Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг дарга сэжигтнээр татагдаж, гурван хүүхэд өнчирч үлдлээ

Aдмин / Хууль

Говь-Алтай аймгийн Засаг дарга асан В.Рэнцэндоржийн ажлын өрөөнд 2020 оны хоёрдугаар сарын 18-ны өдрийн лхагва гаригт архидалт болж тус аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа нас барсан байдаг. Түүнийг үүрийн 04:00 цагийн үед машиндаа нас барсан байдалтай байхад олсон. Аймгийн Засаг дарга асан В.Рэнцэндорж тухайн үед “Манай өрөөнд архидалт болоогүй” гэж мэдэгдэж байсан ч Говь-Алтай аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж архидан согтуурсныг тогтоосон. Улмаар үүрэгт ажлаас нь чөлөөлж, мэдүүлэг авч байгаа. Тэрбээр Гэр бүл хүүхэд залуучуудын газрын дарга агсан С.Болормааг “Чамайг ажилгүй болгоно” хэмээн цаг үргэлж дарамталдаг байсан нь хохирогчийн ойр тойрны хүмүүсийн мэдүүлгээр батлагдсан билээ. Талийгаач нь Засаг дарга асан В.Рэнцэндоржийн өрөөнд нас барсан уу, өөр газар амьсгал хураасан уу гэдгийг хуулийн байгууллага одоогоор тогтоогоогүй байгаа.

Дээрх хэргийн дуулиан гүйцэд намжаагүй байхад тус аймгийн өөр нэг төрийн албан тушаалтан холбоотой байж болох ноцтой хэрэг тавдугаар сарын 15-ны өдөр гарчээ. Говь-Алтай аймгийн Тонхил сумын Засаг дарга Р.Даваадорж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэрийнхээ амь насыг хохироосон байж болзошгүй тохиолдол бүртгэгдээд байна.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр “Энэ сарын 15-ны өдрийн 11:00 цагийн орчимд Говь-Алтайаймгийн Тонхил суманд эмэгтэйхүн гэртээ нас барсан байна гэсэн дуудлага мэдээллийг Аймгийн Цагдаагийн газарт эмнэлгээс өгсөн. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа, хэргийн газрын үзлэг хийсэн. Аймгийн төвөөсөө 260 орчим км зайд орших Тонхил суманд Аймгийн цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүн 15:00 цагийн орчим хэргийн газарт очиж ажиллагааг явуулсан” гэв Хэргийн талаар шалгалтын ажиллагаа явагдаж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгаа аж.

Тонхил сумын Засаг дарга Р.Даваадоржийн эхнэр талийгаач Б-ийн ойрын эх сурвалжийн хэлж байгаагаар бол Р.Даваадорж нь тогтмол гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, зарим тохиолдолд эхнэрээ зоддог, дарамталдаг байсан ажээ.

Бид Тонхил сумын Засаг даргын Тамгын газрын дарга М.Хүүхнээтэй холбогдож тодруулга авлаа.

-Тонхил сумын Засаг дарга Р.Даваадорж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэрийнхээ аминд хүрсэн байж болзошгүй гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаад байна. Хэргийн талаар тодруулахгүй юу?

-Харамсалтай үйл явдал болсон. Талийгаачийн ажил явдал өнөөдөр (өчигдөр) болж байна. Хэргийн газарт аймгаас цагдаагийн байгууллагын ажилтнууд ирж шалгалтын ажиллагаа явуулсан. Болсон үйл явдлыг дэргэдээс нь хараагүй учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Үнэхээр харамсалтай явдал боллоо” гэв.

Р.Даваадоржийн эхнэр талийгаач Б нь санхүүч мэргэжилтэй бөгөөд Тонхил сумын Төрийн банкинд ажилладаг байсан аж. Тэрбээр гурав дахь хүүхдээ өлгийдөж аваад удаагүй байжээ. Нялх хүүхдээ үлдээгээд нас барсан талаар нутгийн иргэд хэлж байна.

Говь-Алтай аймгийн ГБХЗХГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Н.Цээпилмаа: Талийгаачийн гурван хүүхдийг анхааралдаа авсан

Дээрх үйл явдлын талаар Говь-Алтай аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын түр үүрэг гүйцэтгэгч Н.Цээпилмаагаас тодруулга авлаа.

