Д.Нямхүү: Замын-Үүдэд тусгаарлагдсан сэжигтэй иргэн, Сэлэнгэд батлагдсан нэг иргэний хавьтлуудаас коронавирус илрээгүй
Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.
ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 212 улсад өвчлөл бүртгэгдсэн хэвээр байна. Өвчлөл АНУ, Итали, Их Британи, Франц, Иран, Турк улсад эрчтэй тархалт үргэлжилж, энэ тархалт дөрөв, тавдугаар сард үргэлжлэхээр байгааг мэдээллээ. Ази тивд Япон, Солонгост тархалт идэвхтэй хэвээр байна. Ялангуяа Япон улсад халдвар их байгааг эмнэлгээс шалтгаалсан буюу өвчтэй хүнээ үзүүлэхээр эмнэлэгт очсон хүмүүс халдвар авч, өвчлөл тарааж байгаа хэмээн үзжээ.
Манай орны хувьд ч иргэд эмнэлэгт ирэх нь нэмэгдэж байгаа. Нэг хүнийг үзүүлэхээр олуулаа эмнэлэгт очих, эргэлтээр мөн хүмүүс ирэх тохиодол түгээмэл. Өчигдөр бид УГТЭ дээр ажиглалт хийж үзэхэд шинжилгээ өгөхөөр ирж байгаа нэг хүнийг дагаж 8-12 хүн ирдэг юм байна.
ДЭМБ-аас хүний бөөгнөрөл үүсэх нь халдвар тархах шалтгаан болж байгааг мэдээлсээр байна. Тиймээс улс орнууд хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх шийдвэрүүд гаргаж байгаа. Тухайлбал, Израйл улсад нэг машинд 2-оос дээш хүн хамт зорчихыг хориглож, үйлчилгээний газруудад хоёр метрийн зайтай үйлчлүүлэх хатуу дэглэм тогтоосон бөгөөд энэ дэглэм 90 хоног үргэлжлэх юм байна.
БНХАУ-ын эрдэмтдийн гаргасан нэг судалгаа анхаарал татаж байна. Судалгааны дүгнэлтэд халдварын тархалтад тухайн улс үндэстний ялгаа хамаарахгүйг онцолсон. Мөн хөл хорионы дэглэмээ хэр зэрэг баримталж байгаагаас халдварын тархалт хамаарч байгааг дурдсан байна. Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар 1,410 хүн байгаа бөгөөд өчигдөр 167 хүн тусгаарлалтаас гарсан. Эмнэлгийн тусламж үйлчилгээ хэвийн явагдаж байна" гэлээ.
ЭНЭ САРЫН 8-НД СӨҮЛ-УБ-ЫН ОНГОЦООР ИРСЭН ИРГЭДЭД ХИЙСЭН ШИНЖИЛГЭЭГЭЭР КОРОНАВИРУС ИЛРЭЭГҮЙ
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: Энэ сарын 9-нд ХӨСҮТ болон улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Сөүл-УБ-ын онгоцоор ирсэн иргэд, Сэлэнгэд батлагдсан нэг иргэний хавьтал болох нийт 121 хүнээс COVID-19 илрээгүй. Өчигдөр нийт 121 хүнд шинжилгээ хийхэд вирус илрээгүй. Замын-Үүдэд тусгаарлагдсан сэжигтэй иргэн, Сэлэнгэд батлагдсан нэг иргэний хавьтлуудаас коронавирус илрээгүй. Энэ сарын 8-нд СӨҮЛ-УБ-ын онгоцоор ирсэн иргэдэд хийсэн шинжилгээгээр коронавирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 206 хүн тусгаарлагдаж байна.

















.jpg)







.jpg)


.jpg)









































ХЗДХ-ийн сайд С.Амарсайханы тайлбар ба түүний дэлгэсэн баримтууд
“Улаа шагайсан хэдэн хүүхэд Улс болж тоглож байна” буюу С.Амарсайханы ойлгомжгүй огцролт
Хуульч Н.Төрмөнх: Монгол Улсын хувьд давхар иргэншлийг хуулиар хүлээн зөвшөөрдөггүй
У.Хүрэлсүх: Үндэсний эв нэгдэлд хохирол учруулах аливаа ёс бус үг үйлдлийг энэ цаг мөчөөс эхлээд таслан зогсоох ёстой
Б.Пүрэвдагва: Нийслэл 57.3 км инженерийн гадна шугам сүлжээг шинэчилж байна
Замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Европын сэргээн босголт хөгжлийн банктай хамтран ажиллах санал солилцлоо
Б.Хандармаа: Нэг нас ч хүрээгүй бамбаруушийг бид шууд устгах нь нэн тэргүүний ажил биш