КОРОНАВИРУС: Амны хаалтны гадаргуу дээр ДОЛОО хоног амьд байх чадвартай

Шинэ төрлийн коронавирус нь амны хаалт (маск)-ны гадна талд долоо хоног амьд байдаг судалгаа гарчээ. Хонконгийн South China Morning Post(SCMP) сонины 6-ны өдрийн дугаарт Хонконгийн Их Сургуулийн Судалгааны багийн хийсэн судалгааг 2-ны өдөр эрүүл мэндийн "The Transit" сэтгүүлд нийтэлсэн тухай мэдээлсэн байна.
Хонконгийн Их Сургуулийн Судалгааны баг шинэ төрлийн коронавирус нь хэд хэдэн төрлийн гадаргуу дээр тогтмол температурт хэр удаан халдварлах байдлаа хадгалах эсэхийг судалж үзсэн байна. Энэ үр дүнгээр вирус нь хэвлэлийн цаас болон сальфетик зэрэг дээр 3 цагаас илүү амьд оршдоггүй болох нь батлагдав.
Үүнээс гадна зүсмэл мод болон лабораторийн хөвөн даавуун материалтай хувцас зэрэг дээр 2 өдрийн турш амьд байсан байна. Нүдний шил болон мөнгөн дэвсгэрт дээр 2 өдрийн турш амьд байж 4 өдрийн дотор бүгд алга болсон байна. Метал төмөр гадаргуу болон хуванцар гадаргуу дээр 4-7 хоног орчим амьд байсан байна.
Гэвч мэс заслын зориулалттай маскны гаднах гадаргуу дээр 7 хоногийн дараа ч халдвар авч болохоор амьд орших шинэ төрлийн коронавирусын түвшинг "нүдэнд тусахаар" ажиглагдсан гэж судалгааны багийхан мэдэгджээ.
Судалгааны багийхан цааш хэлэхдээ "Маскны гадна талыг барьж болохгүй шалтгаан нь энэ юм" хэмээн онцолсон байна.
Бүх гадаргуу дээрхи шинэ төрлийн коронавирус нь тодорхой хугацаа өнгөрөхөд мэдэгдэхгүйц багасдаг ба энэ нь өнгөрсөн сард АНУ-ын Судалгааны багийн судалгааны дүнтэй адил байна. Тухайн үед вирус зэс дээр 4 цаг, картон дээр 24 цагаас дээш оршдоггүй гэдгийг мөн нотлосон байсан юм.
Мөн тус Судалгааны багийхан "Шинэ төрлийн коронавирус нь угаалгын нунтаг зэрэг гэр ахуйн өргөн хэрэглээний ариутгал цэвэрлэгээний бодист амархан үхдэг" гээд вирусээс хамгаалах хамгийн чухал арга нь "ГАРАА ОЙРХОН УГААЖ, гараараа ам, хамар, нүд зэрэг нүүрэндээ хүрэхгүй байх"-ыг зөвлөсөн байна.
Жун Ан Илбу сонинын Бээжин дэхь тусгай сурвалжлагч Ю Сан Чоль бичсэнийг орчуулав.
Эх сурвалж: Ц.Өнөрзаяа
Күүкмин Их Сургуулийн багш
БНСУ, Сөүл хот
Зеленский: Москва зогсохгүй, Путины зорилго бол дайныг үргэлжлүүлэх
Авлигаас дампуурал руу: Монгол Улсын санхүүгийн бодит байдал ил боллоо
Шөвгийн 4 бөхөөс шинжилгээ авахыг 3 аймаг, 1 дүүрэг эсэргүүцжээ
С.Молор-Эрдэнэ монголчуудтай “таарсан” анхны философич гэж үү?
Д.Дашлхагва: Хүн төрөлхтөн мөхдөггүй л юм бол “Хунт нуур” балет мөнхөд тоглогдоно
Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн анхны гавьяатууд
FIBA 3х3: Монголын эмэгтэй сагсчид түүх бүтээж, дэлхийн дэд аварга боллоо
Киев: ОХУ Украины стратегийн чухал ач холбогдолтой хотод 110.000 цэргээ байршуулсан байна
100 жилийн ой нь тохиож буй 1 аймаг, 27 сумын баяр наадмын тов
"Эхлэл брэнд" ХХК дуудлага худалдаагаар авсан газрын гэрчилгээгээ гардав