Я.Буянжаргал :Одоогийн байдлаар 2368 иргэн тусгаарлалтад байна
Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ЭМЯ-ны Хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 202 улсад халдвар бүртгэгдээд байна. Манай хойд хөрш ОХУ-ын Эрхүү хотод анхны тохиолдол бүртгэгдлээ. АНУ-д халдвар эрчимтэй тархаж анхаарлын төвд орлоо. Тус улсад 89 хоригдол халдвар авсан байна. Нөхцөл байдал хүндэрс байгаатай холбоотойгоор АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп зай барих стратегийг дөрөвдүгээр сарын 20-н хүртэл үргэлжлүүлэх шийдвэр гаргасан.
ДЭМБ-аас тусгаарлалтад байгаа иргэдийг сэтгэл, санаагаа амгалан байлгах, биеийн эрүүл мэндээс гадна сэтгэцийн хувьд эрүүл байхыг чухалчилж байна.
- ДЭМБ-аас халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр үндсэн таван зөвлөмж өгч байгаа.
- Эрүүл зөв хооллох, жингийн илүүдлээс сэргийлэх
- Архи, чихэрлэг ундаанаас татгалзах
- Тамхинаас татгалзах
- Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх.
Сэтгэл зүйн эрүүл мэнддээ онцгой анхаарч гэр бүлийнхэндээ сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхийг зөвлөж байна" гэв.
ТУСГААРЛАХ БАЙРАНД 337 ЭМЧ, ЭМНЭЛГИЙН АЖИЛТАН АЖИЛЛАЖ БАЙНА
Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал "2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд Монгол Улсын хэмжээнд 3886 иргэнийг тусгаарлан, ажиглаж байна. Одоогийн байдлаар 2368 иргэн тусгаарлалтад байна. Үүнд жирэмсэн хүн 43, 0-5 насны хүүхэд 68 байна.
Тусгаарлах байранд 337 эмч, эмнэлгийн ажилтан ажиллаж байна. Сүүлийн 24 цагийн дотор түргэн тусламжийн утаснууд 1757 дуудлага хүлээн авсан. Бид 100, 103, 323002, 119 гэх дугааруудаар зөвлөгөө өгч байгаа. Зөвхөн 119 дугаарын утсанд 24 цагт 189 дуудлага ирсэн. Гэхдээ үүн дунд тоглож залгасан дуудлага 18, авахаар утсаа тасалж байгаа дуудлага 38 бүртгэгдсэн байна. Иргэдийг утсаар тоглож болохгүй гэдгийн анхааруулмаар байна. Цаана нь маш олон иргэд зөвлөгөө авах хэрэгцээ байгаа учир үүнд саад болохгүй, иргэнийхээ хариуцлагыг хүлээхийг хүсэж байна" гэв.
















.jpg)


















































Өнгөрсөн амралтын өдрүүдэд 2086.6 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ
Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг үе солих болон хавдрын мэс засал хийх боломжтой боллоо
АН-ын дотоод сонгууль явагдаж буй тул өнөөдөр УИХ дахь АН-ын бүлэг хуралдахгүй
Өнөөдөр дараах байршлуудад цахилгаан хязгаарлана
Энэ долоо хоногт болох үйл явдал
Моби-30 чансаа өндөр 128 бөхийн барилдаанд О.Хангай аварга, халз барилдаанд Э.Батмагнай арслан түрүүллээ
УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ц.Сүхбаатар: Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь манай улсын нийгэм, эдийн засгийн байдалд бүхэлд нь өгч буй дүгнэлт
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг авлига, албан тушаалын хэргээр АТГ-т шалгуулах хүсэлт гаргалаа
Туулын хурдны зам ашиглалтад орсноор Яармагийн гүүр болон Чингисийн өргөн чөлөөний ачаалал 28-32 хувиар буурна