Л.Оюун: Зээл төлөлтийн хугацааг хойшлуулсан нь нүглийн нүдийг гурилаар хуурна гээч л болж байна

Aдмин / Эдийн засаг

Эдийн засгийн ухааны доктор Л.Оюунтай ярилцлаа.

-Коронагийн үед засгаас авч буй бодлого шийдвэр таны хувьд хангалттай шийдэл мөн үү?

-Сэтгэл байвал болдог гэдгийг харж байна. Улстөрчдөд итгэхгүй байсан л даа. Гэтэл тэр үзэл маань бага ч гэсэн өөрчлөгдөж байна. Улстөрчдийн ашиг хонжоо харж аливаа асуудалд ханддаг хандлага биднийг бүр итгэлгүй болгосон байж. Сэтгэл байвал зууханд галтай гэдэг үг хэрэгжиж эхэлсэнд олзуурхаж сууна.

-Зээлийн төлөлтийн хугацааг гурван сараар хойшлуулсан нь аж ахуйн нэгжид бодитой дэмжлэг болж чадах уу?

-Нүглийн нүдийг гурилаар хуурна гэгч л болж байна. Анхаараагүй биш анхаарсан гэж ам таглах байх. Зээлийн хүү болон зээлийн төлөлтийг гурван сараар хойшлуулж, зээлийн ангилалд өөрчлөлт орохгүй гэдэг бол бодит тусламж биш. Хүнд үеийг даван туулахад нь дэмжлэг болохыг л бодит тусламж гэнэ. Туслах гэж байгаа бол тусалсан шиг туслах хэрэгтэй л дээ. Бизнесийг дэмжсэнээр олон сайн талтай. Хувийн хэвшилд тусалбал ажлын байр хадгалагдаж үлдэнэ. Иргэд ажилтайгаа үлдвэл өрхийн эдийн засаг хямрахгүй. Эдийн засгийн өсөлтөд жин дарах нөлөө үзүүлдэг өрхийн эдийн засаг хямрахгүй бол коронавирусээс үүдэлтэй хямралыг улсаараа даваад гарах боломжтой. Хувийн хэвшилд бодит дэмжлэг үзүүлэх ёстой гээд байгаагийн цаад учир энэ л дээ.

-Бодит гэхээр яг ямар тусламж байвал зүгээр вэ?

-Нэг жишээ хэлье. 2009 оны хямралын үед АНУ-д олон үйлдвэрүүд хаагдаж, олон хүн ажилгүй, орлогогүй болж байсан. Орлогогүй болохоор бүх бараа,үйлчилгээний борлуулалт буурч компаниуд нь цалин олгох боломжгүй болж байсан. Тухайн үед АНУ-ын Засгийн газраас автомашины үйлдвэрлэлд 400 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлсэн санагдаж байна. Ингэж дэмжсэний хүчинд ажилчдаа халахгүй байх нөхцөлийг компаниуддаа бүрдүүлж өгсөн. Ажилчид машинаа үйлдвэрлэсээр, цалингаа авсаар байсан нь АНУ-ын эдийн засагт эерэгээр нөлөөлсөн. Тэд орлоготой үлдсэн болохоороо хэрэгцээт зүйлсээ худалдан авч, дараагийн үйлдвэрүүдийн орлогыг бий болгож байсан. Ингэснээр Америкийн эдийн засаг хямралаас гарч байсан юм. Энэ бол бодит тусламж, цагаа олсон дэмжлэг. Иймэрхүү тусламжийг коронавируст нэрвэгдээд байгаа улс орнууд компаниуддаа үзүүлээд эхэлчихлээ. Италид ипотекийн зээлд хөнгөлөлт үзүүлж, Герман улс жижиг бизнесүүдэд хязгааргүй хэмжээгээр зээл олгож, АНУ-д бэлэн мөнгө тарааж, гол бизнесүүддээ татаас олгож байна. Мөн Францад бизнесүүдээ ашиглалтын зардлаас чөлөөлж, БНСУ бизнесүүддээ 39 тэрбум ам.долларын хүүгүй зээл олгож байна. Энэ бол бодит дэмжлэг.

-Зээлтэй холбоотой Засгийн газраас авч байгаа арга хэмжээ эдийн засагт яаж нөлөөлөх бол?

-Засгийн газар нэг хэсэг бензиний үнийг бууруулах гэж шатахуун импортлогч компаниудыг гуйдаг байсан шиг өнөөдөр арилжааны банкуудыг гуйгаад сууж байна. Ингээд нэмэргүй.

-Банк санхүүгийн салбарын хувьд ямар эрсдэл харагдаж байна вэ?

-Зээл болон хүүгийн төлбөрийг гурван сараар хойшлуулж байгаа нь онцын эрсдэл үүсгэхгүй. Банкууд угаасаа төлбөрийн чадварыг хангах төлбөр түргэн гүйцэтгэх шалгуур үзүүлэлт хангаж ажилладаг.

-Иргэдийн хувьд ипотекийн зээлийн эргэн төлөлт том асуудал үүсгэж байгаа. Энэ тал дээр банкууд чадах хэрээрээ арга хэмжээ авч байх шиг байна. Засгийн зүгээс энэ тал дээр нэг удаагийн дэмжлэг ч юм уу тодорхой бодитой дэмжлэг үзүүлэх шаардлага бий юү?

-Аж ахуйн нэгжийн бараа, үйлчилгээ нь борлогдохгүй бол орлогогүй, ажилчид нь цалингүй болно. Тэгээд аль аль нь авсан зээлээ төлөх боломжгүй болдог. Засгийн газраас бизнесийг дэмжих бодитой арга хэмжээ авах хэрэгтэй. Ийм боломж ч байна. Манайд өнөөдөр Төрийн банк, Хөгжлийн банк гээд Засгийн газрын мэдлийн хоёр банк байна. Эдгээрээр дамжуулж бодлогоо хэрэгжүүлэх боломж чадамж засагт бий. Хувийн арилжааны банкуудыг гуйгаад, шахаад үр дүнд хүрэхгүй. Тэд өөрсдөө ямар бодлого барихаа мэднэ. Арилжааны банк харилцагчгүйгээр оршин тогтнож чадахгүй. Зээлдэгчид бол тэднийг тэжээгчид. Ирээдүйдээ харилцагчтай байя гэвэл бодитой арга хэмжээ авах л байх.