-Тонхил сумын Засаг дарга Р.Даваадорж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэрийнхээ амь насанд халдсан байж болзошгүй гэх мэдээлэл гараад байна. Тус хэрэгт аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас ямар оролцоотой ажиллаж байна вэ?

-Дээрх хэрэг энэ сарын 15-ны өдөр гарсан. Засаг дарга Р.Даваадорж талийгаач нар гурван хүүхэдтэй байсан. Болсон үйл явдалтай холбоотойгоор аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын зүгээс гурван хүүхдийг нь анхааралдаа аваад байна. Хэрэг дээр шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Манай байгууллагын зүгээс шаардлагтай арга хэмжээг авч ажилласан” гэв.

Тонхил сумын Засаг дарга Р.Даваадорж гэж хэн бэ

Р.Даваадорж Говь-Алтай аймагт 1984 онд төржээ. Санхүүч мэргэжилтэй тэрбээр 2016 онд Тонхил сумын засаг даргаар томилогдсон аж. Засаг даргын албан тушаалд очихоос өмнө сумын засаг даргын Тамгын газарт мэргэжлээрээ ажилладаг байжээ. 2016 оны орон нутгийн сонгуулиар Тонхил суманд МАН олонх болсноор түүний хувьд Засаг даргын албан тушаалд очсон байна. Албан өрөөндөө архидан согтуурч, хүн амины хэрэгт сэжиглэгдээд буй В.Рэнцэндорж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэрийнхээ амь насыг хохироосон байж болзошгүй гэгдээд буй Р.Даваадорж нар МАН-ын албан хаагчид юм. Говь-Алтай аймгийн Ардын намын залуу боловсон хүчингүүд он гарсаар хоёр ч удаагийн хүн амины ноцтой хэрэгт нэр холбогдлоо. Үр дүнд нь таван ч хүүхэд өнчирч хоцорлоо.

Зарим мэдээллийн хэрэгслээр Р.Даваадоржийн эхнэрийг хууч өвчтэй байсан, өвчний улмаас амьсгал хураасан гэх мэдээлэл цацагдаад байгаа. Талийгаачийн төрсөн эгчийнх нь хэлж буйгаар бол удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан нь амь алдахад хүргэсэн байж болзошгүй гэнэ.

Гэр бүлийн хүчирхийлэл далд, цоожтой хаалганы цаана үйлдэгддэг. Таслан сэргийлэх арга хэмжээ авахгүй, даамжирвал амь насанд ч аюул учирч болох эрсдэлтэй талаар цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлдэг. Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн ч хууль хяналтын байгууллагад хандахаас эмээдэг, ар гэр хүүхдүүдээ боддог эмэгтэйчүүд олон байдаг талаар Гэр бүл хүүхэд залуучуудыг хөгжлийн газраас үргэлж анхааруулдаг.

Талийгаач мэргэжлээрээ олонд хүндлэгдсэн нэгэн байжээ

Талийгаач Б нь Завхан аймгийн Санхүү Эдийн засгийн дээд сургуулийг эдийн засагч, нягтлан бодогч мэргэжлээр суралцаж төгсчээ. Мөн 2015 онд Удирдлагын академид Төрийн захиргааны удирдлагаар суралцаж дүүргэжээ. 2007-2009 онд Монгол шуудан банкны нягтлан бодогчоор, 2010 оноос хойш Тонхил сумын Хадгаламж банк болон Төрийн банкны захирлаар ажиллаж байжээ.

Тэрбээр Залуучуудын холбооны Тэргүүний залуу Алтан медаль, Монголбанкны –“Хүндэт жуух” “Нягтлан бодож бүртгэлийн Тэргүүний ажилтан зэрэг цол тэмдгээр шагнуулж байсан аж.

Р.Даваадоржийн эхнэр Б нь хувийн цахим хаягтаа өнгөрсөн дөрөвдүгээр сард гэр бүлийн хүчирхийллийг эсэргүүцсэн гурван ч удаагийн пост оруулж үлдээжээ. Үүнээс үзэхэд хүчирхийлэл даамжирч түүний амь насыг авсан байж болзошгүй гэх хардлагад хүргэж байна.

Гэр бүлийн хүчирхийлэл нийгмийн давхарга бүрт үйлдэгддэгийг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас сэрэмжлүүлж ирсэн. Хүчирхийлэл даамжирвал юунд хүргэдгийн тод томруун жишээ энэ болов бололтой.

