ЧУУЛГАН: УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулж байна

Ц.Анударь / Улстөр

Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар: "Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын товыг тогтоож, баталсан. Нийт 16 том хуулийн төсөл байгаа. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой 2020 оны тавдугаар сарын 25-наас эхэлж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор 15 хуульд нэмэлт өөрчлөлт орох ёстой. Коронавирусын дэгдэлт, тархалттай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар, УИХ-аас цаг алдалгүй яаралтай арга хэмжээнүүдийг авч ажиллах шаардлагатай байгаа. Үүнтэй холбоотойгоор хичнээн хууль, тогтоомж орж ирэхийг таашгүй байна. Энэ хаврын чуулган асар их ачаалалтай чуулган болно.

Маргаашаас хаврын чуулганы үйл ажиллагаа цэгцэрч эхэлнэ.

Маргааш 10 цагт Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Хуралдаанаар УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудал хэлэлцэнэ.

Үргэлжлээд 11 цаг, 12 цагаас Төсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хуралдана. Хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан "Коронавируст халдвараас иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай" УИХ-ын тогтоолын төсөл орж ирнэ. Энэхүү тогтоолын төслийг дагалдаж 10 гаруй хуульд нэмэлт өөрчлөлт орно.

Онцгой нөхцөл байдалтай холбогдуулж маргааш өдрийн 15 цагт УИХ-ын чуулган хуралдана. Чуулганаар цахим хуралдааны дэгийг албан ёсоор батлах ёстой. Лхагва гарагт хоёр дахь хэлэлцүүлэг явагдана. Пүрэв, баасан гарагт үргэлжлээд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дэгийнхээ дагуу хуралдана" гэлээ.


Сэтгэгдэл

Б.Хасбазар [202.126.89.46] 2020-04-08 07:15:43

ямар ч шаардлагатай байсан ч гаднын иргэдийг оруулж иүүлмээргүй байна . харин монгол иргэдээ үхэх гэж байсан ч эх нутагт нь авчрах ёстой энэ бол монгол хүний сэтгэл. эзэн Чингис харийн нутагт амиа алдсан наймаачдын төлөө , монгол хүмүүсийнхээ төлөө ял асуун дэлхийн талыг эзэлж байсан түүхийг сана. харин авчирсан хүмүүс маань дэг журмыг сайн дагах хэрэгтэй . үгэнд орохгүй бол шийтгэ

иргэн [202.55.191.205] 2020-04-07 02:04:51

Гадуур дулаараад залуучууд маскгүй их бөөгнөрч тоглож байна. Одоо л бид хичээхгүй бол хэцүү байдалд орно шүү дээ. Гаднаас хүмүүсээ татахаа түр зогсоогоосой. Гэртээ тусгаарлагдах ёстой хүмүүс дэглэмээ сахихгүй байгаа тухай мэдээлэл гараад л байх юм. Болдог бол бүүр 1 сар хөл хгадныхан шиг хөл хорио тогтоогоосой

зочин [103.229.122.7] 2020-04-06 13:19:54

монголд. гадаадаас. ирж. байгаа. хунээс. ковид-19. халдвар. зооворлогдож. ирж. байгаа. тул. зогсоох. хэрэгтэй. байна.

MOGEUH [202.55.188.39] 2020-04-06 10:51:40

Mongolin Ontsgoi Gamshigin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga garch maska zuuj garaa sain ugaaj hevshih MOGEUH


4 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
4 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.