-Монголбанк бодлогын хүүг буулгасан. Бодлогын хүүгийн бууралт эдийн засагт яаж нөлөөлөх бол?

-Монголбанк бодлогын хүүг бууруулбал арилжааны банкууд төв банкны үнэт цаасны хүүг “голоод” Монголбанкны үнэт цаас авахгүй харин зээл олгож, зээлийн хүүгийн орлого олох бодлого барина гэж хүлээж байгаа юм. Бодлогын хүү буурлаа гээд арилжааны банк зээл олголтоо нэмэх эсэх нь тодорхойгүй. Тэр тусмаа бодлогын хүү 0.5-хан хувиар буулгасан. Тэгэхээр бодлогын хүүгийн энэ бууралтын эдийн засагт үзүүлэх нөлөө тодорхойгүй байна. Өөрөөр хэлбэл харагдахгүй байна.

-Та бодлогын хүүг 0.5 хувиар буулгасныг чамлаж байна аа даа?

-Тийм. Банкууд үүнийг тоохгүй, эрсдэл бага гэдгээр нь төв банкны үнэт цаасыг илүүдэл нөөцөөрөө худалдан авна гэж бодож байна. Гадны орнууд бодлогын хүүгээ 3-5 хүртэл хувиар бууруулж байна. Ингэж буулгаж байж л банкуудыг зээл олгоход бодитой түлхэц болно.

-Тэгээд яах вэ. Арилжааны банкуудаас зээлийн хэмжээгээ тэлнэ гэж хүлээгээд нэмэргүй гэсэн үг үү?

-Арилжааны банкуудаас их зүйл хүлээгээд хэрэггүй. Тэд ч гэсэн хувийн бизнес эрхэлдэг. Ашгийн төлөө бизнес хийж байгаа. Гэхдээ зөвхөн өөрийгөө бодоод харилцагчдаа хүнд байдалд оруулбал эргээд өөрөө хүнд байдалд орно гэдгийг ямар ч банк мэдэж байгаа. Энэ бол цаг хугацааны л асуудал. Зээлдэгчдээ дэмжээд өгвөл эргээд өөрт нь л хэрэгтэй. Аяганы хариу өдөртөө, агтны хариу жилдээ гэдэг үгийг мэдэх байлгүйдээ. Үүний ард маш гүнзгий философи агуулагдаж байгаа. Тэгээд ч компанийн нийгмийн хариуцлага банк санхүүгийн байгууллагад илүү өндөр хэмжээнд байх ёстой. Улс хөгжиж байж, аж ахуйн нэгж бизнесээ тэлж байж тэд хөгжинө. Арилжааны банк олон нийтээс, нийгмээс мөнгө татаж, тэр мөнгөөрөө зээл олгож амьдардаг онцлогтой.Тиймээс нийгмийн хариуцлага нь өндөр байх ёстой. Банкны хүрээн дэх өрсөлдөөн, өрсөлдөөний хүч хэр зэрэг байгаа нь харагдаж байна. Банкны зах дээр дөрвөн банк нийт зээл, нийт хадгаламжийн дийлэнх хувийг барьж байна. Энэ бол монопольт зах. Тэр дөрвөн банк банкны зах зээл дээр, эдийн засагт монопольт байр суурьтайгаа харуулж байна. Эцэст нь хэлэхэд бизнесүүд, банкуудын аль алиных нь хувьд одоо л хөдөлдөг цаг ирээд байна. Харилцагчид татах, хүчирхэгжих боломж банкуудад яг одоо гарч ирж байна.

-Төсөвт том хэмжээний тодотгол хийх ёстой гэсэн байр суурийг зарим эдийн засагч хэлж байгаа. Таны хувьд үүнтэй санал нийлэх үү?

-Би бас ийм байр суурь барьж байгаа. Нэг зүйлд эргэлзээд байна. Төсөвт тодотгол хийхгүйгээр манай Засгийн газар нөөцийн мөнгөтэй болов уу гэсэн асуулт тавигдаж таарна. Нөөц хөрөнгө хангалттай бол сайн хэрэг. Ирээдүйн өв сан, тогтворжуулалтын сан, эрсдэлийн сангуудад байгаа мөнгөнийхөө хэмжээг хэлэх хэрэгтэй. Төсөвт тодотгол хийхгүйгээр асуудлыг шийдэх боломжтой гэж Сангийн сайд хэлээд байгаа. Би хувьдаа энэ үгэнд итгэхгүй байна. Сонгуульд зориулаад ингэж “гүрийгээд” суугаа юм биш байгаа гэж хардаж байна.

-Засгийн газар тэгээд яаж ажилласан нь дээр вэ?

-Коронавирустэй тэмцэж байгаа шигээ сэтгэл гаргаж, яам агентлагуудаа дайчилж ажиллах хэрэгтэй. ЭМЯ, УОК, Цэрэг цагдаагийн байгууллага зэрэг холбогдох газрууд коронатай тэмцэхдээ эрдэмтдээ сонсоод ёстой л ёсоор нь, онолоор нь, дүрмээр нь ажиллаж байна. Тэднийг ч Засгийн газар нь маш сайн дэмжиж байна. Дотоод, гадаадын хандив, тусламж ч ирж байна. Үүн шиг эдийн засагт хэрэгтэй арга хэмжээг зорилготой, зоригтой, судлаачдынхаа үгийг сонсоод, дайчлаад, дэс дараалалтай аваад өгвөл эдийн засаг унахгүй байж болно.90-ээд онд лангуу яаж хоосорч байлаа. Одоо бол өөрсдийгөө ямар нэг хэмжээгээр хангахтайгаа болсон байна гэдэг нь харагдаж байна. Юу хийх хэрэгтэй нь одоо харагдаж байна. Энэ тахал бидэнд их зүйлийг хэлж өгч байна. Зөвхөн манай улсад ч биш, дэлхий нийтээрээ өөрчлөгдөх болно гэж харж байна.

