С.Батбаатар: УИХ-ын гишүүн Б.Батзоригийн үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг энэ долоо хоногт хэлэлцэхгүй

Ц.Анударь / Улстөр

УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудыг танилцуулах үеэрээ Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар дараах мэдээллийг өглөө.

Тэрээр, "Хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын товыг тогтоож, баталсан. Нийт 16 том хуулийн төсөл байгаа. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотой 2020 оны тавдугаар сарын 25-наас эхэлж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоор 15 хуульд нэмэлт өөрчлөлт орох ёстой. Коронавирусын дэгдэлт, тархалттай холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар, УИХ-аас цаг алдалгүй яаралтай арга хэмжээнүүдийг авч ажиллах шаардлагатай байгаа. Үүнтэй холбоотойгоор хичнээн хууль, тогтоомж орж ирэхийг таашгүй байна. Энэ хаврын чуулган асар их ачаалалтай чуулган болно.

УИХ-ын гишүүн Б.Батзориг УИХ-ын гишүүний үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ УИХ-ын даргад өнгөрсөн баасан гарагт өргөн барьсан. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлынхаа товыг баталдаг. Өнгөрсөн баасан гарагт уг зөвлөл хуралдаад энэ долоо хоногийн хэлэлцэх асуудлын товыг баталсан. Б.Батзориг гишүүний асуудал ирэх долоо хоногоос хэлэлцэгдэх болов уу гэж бодож байна. Гишүүн өөрөө өргөдлөө өгсөн тохиолдолд хойшлуулах бодол хэнд ч байхгүй. Ёс зүйн дэд хороо, Тусгай хяналтын дэд хороо, Төрийн байгуулалтын байнгын хороогоор хуулийнхаа дагуу орно. Ингээд Нэгдсэн чуулганаар орж, эцэслэн шийдэгдэнэ” гэлээ.


Сэтгэгдэл

MOGEUH [202.55.188.39] 2020-04-06 10:49:38

Mongolin Ontsgoi Gamshigin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga garch maska zuuj garaa sain ugaaj hevshih MOGEUH


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.