Раул Делгадо: Засгийн газрынхаа хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч, туршлагаасаа хуваалцахад бэлэн байна
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Куба Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Раул Делгадо Консепсионыг 2020 оны 3 дугаар сарын 31-нд хүлээн авч уулзаж, Монгол, Кубын харилцаа, хамтын ажиллагаа хийгээд цаг үеийн асуудлаар санал солилцов.
Элчин сайд Р.Делгадо Монгол Улсын Засгийн газар коронавирусын тархалтаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг цаг алдалгүй шуурхай зохион байгуулан ажиллаж байгааг сайшаан тэмдэглээд дэлхий нийтийг хамарсан эл цар тахлын эсрэг хамтран ажиллахын төлөө байгаагаа нотлов. Тэрээр коронавирусын тархалтыг хязгаарлах талаар Засгийн газрынхаа хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч, туршлагаасаа хуваалцахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Кубын тал Итали, Испани, Андорра, Венесуэл болон Латин Америк, Карибын тэнгисийн хөрш орнуудад 850 гаруй эмч, сувилагч нарыг илгээсэн байна.
2020 онд Монгол, Кубын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байгаа бөгөөд Куба нь манай улстай дипломат харилцаа тогтоосон Америк тивийн анхны улс юм.
Эх сурвалж: Гадаад харилцааны яам











.jpg)







.jpg)


.jpg)















































ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд
Иргэн Г.Солонго, Г.Адилбиш, Э.Соронзонболд нарыг дахин 30 хоног цагдан хорихоор болжээ
“Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглож байна” буюу С.Амарсайханы ойлгомжгүй огцролт
У.Хүрэлсүх: Үндэсний эв нэгдэлд хохирол учруулах аливаа ёс бус үг үйлдлийг энэ цаг мөчөөс эхлээд таслан зогсоох ёстой
Хуульч Н.Төрмөнх: Монгол Улсын хувьд давхар иргэншлийг хуулиар хүлээн зөвшөөрдөггүй
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Зураач Ц.Цэгмэд “МОНГОЛ” бие даасан үзэсгэлэнгээ ХААН галерейд нээлээ