-Та бодитой нэг, хоёр санал хэлээч?

-Юуны өмнө Монголбанк бодлогын зээл гаргаж болно. Бодлогын зээл ямар үр ашигтайг бид барилгын салбар дээр харсан. Барилгын компаниудад жилийн таван хувийн хүүтэй зээл өгч орон сууц бариулаад, худалдан авагчдад нь жилийн найман хувийн хүүтэй ипотекийн зээл өгснөөс барилгын салбарын өсөлт мэдэгдэхүйц өндөр болсон. Бодлогын зээлийн хүү, хугацаа, хэмжээгээр дамжуулан аж ахуйн нэгжүүдийг банкуудаар дэмжүүлж болно. Бодлогын зээлээр бизнесүүдийг дэмжих зам байна. Татвар, татаасаар дамжуулж дэмжиж болно. Энэ бүгдийг хэрэгжүүлэхдээ сайн ажиллаж байсан, үнэхээр энэ давагдашгүй хүчин зүйлээс болоод хүнд байдалд орсон аж ахуйн нэгжүүдийг олж дэмжих хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүд босоод ирвэл ажилчид нь цалинтай болж, зээлүүдээ төлнө. Нөгөө талаас аж ахуйн нэгжүүд ч санаачилгатай, шинийг эрэлхийлж ажиллах хэрэгтэй. Яаж дэмжих бол гээд суугаад байж болохгүй. Санаачилсан шинэ зүйлсийг нь санхүүжүүлэх дэмжлэг байвал бүр сайн.

Эх сурвалж: “Өдрийн сонин” “DNN.mn

Сэтгэгдэл

gdvftjlfed [171.221.24.62] 2021-09-09 07:44:55

Мэдээ.МН gdvftjlfed http://www.gh256cl09260gr2n9eevt2gdr6s057d0s.org/ agdvftjlfed [url=http://www.gh256cl09260gr2n9eevt2gdr6s057d0s.org/]ugdvftjlfed[/url]

ermskpgdvt [171.221.24.62] 2021-09-09 07:29:07

Мэдээ.МН [url=http://www.g4z320p41x233m2rv8zp7s31wehv1bg7s.org/]uermskpgdvt[/url] ermskpgdvt http://www.g4z320p41x233m2rv8zp7s31wehv1bg7s.org/ aermskpgdvt

xprjkhoy [119.116.7.253] 2021-04-25 21:04:09

Мэдээ.МН xprjkhoy http://www.g47xff423ox7cdu617k379rahs1u51i1s.org/ axprjkhoy [url=http://www.g47xff423ox7cdu617k379rahs1u51i1s.org/]uxprjkhoy[/url]

sitgepszsr [220.192.234.59] 2021-04-18 03:22:18

Мэдээ.МН asitgepszsr [url=http://www.gg1c54l6j0rc5rrd73l0dbwk34820v97s.org/]usitgepszsr[/url] sitgepszsr http://www.gg1c54l6j0rc5rrd73l0dbwk34820v97s.org/

bdngzhqnf [175.210.219.174] 2021-03-16 11:11:59

Мэдээ.МН [url=http://www.g2n7w3gt4o4u8wqc3101510tdwm74wv3s.org/]ubdngzhqnf[/url] bdngzhqnf http://www.g2n7w3gt4o4u8wqc3101510tdwm74wv3s.org/ abdngzhqnf

ttvyqctqi [111.8.122.227] 2021-01-11 03:21:21

Мэдээ.МН [url=http://www.g283921d9byfbafdo3nv0ew98387f27bs.org/]uttvyqctqi[/url] ttvyqctqi http://www.g283921d9byfbafdo3nv0ew98387f27bs.org/ attvyqctqi

zwjtblgqdl [58.22.93.12] 2020-12-22 17:18:44

Мэдээ.МН [url=http://www.get75568gmac02oq737758w91u7bhfgqs.org/]uzwjtblgqdl[/url] zwjtblgqdl http://www.get75568gmac02oq737758w91u7bhfgqs.org/ azwjtblgqdl

onrjvrif [58.22.93.12] 2020-12-22 17:18:14

Мэдээ.МН onrjvrif http://www.g3vuh37d915m6xds720tg4rqo4h0f746s.org/ [url=http://www.g3vuh37d915m6xds720tg4rqo4h0f746s.org/]uonrjvrif[/url] aonrjvrif

thvkobbhch [106.35.214.252] 2020-11-05 05:55:59

Мэдээ.МН thvkobbhch http://www.gn1t3vg32344daek6013u00g3t1alts7s.org/ [url=http://www.gn1t3vg32344daek6013u00g3t1alts7s.org/]uthvkobbhch[/url] athvkobbhch

xdoiqwdivx [58.22.93.34] 2020-11-04 10:22:32

Мэдээ.МН xdoiqwdivx http://www.gt8k63yf67o9p74m3eki8b8354fz8bg9s.org/ [url=http://www.gt8k63yf67o9p74m3eki8b8354fz8bg9s.org/]uxdoiqwdivx[/url] axdoiqwdivx

Fedseachakented [92.204.163.66] 2020-09-19 21:22:32

http://onlinecasinouse.com/# free online slots http://onlinecasinouse.com/# - casino game casino online

zochin [211.36.144.201] 2020-04-08 23:44:25

toriin medeliin bankniii hvvg buuruul bankuudiin dund orsoldoon ywuul

Зочин [211.36.144.201] 2020-04-08 23:42:48

toriin medliin banknii zeeliin hvvgee byyryylaad harritsagchaa tataa neg bankaar olon hvn vilchilvvlbel bankand hvv buuruulahad aldagdal vvsehgvi gej bodoj bn hvmvvs hvv bagatai bankrvvv sholjine sh tee teheer busad bank gesen hvvgee byyryylnaa

Зочин [202.55.188.92] 2020-04-06 11:44:04

хасбанк арай дэндүү Aldanga tootsoj avaad shulj bainada

wbvdwmufnia [5.188.84.151] 2020-04-05 10:21:39

tLbo4T fisrwodwwize, [url=http://bkisztyzlxsl.com/]bkisztyzlxsl[/url], [link=http://fwnomqapbeqh.com/]fwnomqapbeqh[/link], http://slfhndrxrmsv.com/

Аагий [103.10.22.19] 2020-04-04 18:12:35

Капитрон банк л гэхэд 3 сараар хойшлуулсан ч сүүлийн 3 сард зээл төлөлт чинь 2 дахин ихсэнэ гэж байна. Хугаццаг нь сунгахгүй юм байна. Ингэвэл ямарч дэмжлэг байхгүй харин ч ихээхэн дарамт болох юм байна.