О.Дашням, ӨДРИЙН СОНИН


Сэтгэгдэл

sildenafil alternatives cvs [176.119.141.158] 2020-09-20 06:16:51

sildenafil alternatives cvs https://mymvrc.org/

cephalexin without a doctor prescription [193.203.8.33] 2020-09-16 18:36:54

cephalexin without a doctor prescription https://keflex.webbfenix.com/

azithromycin 250mg [45.132.184.217] 2020-09-05 15:23:17

azithromycin 250mg https://azithromycinx250.com/

ЗОЧИН [124.158.95.14] 2020-05-22 09:31:47

МАН-Ы ЗАЛУУЧУУД ЯАХААРАА ИЙМ ХАРГИС АЛУУРЧИД БАЙДАГ БАЙНАА, ТЭР МАХБАЛ ГЭХ АЛУУРЧИНГААС АВАХУУЛААД РЭНЦЭНДОРЖ, ДАВААДОРЖ ГЭЭД Л БҮГД АЛУУРЧИД??? ГОВЬ-АЛТАЙНХАН ОДОО СОНГОЛТОО ЖААХАН ӨӨРЧИЛМӨӨР ЮМАА, ДАНДАА УЛААРДАГ, ТЭГЭЭД ГАРЧ ИРСЭН ХҮМҮҮС НЬ АЛУУРЧИД, НЭГИЙГ БОДМООР ЮМАА????

Зочин [64.119.23.253] 2020-05-21 23:02:45

Говь-Алтайхан ер нь яагаад ийм харгис байдаг байнаа. Нутаг ус ёс заншилаасаа болдог юм болов уу? Би Говь-Алтайн бэр. Нэг иймэрхүү юм ажиглагдаад байдаг шүү

ЗОЧИНД ХАНДАХ НЬ [124.158.95.14] 2020-05-22 09:28:12

ЗА ЧИ ГА-Н БЭР ЮМ БОЛ БАС Л АМИА АЛДАХ НЬ ДЭЭ, ТИЙМЭРХҮҮ ХАНДЛАГА АЖИГЛАГДААД БАЙВАЛ АВСАНД ОРЖ БАЙХААР АМЬД ДЭЭРЭЭ ХУРДАН САЛСАН ДЭЭР ЮМ БИШ ҮҮ?

Davaadarj Rentsenbyambaa [202.126.89.129] 2020-05-21 13:09:25

Ene aluurchi urd ni 5 saihan zaluug Taishir sumiin Tsegeen nuurluu tulhej alsan aluurchin shdee. ALUURCHIN

Irgen [66.181.161.37] 2020-05-21 09:09:33

Naad aluurchin chin odoo yu bodoj bgaa bol nasaar n shorond hori

kjhu;i [202.131.251.130] 2020-05-21 08:32:54

altaichuudaa ulig bolson namaa ene jil buu songoo olon jil ene namaar udirduullaa hogjson ym alga bah baidgaaraaa harin ch bur darga naran hun alan huchin hiin odo altaichuud seree

Зочин [117.111.15.155] 2020-05-21 06:21:39

Монголчууд архидалтаа болиочээ Энэ ертөнцөд еврейчүүд архи гэдэг хорыг бий болгосон өөрсдөө уудаггүй гэсэн САРХАД САВНААСАА БУСДЫГ ДИЙЛСЭЭР ИРСЭН МОНГОЛ ЭРЧҮҮДЭЭ ХОРТ УСАНД ТОЛГОЙГОО МЭДҮҮЛЭХЭЭ БОЛЬ ИОНГОЛ ЭЭЖҮҮД ЭРЭГТЭЙ ХҮҮХДҮҮДЭЭ БАГААС НЬ АРХИНЫ ХОРЫГ ТАНИУЛЖ ЖИГШҮҮЛЖ ХҮМҮҮЖҮҮЛУГЭЭЕ

Zochin [66.181.161.99] 2020-05-20 23:17:27

Alùurching shorond horij yaj hvn tamalj alsan teriig oort n zoriulj tamlah heregtei

zochin [103.229.121.41] 2020-05-20 21:43:23

Altaichuud sereh tsag boljdee

Irgen [103.229.121.41] 2020-05-20 21:42:29

MAH ene songuuliar ungurch NAM alban tuhsaaldaa sagsan yumnuud hairan emegtei .hairan saihan urs

