Д.Нямхүү: Нийт 222 хүний шинжилгээний хариу СӨРӨГ буюу халдваргүй гарсан
ЭМЯ-наас коронавирусын талаар ээлжит мэдээллээ хийж байна.
“ДЭЛХИЙН МАШ ОЛОН ОРОНД COVID-19-ИЙН ХАЛДВАР ДӨРӨВ, ТАВДУГААР САРД ОРГИЛ ҮЕДЭЭ ХҮРНЭ ГЭЖ ЭРДЭМТЭД ҮЗЭЖ БАЙНА”
ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү: Өнөөдөр хоёр хүн ЭДГЭРЧ ХӨСҮТ-ээс гарч байна. Таван төрлийн шинжилгээнд гурван өдөр дарааллан коронавирусыг илрүүлэх шинжилгээ хийхэд сөрөг гарсан. Мөн цаашид сувилалын газар хяналтаа үргэлжлүүлнэ. Монгол Улсын Ерөнхий сайд covid-19 шинжилгээг өргөжүүлж, лабораторийн хүчин чадлыг нэмэх тухай чиглэл өгсний дагуу ХӨСҮТ дээр нэмэлтээр нэг лабораторийн шугам нээгдэж байна. Хятадын элчин сайд 5000 мянган оношлуур хандивласан. Улсын хэмжээнд уушгины хатгаагаар өвдсөн хүмүүсийг санамсаргүй түүврийн аргаар сонгон авч, хяналтын шинжилгээ хийж байна.
Франц иргэний бие сайн байна. Тус иргэний ажиллаж байсан компани ХӨСҮТ-ийн ажилчдад цалин урамшуулал болгож 100 сая төгрөг хандивлалаа.
2020 оны дөрөвдүгээр сарын 6-нд ХӨСҮТ болон Монгол Улс даяар сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй байна. Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 6 хүний шинжилгээнээс коронавирус илрээгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9 хүний давтан шинжилгээ, Токио-Улаанбаатар онгоцоор ирсэн 182 хүний шинжилгээ, тандалтын шугамаар хяналтын шинжилгээ хйисэн 25 хүнээс коронавирус илрээгүй. Нийт 222 хүний шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гарсан. Өнөөдөр ХӨСҮТ-д 183 хүн байна. 2020 оны дөрөвдүгээр сарын 6-нд 65 хүн хяналт, тандалтын хугацаа нь дуусч, эмнэлгийн тусгаарлалтаас гарсан. Ингэснээр гэрийн буюу өрхийн хяналтад шилжин орлоо" гэв.






















.jpg)







.jpg)


.jpg)




































“Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглож байна” буюу С.Амарсайханы ойлгомжгүй огцролт
Я.Содбаатар: Анхан шатнаас бус, удирдах түвшнээс эхэлж үүрэг, хариуцлагыг чангатгана
Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо
Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг бид шууд устгах нь нэн тэргүүний ажил биш
Д.Баньд: Баавгайтай таарвал 7272-0303, 1131-0005 дугаарт яаралтай мэдэгдээрэй
А.Ганбаатар: Эрх баригчдын алсын хараагүй, харалган бодлогын үр дүнд төсвийн орлого 1.4 их наядаар тасарсан