БурууЦолмон [103.10.23.106] 2020-04-04 06:59:11

Зээл өгөх авах гэдэг нэг хэрэг авсан зээлээр юу бүтээж ямар зах зээлд борлуулах бэ зах зээл нь байна уу гэдэг хамгийн гол зүүль Өнөөдөр Монголд бүхийл зах зээлийг цөөн хэдэн эрх мэдэлтэй луйварчин нарын ААНүүд эзэлсэн бүх зээл төсөл шалгаруулах нэрээр тэдэнд очдог бүх захилагч нар ба зэх зээл тэдний гарт байдаг Хулгайч нар Хятад бараагаар Монголын зах зээлийг дүүргэж байна Үүнийг болиулаж том жижэг гэлгүй бүх захилагыг бүх Аж ахуйн нэгжүүдэд чадах чадахаар нь хувирлаж байх хэрэгтэй энгэж хэмээн Албан бус ААН нэгээхэнч үгүй болож улсад татвар төлөгч нэмэгдэж хүн бүр ажилтай болож Монголд дотоодын үүлдвэр аажамдаан хөнжөх нэгдэж нийлэж улам томрох Дэлхийд бүтээхтүүнээн гаргах үндсэний том ААН үүд би болох зам тавигдана Одоол энэ цагын байдалын ашигалаж үүнийг хийх хэрэгтэй

ИРГЭД [103.10.23.106] 2020-04-04 06:39:56

Авсан арга хэмээ эзнээн олсонгүй зарим нь хоосон худлаа зүүль боллоо Зээл хоошлуулаа гээд өрөнд л орхоос саашгүй зүүль болсон/учир нь хойшлуулсан зээлээн хүүтэй нь хамат авна гэнэ / Аж ахауй нэгжийг дэмжлээ гэх боловч Эрх мэдэлтэн нарын хамааралтай цөөн хэдэн том ААН ийг дэмжэсэн зүүль болсон Ард түмний олнох нь хоосон хоцорсон орлогүй болсон нийт ард түмэнээн өлбөрч үхэхээс хамгаалсан бодлог явуулах хэрэгтэй өрөх бүрд хүнсний толоон тараах нь өнөөнийн нөхцөлд нийцэх арга ихэмжээ болно Өнөөдөр ямарч орлогүй болсон хүмүүс маш олон болсоор байна Ажилгүй гэх боловч Ажил хийдэгүй хүмүүс гэж нэгээхэн ч байдагүй хүмүүс хог түүхээс эхлээд зах дээр худалдаа хийх гутал засаг юм оёх зэргээр хүн бүр ямар нэг ажил хийж л хоолоон залгуулдаг юм энэ хүмүүс өнөөдөр хоолгүй хоноход хүрч байна Мөн албан бус жэжэг ААН үүдэд 3-5сая хүртэл төгрөгийн хүүгүй зээлийг 1 жилийн хугцаатай олгож тодорой ажилын захиалаг өгөх хэрэгтэй

Зочин [103.10.23.106] 2020-04-04 07:00:55

ЭНЭ ҮНЭН ДЭЭ

Oogii [202.126.88.146] 2020-04-03 18:48:54

Ene bankuud hererhii ymaa arail ymaa neeree Ard irgedee shulj idseer bgaad duuslaa novshuud Zasgiin gazar Turiin bankaa meddeg bol ter bankaa medeed ajillaaach tegvel ard irged huviin hevshliin bankuudiig shuud hayaad turiinhoo bankiig tushigleh ni zov gej bodoj bn hervee tm bodlogo bariad turiin bankaa medeed shiidvel Mongoliin ard irged bugd Turiinhuu bankiig bugd demjih bhdaa

burnee burenbayar [192.82.73.160] 2020-04-03 16:49:31

huviaraa biznes erhelj bga hun olon bga ene humuus yamarj hamaagui yum bnalee ene humuus bagada 3,4 hun ajiluulj bga shu dee ene yamar j hamagui yum bna lee eniig bas bodoh heregtei

Зочин [66.181.161.95] 2020-04-03 14:20:03

Ард түмэн иргэдийг талцуулж байна дөө. Ёрөнхий сайдаа рёформоо хурдан хийгээч. Банкны хүүнд ард түмэн чинь сөхөрч дуусаж байна.

Зочин [103.10.23.106] 2020-04-05 04:35:27

Ямарч орлогүй болсон иргэд өлсөж үхэлээ одоо яаах вэ Монгол хүн амьд явах эрхтэй энэ эрхийг нь энэ хэцүү цагт төр хангах үүрэгтэй Өрөх бүрд амжаргааны мөнгө олгооч Ядарсан өлсөглөн олнох ядуу иргэд Зайсан орож хулгай хийдэгч юм бэлүү Болохгүй бол муусаан луйварчин баячуудыг шатааж буудаж хороодог ч юм бэлүү тэртээ тэгүй үхэхээс хойш ӨӨР ЗАМ ТӨРД ҮҮРЭЛСЭН ХУЛГАЙЧ НАР ЯДАРСАН ИРГЭДЭЭН ГАРАЖ ӨГӨХГҮЙ ЮМ ШИГ БАЙНА

dn [103.26.194.138] 2020-04-02 17:37:49

Haa holiin buguud tom zah zeeltei amerik manai orontoi zuirleh zah zeel mun uu? Suuliin jiluuded iim l ym yridag doktortonguudbuun buunuur alich salbart turuud bndaa . mun 1 honog chagnuurbarij uzeegui anagaahiin doktoruud hurtel alban tushaal tanil talaaraa diplomtoi blj usun nemegdej bn!!!

