас баралт мэдээлэгдсэн. Одоогоор хагас сая хүн халдвар аваад байна. Анхны тохиолдол бүртгэгдсэнээс хоёр сар гаруй хугацаанд 100,000 тохиолдол бүртгэгдэж байсан бол сүүлийн хоёр хоногт 100 мянган тохиолдол бүртгэгдлээ.
Тохиолдол хавьтал бүрийг эрт илрүүлэх, оношлох, эмчлэх тогтолцоог бүрдүүлэх нь улс орнуудын сонголт биш харин үүрэг гэдгийг ДЭМБ-ын ерөнхий захирал онцолсон. Коронавирус нь агаар дусал болон ахуйн хавьтлаар дамжиж байна. Тиймээс гараа сайн угаах, хүний гар хүрэлцдэг гадаргууг арчиж цэвэрлэх нь вирусээс урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга гэж үзэж байна" гэв.
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ НЭГ ЖОЛООЧЫГ ТУСГААРЛАСАН
Я.Буянжаргал "Баян-Өлгий аймагт нэг жолоочыг тусгаарласан. Төмөр замын галт тэрэгнүүдэд 11 эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллаж, иргэдийн халууныг үзэж, асуумж авч байна. Өчигдрийн Улсын онцгой комиссын хуралдаанаар тусгаарлах хугацааг 21 хоног болгон сунгасан. Тусгаарлан ажиглах байранд байх хугацааг халдварын нууц үетэй холбогдуулан тогтоодог.
Халдвар авсан хүнтэй нэг метрийн зайд харьцсан хүнийг сэжигтэй тохиолдол гэж үзэж байна.
Олон улсын суплаачдын хэлж буйгаар тусгаарлалтад байх хугацааг 21-28 хоног байх нь зүйтэй гэж үзэж байна" гэв.
ТОКИО-УЛААНБААТАРЫН НИСЛЭГЭЭР ИРСЭН ИРГЭДИЙН 96-ААС НЬ КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ
" ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “"Токио-Улаанбаатарын нислэгээр ирсэн иргэдийн 96-аас нь коронавирус илрээгүй. Бусад шинжилгээ үргэлжилж байна. Тандалтын зорилгоор цуглуулсан 28 сорьцоос коронавирус илрээгүй.
Мөн батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 71 хүнээс коронавирус илрээгүй. Одоо Токио-Улаанбаатарын тусгай үүргийн онгцоор ирсэн 100 хүний шинжилгээг хийх гэж байна.
Үүргийн онцгоор ирсэн хүмүүсийг үндсэндээ хянаад дуусах гэж байна. Тусгаарлалтын үед хяналт тандалтыг нарийн зохион байгуулалттайгаар хийж байгаа.
ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг хүнээс илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д тусгаарлагдсан 208 хүн байна. Гуравдугаар сарын 26-нд зургаан хүнийг тусгаарлаж, тандалт шинжилгээ хийж байна. Халдвар илэрсэн өвчтөнүүдийн биеийн байдал тогтуун байгаа " гэлээ.


































































ЦЕГ: “Охидыг барих дуртай ажлаа 40-50 нас хүртлээ хийнэ“ гэж бичлэг нийтэлсэн иргэнийг шалгаж байна
Их Монгол Улсын 820 жилийн ойг тэмдэглэнэ
Өнгөрсөн шөнө Дарь-Эхэд 30 настай эмэгтэйг 4 настай охиных нь хамт хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ
Ч.Хурц: Ерөнхийлөгчийн болон парламентын засаглалын талаар бүтэн 10 гаруй хоног маргалдсан
AI авто замын зөрчил илрүүлснээр уулзварын нэвтрүүлэх чадвар эрс сайжирлаа
Улаанбаатар төмөр зам дээр шатахуунтай 898 вагон байна
ЭМДЕГ: 2026 онд эрүүл мэндийн даатгалд сард 15.840 төгрөг, жилд 190.080 төгрөг төлнө
Такси үйлчилгээнд Toyota, Hyundai, Kia, Nissan, Volkswagen зэрэг үйлдвэрийн машинаас хувийн хэвшил сонгоно
Н.Намуу: Түргэн тусламж, гал унтраах машин зэрэгт зам тавьж өгсөн нь тогтоогдвол торгохгүй
E-Mongolia системээр 12 төрлийн үйлчилгээг 5 улсын хэлээр олгож эхэлжээ