Засгийн газрын ээлжит хуралдаанаар 13 асуудал хэлэлцэнэ

Ц.Анударь / Улстөр

Засгийн газрын ээлжит хуралдаан маргааш буюу ирэх сарын 1-ны 08.00 цагт хуралдаж, 13 асуудал хэлэлцэхээр товлосон байна.

Хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай, Үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай, Монгол, Грекийн Засгийн газрын хэлэлцээр батлах тухай, “Улаанбаатар хотын дулаан хангамжийн үр ашгийг нэмэгдүүлэх” төслийн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциацийн Санхүүжилтийн хэлэлцээрийн төсөл багтжээ. Мөн хуралдаанаар “Тогтвортой амьжиргаа-3” төслийн Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциацийн нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээр, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржийн боловсруулсан Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт, Баруун бүсийн эрчим хүчний системийн санхүүгийн үйл ажиллагааны талаар авах зарим арга хэмжээний тухай хэлэлцэх юм.

Түүнчлэн “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-ын хэрэгжилтийн явцад 2019 оны жилийн эцсийн байдлаар хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн дүнгийн талаар, Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2019 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан тухай тайлан, үнэлгээний дүнгийн талаар хэлэлцэх аж.

Эх сурвалж: Монцамэ


Сэтгэгдэл

MOGEUH [202.55.188.41] 2020-03-31 20:16:01

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.