Иргэн [66.181.161.71] 2020-04-02 16:58:27

Банкны эздүүдиин үнэн нүүр царай тодорч байна . Баян банкны эздүүдэд ард түмэнии амьдрал корона өвчин эдиин засаг хамаагүй бололтой. Манай монополь банкууд ард түмнииг зээлиин маш өндөр хүүгээр ( дэлхиин хамгын өндөр хүүтэй 12 улсын нэг) 30 жил шуллаа. . Зээлиин хүүгээ буулга гэхээр хадгаламжиин хүү өндөр болохоор болохгүй гэдэг . Гэвч хэн хадгаламжинд мөнгө хииж тэр өндөр хүү авдаг билээ . Мэдээж баян хүмүүс. Хэн зээл авч өндөр хүү төлдөг билээ мэдээж жириин иргэд.. Өөрөөр хэлбэл банкууд жириин иргэдииг өндөр хүүгээр шулж олсон мөнгыг цөөхөн хэдэн баячуул банкны эзэд 2л идэж байна . Гадаадад зээлиин хүү 2-5% орчим байхад монголд багадаа л 17% арай л дэндүү биз. Тиим байж энэ хэцүү үед банкны эзэд олон жил ард түмнииг шулсанаа бодоод жаахан ч болсон сэтгэл гаргачихгүй л байна . Иимээс хадгаламжын хүүг бууруулж байж зээлиин хүүг бууруулбал ниит ард иргэдэд ашигтай байна . Банкуудыг журамлахгүй бол тэднии шунал хэрээс хэтэрчээ

Зочин [103.10.23.106] 2020-04-05 04:44:00

Банкууд олнох нь гадаад эзэнтэй үүнээс сургамж авч Гадаад хүнд Банкийг эзэмшүүлхийг болох хэрэгтэй,,, Шатхуун,, Банк ,,Харууль ,,хамгаалат Уул уурхайЦахилгаан тог зэрэг нь цөм Ард түмний мэдэлд Төрийн хамгаалалтанд байж Төр ард түмний өмнөөс шууд захиран удирдаж тайлангаан ард түмэнд жил бүр тавьдаг байх нь чухал Шүүхийг ард түмний хараат болгох ард түмэн бүх шатаны шүүхийг сонгодог байх нь чухал тэгж байж шүүх үүргээн биелүүлж чаддаг болно

bagii [202.9.46.156] 2020-04-03 16:21:27

unen shuu arai heterch bna ene bankuud

zochin [202.9.46.236] 2020-04-02 16:21:09

Mongol ulsiin irgen bur tegsh erhtei ...shiidweruudee ergej haraach

Зочин [150.129.140.27] 2020-04-02 15:03:50

Худлаа худлаа шал худлаа. Эмч цагдаа онцгой нойр хоолгүй өдөр шөнөгүй ажилсан мөртлөө яахаараа бусдаас ялгаварлан гадуурхаж НДШ ХХОАТ авч байдгийн бэ худлаа поп шаахаа боль. Бид бас хүмүүс биш юм уу?

Зочин [103.10.23.106] 2020-04-04 07:02:12

ӨВЧНИЙ ГОЛОМТОД АЖИЛАЖ БАЙГАА ЭМЧ НАРЫН ЦАЛИГ НЭМЭХ ХЭРЭГТЭЙ

Зочин [66.181.161.75] 2020-04-02 12:41:57

Ард түмнийг хангалттай ихээр шулсаар байгаа хүмүүс дээ. .

Зочин [192.82.76.233] 2020-04-02 12:27:03

Manangiihan taivan bai. Zasag sain ajillaj bga. Tumen olon medej bga

bagii [202.9.46.156] 2020-04-03 16:22:27

chamd l tiim bh chi yasan holsnii bicheech uu

Зочин [91.171.188.76] 2020-04-02 11:46:21

Зөв л ярьж, Дэлхийн бүх орон ингэж дэмжиж бга.Оюун гэж багш дандаа зөв ярьдаг. Харин сонсдог дарганцар даан ч бхгүй. Мэргэжлийн хүмүүс эрдэмтэн мэргэд Нэгдэж ЗГ т яаралтай шаардлаг тавих нь зөв. ЭЗ -ч туршлагатай хүн засагт алга. Зөрүүд Сангийн сайд ЭЗ -н ямар ч мэдлэггүй , Сонгуулиар хусах мөнгө нь багасчих гээд чичрээд байхаас Улс орноо бодохгүй төлбөрүүд хойшлуулах төдий юм хийж бн. ЭЗ унахад гол үүрэг гүйцэтгэх ажлууд Хүрэлнүүд хийлээдээ.

Зочин [139.5.219.92] 2020-04-02 10:56:31

Банкнуудын анхааралд , МУИС ын оюутнуудад тэтгэлэг олгохоо зогсооцгоое, жил бүр хэдэн зуун оюутнуудад Хаан , Голомт, Хас , Төрийн банк болон бусад банкууд МУИС ын оюутнуудад хэдэн тэрбумаар өгдөг , тэгээд хариу нь энэ , Өөх өгсөн хүнтэй өглөө үдэшгүй заргалдана гэж энэ дээ, Өөр сургуулийн оюутан багш нарт тэтгэлэг өгсөн нь дээр

Зочин [202.126.89.192] 2020-04-02 10:07:49

Tegeed huug hoishluulahgui, tuluul yavj baih uu? Dura min?

Зочин [66.181.169.162] 2020-04-02 09:42:05

Зээлийг хойшлуулах бол ямар ч хэрэггүй хүү бодогдож бгаа. Зээлийн хүүг зогсоож хугацаанд нь өөрчлөлт оруулбал бодит дэмжлэг болно.