Zochin [66.181.161.62] 2020-05-20 18:50:50

Aluurchind zohih yliig n og nasaar n shorond hii

zochin [202.131.245.243] 2020-05-20 17:05:06

nam nereer iim mal shig humuusiig turiin baiguullagiin udirdah alban tushaald tomildgoo l boliosoi. nuguuduul ni utsan huuheldei, chadvar baihgui, turshlaga dadlaga , medleg bhgui, bugs doloohoos uur shidgui, tegeed ene met hereg hiigeed l yavah yum daa

Хэцүү [202.179.21.228] 2020-05-20 16:45:25

Их л муухай юм болж дээ

Зочин [124.158.109.144] 2020-05-20 14:22:30

АРААТАН ЧОНОНУУД эхийг нь орлож хэзээ ч чаддаггүй юм.Бөгс хөөцөлдөөд л явдаг шүүдээ. Бүх хүн мэднэ.

Зочин [124.158.109.144] 2020-05-20 14:16:58

Хүчирхийлэгчдэд цаазын ял оноодог хуультай бололдоо олон эхийн амь насанд хүрч олон нялх үрсийг өнчрүүлж зовоож байхад яагаад энэ хуулийг хийхгүй байна аа Ц.Нямдорж оо чамаас болж байгаа шүү.Нөгөө хууль яриад байдаг Нямбаатар яасан .ТА нар идэж ууж хулгай хийхээс өөр юу чаддагийм.

зочйн [66.181.161.59] 2020-05-21 06:52:27

үнэн шүү

Зочин [103.212.118.226] 2020-05-20 14:04:22

Ter umuuruud bgaan hamaatnuudan yumshig bn ichij amidraarai ta nart ug uzel bodoloo bichih dugrah erh bhgui shuu

Зочин [103.212.118.226] 2020-05-20 14:01:23

Turseed bh yum bhgui aluurchind zohih yalin uuruul yahaaraa tur bdagin buur nasaaran horiod tendee adilhan tamlagdaj uheesee burhan gej bdag bol iimerhuu huni aris numursun aluurdchdig tamruul zailuul adgin uhleer shiitgeed uhuul iim hun tsaashdaa huuhsuudee yachij meden huuhsuudin uguh hereggui ayguul bol huuhduudee huchindee alhadch bilen bga turin mungunuus zusalsanl bga tim bjij ter alban tushaald suusan bj taaran arhini hamaaralt gulug

зочин [124.44.156.207] 2020-05-20 13:51:33

Залуу эмэгтэйгийн амь насыг хохироож 3 жаахан хүүхдийг эхгүй болгож байгаа нь аймшигтай, харгис хэрцгий, дэндүү балмад, тун харамсалтай хэрэг болжээ, Монголд төр засаг, хууль журам байна уу? Гэр бүлээ цуцлуулаад хөөрхий эмэгтэйг хүүхдүүдийнх нь дэргэд амьд үлдээчихгүй дээ? Ум сайн амгалан болтугай.

MOGEUH [202.55.188.90] 2020-05-20 13:39:56

Mongolin Ontsgoi gamshgin ersdel unlegchdin holboo ard irged ta buhen gaduur baga yavaj garaa saitar ugaaj gertee agaar solij maska zuuj hevshih MOGEUH

Зочин [66.181.184.64] 2020-05-20 13:35:42

АЙМАГИЙН ЗАСАГ ДАРГА НЬ БАС ӨРӨӨНӨӨСӨӨ ТУСЛАХААРАА ЭМЭГТЭЙ ХҮН ҮҮРҮҮЛЭЭД АРЫН КАМЕРГҮЙ ХААЛГААРАА ГАРГАЖ ХАЯУЛСАН ГЭЛ ҮҮ ?

Irgen [66.181.161.6] 2020-05-20 13:08:56

Aris nomorson chono

Tumruu Tumruu [66.181.161.6] 2020-05-20 13:07:18

Naadah chin aris nomorson araatan chono

Зочин [202.21.108.22] 2020-05-20 12:46:55

Алтайчууд энэ сонгуулиар сонголтоо өөрчлөх хэрэгтэй болжээ.