Зочин [192.82.73.140] 2020-04-02 09:29:19

Баялага бүтээдэг ажилтай орлоготой хүн хэдтэй билээ дээ нэг их сүйд болоод байх хэрэггүй тэртээ тэргүй ажилгүй орлогогүй хүмүүс биздээ бид чинь. Харин зүгээр л гутал хийдэг 500 хүнтэй үйлдвэр нэгийг, цөмц оёдог үйлдвэр бас нэгийг барихаа бод.

1234 [103.10.23.106] 2020-04-05 04:51:19

Хятад барааг зах зээлд оруулахаан бол Зах зээлээн хүнийг болгочгоод би болгосон бүтээхтүүнээн ха борлуулах юм Зөвөн үүлдвэрлэлд хэрэгтэй түүхий эдээн л авч байл даа Зах зээлгүйгээр юуч бүтээгээд хэрэгүй өрөнд л орно данпуурна Нарантуул Хар хорин гээд бүх захууд Хятад бараагаар дүүрсэн мөн гадаад орноос хуучин хог оруулаж ирхээн бол энэ бол доромжол гутамшаг шүүзахаар нэг гудмаар нэг хуучин хувцасны дэлгүүр худалдаа энэ бол доромжол мөн

ЗОЧИН [66.181.161.24] 2020-04-02 08:22:35

ЭНЭ ИХ НЭР ХҮНДТЭЙ ГЭЭД БАЙГАА ХҮРЭЛСҮХ ТҮҮНИЙ ЗАСГИЙН ГАЗАР ИХ ХУРАЛ МАН ыхан МОНГОЛ УЛСАД ЮУ ХИЙЖ ГИЙГҮҮЛЭВ ЭЭ. ЮУЧ ХИЙСЭНГҮЙ ХУДАЛ ЯАЖ ШААДАГИЙГ БОДИТООР ХАРУУЛЛАА. ТЭНЭГ ЗАЛХУУ АРД ТҮМЭН МИНЬ ЭЭ ОДОО БОДИТ ҮНЭНТЭЙ ЭВЛЭРЧ СОНГУУЛИАР МАН нам БИШ ШҮҮ.

Зочин [202.70.41.114] 2020-04-02 07:37:46

Зээлийн хүүг бууруулах шаардлагатай

Их Амгалан [202.9.47.22] 2020-04-02 11:01:28

Тэр үнэн шүү

erka [182.160.37.132] 2020-04-02 07:05:46

huniig gadnaasna haraad mongolchuud barga dugendegde ene huuhen medleg muu da harah tsaraini yrinuu gehes hiisen um baigaa umuu

Зочин [202.126.89.128] 2020-04-02 06:55:35

Монгол банк муу байна хаан банк бол харилцагчидаа хэзээч бодож байгаагүй баатарсайхан бол дээрэмчин булаагч шүү дээ

Зочин [66.181.189.117] 2020-04-02 06:20:14

bagsh zuv yarij baina Mongolbank ajillaxgui baina. uragshgui baina. uxaangui noyond uragshgui albat gej enedee. unexeer mongolbanknii ajil nud xuursan, ur dun boditoi bus zuil bolj baina. Tosov yanzalaxguigeer yamar baasaaraa 5.1 ix nayadiin ex uusver gargax vedee ter sangiin saidantsar ni yostoi l maanag

доовтор [192.82.74.83] 2020-04-02 05:03:14

ийм докторуудтай улсын эдийн засаг яаж өөдлөхөв дээ, ичмээр дамшигууд даа

Зочин [192.82.76.233] 2020-04-02 12:27:36

Unen shuu

Зочин [202.126.89.128] 2020-04-02 06:15:55

Бизнес хийдэг хүний хувьд зөв ярьж байна гэж хэлье

Зочин [64.53.234.130] 2020-04-02 05:17:20

Yag unen

Иргэн [202.126.88.181] 2020-04-02 04:46:22

Энэ багшийн яриаг зөндөө л соэсож байлаа Онол яриад л байгаа болохоос өөрийнхөө амьдралыг ч олигтой авч яваанүй авгай байна лээ. Тэгээд нэг их сургаалдсан хүн.

Зочин [103.10.23.106] 2020-04-04 06:43:40

Энэ хүний буруу биш Ард үмний хөрөнгийг луйвардаж хулгайлаж байгаа эрх мэдэлтэнийг дагсан луйварчин нарын буруу Ард түмний турсан луйварчин нарын таргалсан хоёрыг нэг хар л даа иргэд минь

Бигэр [202.9.40.121] 2020-04-02 06:00:09

Байгаадаа сэтгэл хангалуун амьдрах ёстой. Олигтой амьдарна гэж хулгай хийхийг хэлэхгүй. Хүн шунал тачаал 2-оо тэвчих хэрэгтэй дээ.

shaal hudlaa bnlee [182.160.36.229] 2020-04-02 04:19:54

BANKNAAS UDUR BUR UTASDAJ MUNGUU TUL GEED BGAA, ERUNHII SAIDIIN YARIJ BGAA BOL ULGER

Зочин [202.179.27.79] 2020-04-02 04:15:54

Манай эдийн засагчид гэж хоосон чалчих мэдэрхийрэхээс өөр юм мэдэхгүй юм ярьж хэлсэнээр нь хэмжвэл манайх ч супер болхоор боллоо

zochin [202.9.40.42] 2020-04-02 04:02:12

Ugaasa Mongol bank zugeer hoshgoruulj bga.Hamag gol n zeeliin huu buuruulah l bga uom.Tgd zeeliin huu buuruulah tal deer neg ug duugarajgui bn.Zuun sayaar avsan bairiig 200 say bolgoj tulj bhd tur zasag ch duugai .ard tumnee yduuruulj bga shde.Tomchuud n denduu bayn bolhoor ardiin tulee duugarah.ajilaa bodit bolgoh hun alga.Odoo avch bga arguud bol yduu.ajilgui.dood davhargad ymarch hurteel bhgui.Baychuud.ajiltai tsalintai humuust l heregtei baih.Tet.iin zeel teglelee gesen.mun l zeel avsan n hojood.zeel avch chadahgui aij bga uo ch ugui hotsorson.Ard tumenee alag uzehgui .dood yduu humuustee hurteeltei uom hiigeech.Hurelbaatar bol HOTGOR SHANAGA hemjeegui bayn hun.Yduusiin zovlon medehgui ee

Зочин [66.181.180.225] 2020-04-02 04:00:27

ТЭТГЭВРИЙГ ХҮҮГҮЙ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ.ГАДНЫ БАНКУУД ДАВАРЧ БАЙНА.ХӨӨРХИЙДӨӨ УЛС ЭХ ОРОНДОО ЗҮТГЭЖ НАСНЫ ЭЦЭСТ БАС Л БАНКНЫ ДАРАМТНААС ГАРЧ ЧАДАЛГҮЙ ЦӨӨХӨН ХЭДЭН ТӨГРӨГ АВЧ АМЬДЫН ЖАРГАЛ ЭДЛЭЛГҮЙ БУРХАНД ЯВАХДАА ҮР ХҮҮХДЭДЭЭ ӨРТЭЙ ЯВАХ ГЭЖ СЭТГЭЛ ГУНДАЖ ӨНГӨРДӨГ НЬ ОЛОН БАЙХ. ҮР ХҮҮХДҮҮД НЬ ЗЭЭД АВАХ ГЭХЭЭР БАНКНЫ ХҮҮ ӨНДӨР АРАЙ ГАЙГҮЙ НЬ ТЭТГЭВЭР ЮМУУ ГЭЭД АВАХААР ҮР ХҮҮХДҮҮДЭД НЬ АВЧ БАЙНА ГЭЖ ОЙЛГОХОО БОЛИОСОЙ ЭЦЭГ ЭХИЙГЭЭ ҮР ХҮҮХДҮҮД НЬ ХАРДАГ БИЗ ДЭЭ МАНАЙ АХМАДУУД СЭТГЭЛ ЦАДГАЛАН БУРХАНД ЯВДАГ НЬ ХЭД Л БОЛДОО ХАРИН АХМАДУУДЫН ТЭТГЭВРИЙГ НЭМЭХ ХЭРЭГТЭЙ.ӨНӨӨГИЙН НИЙГЭМД БАГА НАСЛАЖ БАЙГАА ШҮҮ МОНГОЛЫН ҮРС ОЛОН БОЛТУГАЙ.

зочин [139.5.216.224] 2020-04-02 03:59:46

ѳвчин эхлэхээс ѳмнѳ энэ улс 35000 гаруй ажилгүй хүмүүс байлаа.одоо ѳвчинѳѳс болж аж ахуйн нэгж кампониуд ажилгүй зогсож айл ѳрхүүд орлогогүй ажилгүйдэл нэмэгдэж ихэсч бгаад арга хэмжээ авахгүй бна.ажилгүй орлогогүй иргэд яааж амьдрах уу?ЗГ хэрэгжүүлж эхлэх арга арга ѳнѳѳ маргаашдаа л гэсэн санаа юм даа.улсын хэмжээгээр дориун арга хэмжээ аваачээ гэж шахаж шаардаж бна даа.

Зочин [103.10.23.106] 2020-04-05 04:58:14

Тийм ээ энэ 35000 гэдэг тоо бол дутуу тоо үүн дээр албан ёсоор ажилгүй гэх боловч ямарч бүртгэлгүй өөртөөн ажилын байр гараж орлогоо олдог хүмүүсийг нэмхээр энэ тоо багдаан нэг дахин өснө Одоогийн байдлаар энэ хүмүүс цөм ажилгүй орлогүй хөсөр хягдсан хүмүүс болоо Энэ хүмүүс төрөөс ямарч дэмжэлэггүй хосорлоо Ийм учир өрөх бүрд хүнсний толоон олгох хэрэгтэй дээ

Oюун [202.21.108.234] 2020-04-02 03:59:00

Зээл хойшлуулах түр зужрын арга хэмжээ харин зээлиын хүүг буулгавал бодит үр дүн болно доо

Зочин [66.181.161.71] 2020-04-02 17:08:53

Зээлиин хүүг бууруулах боломж байгаа . Банкуудын хүмүүсээс мөнгө татах арга нь хадгаламжиин өндөр хүү . Тэд ажлаа хииж чаддаггүй болохоор амраар нь хадгаламжиин хүүгээ өндөр байлгаж мөнгө гаднаас цуглуулдаг . Тэгээд л жириин иргэдэд зээл өгөхдөө маш өндөр хүү авдаг. Мэдээж зээл авч байгаа иргэд юуны нь хадгаламж байхав баячуул банк 2т шулуулж байна . Монголд бизнес хииснээс луйвраар олсон мөнгөө банкинд хадгалуулаад мөнгө хүүлээд зүгээр суух нь хамгын ашигтай бизнес хииснээс амар өндөр хүүтэй болохоор . Иим л гаж тогтолцоог банкууд бии болгочихоод улс орон хөгжихгүй байна

Зочин [66.181.180.225] 2020-04-02 03:36:29

ХЭРЭГЛЭЭНИЙ ЗЭЭЛИЙГ ХОЙШЛУУЛАХ ЯДАРСАН АРД ТҮМЭНД ХЭРЭГТЭЙ Б.А ЯМАР ХҮҮ ЗЭЭЛЭЭ ХОЙШЛУУЛЬЯ ГЭЖ БАЙГАА БИШ МОНГОЛ БАНК МУУ АЖИЛЛАЖ БАЙНА.ОДОО Л ЭНЭ БАНКУУДАД ТӨР ЗАСАГ МИНЬ РЕФОРМ ХИЙХ ЦАГ НЬ БОЛСОН..МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ ГАДНЫ БАНКУУД ЯДУУРЛУУЛЖ ДУУСЛАА ОДОО БОЛОО.ҮҮНЭЭС ӨӨР ГАРЦГҮЙ ШҮҮ....МОНГОЛЫН АРД ТҮМЭН ЭХ ОРОНДОО ОРЛОГОТОЙ АЖИЛТАЙ АЙЛ БҮР СЭТГЭЛ ХАНГАЛУУН АМЬДАРМААР Б А.АРД ТҮМЭН 2020 ОНЫ СОНГУУЛИЙГ ХЭНД ӨГӨХӨӨ САЙН БОДООРОЙ.ГУРАВХАН САЯ ХҮН АМТАЙ БИД СЭТГЭЛ БАЯН АМЬДАРМААР БАЙНА ЭНЭ АЙХТАР ТАХАЛ БИДЭНД ИХ ЮМ ОЙЛГУУЛЛАА .МОНГОЛ БАНК НҮҮР ЦАРАЙГАА ХАРУУЛЖ БАЙНА..УИХ.ЫН ГИШҮҮД Ч СЭТГЭЛ АЛГА АХИЖ 75.ЫГ СОНГОХЫГ ХҮСЭХГҮЙ Б.А ХАРИН ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ ДЭМЖИЖ БАЙНА.МОНГОЛЧУУДДАА ЭРҮҮЛ ЭНХИЙГ ХҮСЬЕ.

Зочин [103.10.21.57] 2020-04-02 03:27:15

Энэ удаа ажилгүй орлогогүй иргэд өрх толгойлсон аав ээжүүд ганц бие ахмадууд хичээл цэцэрлэггүй хүүхдүүд төрийн халамжийн гадна үлдэв...Ажилгүй орлогогүй иргэд машингүй учир шатахууны үнэ буурах хамаагүй ажилгүй орлогогүй учир НД тэглэх хамаагүй ямар нэг зээл авах боломжгүй учир зээл хойшлох хамаагүй ЭДГЭЭР иргэд чинь төрд хэрэггүй хүмүүс үү Гэр хороололд амьдрал хүнд байна шүү ГАЗАР ДЭЭР НЬ ҮЗ.... Энэ иргэдэд чиглэсэн дорвитой арга хэмжээ АВААЧ ЭЭ ХҮНСНИЙ ТАЛОН авдаг нь арай ч хоосонгүй гэхдээ л хүрэлцээгүй өл залгуулсан арга хэмжээ....ТӨР ЗГ дорвитой иргэн бүртээ хүртээлтэй арга хэмжээ авмаар аа. Мөн БАНКны хүүг буулгасан шиг буулгамаар Хувийн банкнууд тэтгэврийн хүүг дөнгөж 1.2 оор буулгаад одоо 16.8 хувь ...олон жил өндөр хүүтэй тэтгэврийн зээл өгч банкууд хөлжсөн Одоо тэтгэврийн зээлийг хүүгүй болгож болно шүү дээ Жинхэнэ сэтгэлгүй ээж ааваас гараагүй цэцэг ногооноос ургачихсан залуус банкны салбарт ажилладаг бололтой ГАДААД эзэн монгол иргэнийг бодох нь юу л болдоо гэж......

zochin [202.179.31.5] 2020-04-02 03:26:48

ene asuudliig zasgiin gazar todorhoi bolgoh heregtei ard irgedeeree ingej togoldog tor bh uu bankan deer ochihoor zeeliig chini hoishluulahgui geed bhiin ene shiidver ni hend ni uilchleed bgaa ym be HURELSUH saidaa

зочин [124.158.95.138] 2020-04-02 03:12:22

тийм ш дээ дараа нь бөөн мөнгө өгөх асуудал хуримтлагдана.

Aij baina [202.9.47.7] 2020-04-02 03:08:55

Minii dvv zasgiin gazar yalanguya ervnhii said baastai burhanaar vrgvmjlvgdsvn hvnii bodlogo shiidberiig shvvmjilj boldoggvi yum dagagch nar ni tsaazyn yal vgnv shvv vgvideel chi hyatad bolno

Зочин [202.21.99.42] 2020-04-02 02:57:21

Ер бол тийм. Хойшлуулж дараа төлөх ачааллаа нэмэгдүүлэх ямар шаардлага байнаа.

Зочин [202.131.233.214] 2020-04-02 02:48:18

Монгол банк маш муу ажиллаж байна.

Зочин [103.57.94.190] 2020-04-02 02:47:34

ene hudala baina le shde huwi irgeded yilchlehgyi baina le shy bankuud tim um bhgyi ged bn le shy shiidwer ireegyi ch geh shg er ni 3 saraar hoishluulsan ni heregjihgyi baiga shy

дотоод зээлээ тэлэх [202.126.88.136] 2020-04-02 02:46:27

Дотоодын мөнгөний эргэлтийг зогсоочихлоор яаж ч хичээгээд сайжрахгүй шүү. Хятад улсыг хар л даа дотоодын зах зээлээ дэмжээд мөнгөний эргэлтээ хийж байна манайх болхоороо короно короно гэж хэт туйлшираад хамаг аж ахуй нэгжийг зориуд дампуруулж байна Мөнгө дотоодын зах зээлдээ өргөн хэрэглээндээ эргэлдүүлж хийх хэрэгтэй ойлгож байна уу энэ санааг мөнгө чинь тойроод бүх хүмүүсийг гарт очно дахин худалдан авалт хийнэ ингэж байж бага ч гэсэн мөнгө эргэлдэж хямарлыг гэтэлнэ Мөнгө салтаандаа хавчуулчихаад яаж үйлдвэрлэл хийж мөнгө эргэдэх вэ аан

Зочин [103.111.68.3] 2020-04-02 02:33:03

ТЭР ХҮҮГҮЙ ЗЭЭЛ ЧИНЬ ЭНГИЙН ИРГЭДЭД ОЛДОХГҮЙ ГЭДГИЙГ МЭДМЭЭРСЭН. ЗЭЭЛ ТӨЛӨЛТИЙГ ХОЙШЛУУЛАХ НЬ БАГА Ч ГЭСЭН ДЭМТЭЙ, ЗЭЭЛИЙН ХҮҮГ ХАГАСЛАЖ БУУРУУЛВАЛ ОЛОН ЭНГИЙН АРД ИРГЭДЭД ХАМГИЙН ЗӨВ ДЭМ БОЛНО.

70 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
70 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.