Tumruu tumruu [66.181.161.4] 2020-05-20 12:41:22

Aluurchin oort noogdson yliig n edlvvlii

Tomoo [66.181.161.4] 2020-05-20 12:36:50

Naad aluurchin chin aris nomorson chono

Иргэн [192.82.65.47] 2020-05-20 12:35:24

Хүрэлсүхийг саарал ордонд гудамжны хулиган шиг хүн цохиод унагахад ямар мундаг жинхэнэ эр хүн бэ гээд л бүгд шагшаад байсан шүү дээ. Ийм сэтгэлгээтэй харалган ард түмнийг яаж ч доромжилж болно доо. Юуны өмнө ёс зүйтэй, бусдын төлөө ажиллаж чаддаг хүн л төрийн албанд байх ёстой....

Зочин [66.181.161.93] 2020-05-20 14:04:50

Шал өөр 2 тохиолдлыг бти хольж хутгаад бай. Ажил төрлийн маргаанаас эр хүн эр хүнээ ганц цохих, гэр бүлийн маргаанаас эр хүн эм хүнийг зодож алах 2 өөр шүү. Хүрэлсүхийг эм хүн зодож бсан гэж сонсоогүйн бн. Харин ч эхнэр нь өвдөхөд өөрөө асарч тойлох гээд ажлаасаа чөлөө авсан л гэж сонсож бсан.

Зочин [172.58.143.96] 2020-05-20 11:54:11

Hoh erchuud arai denduu novshrood baina uu daa

зочин [202.126.89.215] 2020-05-20 11:39:46

Ийм хүн бүхэл бүтэн сум удирдаж байгаа н үнэхээр харамсалтай байна.Ер н архидалт гэдэг юм газар авсаны л гай даа, хаа сайгүй архидалт хэтэрч байна.Эрчүүд архинаас хамааралтай байна гэдэг тэр айл гэрийн сүйрэл л гэсэн үг,энэ байдлаас н болж гэр бүлийнхээ бүх хүмүүсийг зовоож байна гэдгээ яагаад ойлгохгүй байна вэ.Охид,хүүхнүүд ч архи их ууж байна.

Зочин [103.212.117.229] 2020-05-20 11:04:26

хаашаа юм бээ дарга нар гэхээр л дандаа манякууд юмуу

Зочин [66.181.161.84] 2020-05-20 10:49:28

jijighen hurgan darga nar ch gesen zovlogoo zovooj mongo oldoggui bolohoor ard tumnii mongo dotoroos ni hatgaad l chaddagaar ni emegteichuuded byaraa gargaal suuj baih yumdaa. manai toriin huulich gej huuhediin togloom boljdee

зочин [59.153.113.91] 2020-05-20 10:48:06

Ямарч төлөвшилгүй ажилын туршлаггүй юмнуудыг намын нэр барьж албан тушаалд томилдог нь маш буруу нөгөөдүүл нь улсаас хэдэн төгрөг луйвардаж авчихаад түүгээрээ баян боллоо гэж сагсуурч архидаж хүн алж бна МАН залуусыг мөнгө л бвал юунд дийлдэхгүй гэж сурталчилж эх орон ард түмнээ гэсэн сэтгэлгүй бүтээн байгуулалт хийх чадвахгүй болгож бна даа эмгэнэл юмаа

Дэжид [202.9.46.117] 2020-05-20 10:07:35

Энэ бүхэн Раднаасэд, Жадамбаагийн Э нарын угшил шүү дээ. Энхбаярыг БХЯ-наас Мөнгө угаасан асуудлыг ил болгоноо

Уншигч [119.40.98.177] 2020-05-20 10:00:02

Монгол эрчүүд үнэхээр гаж донтон болжээ. Хүүхэд байхаас нь дунд сургуулиуд гэр бүлийн боловсрол олгомоор байгаа юм:

g [103.14.38.10] 2020-05-20 09:57:39

Altain ard tumen hudulmurch,zarchimch humuus baidag.daanch ye yeiin udirdlaguud ni dandaa dampuu garuud baih yum daa

Зочин [103.212.118.233] 2020-05-20 09:37:23

ymar muuhai humuus bdgiim bee ter sum orniih ni humuus tailbar ogoooch nutgiihan l sain medej bgaaa daa.

Зочин [202.126.88.73] 2020-05-20 09:20:49

yostoi arhichdiin ulgii nutag yumdaa. yer govi-altaigiinhan hun muutai lalariin hulgaichuud bdag ldaa

Зочин [172.58.45.104] 2020-05-20 09:38:32

4 duin shees bish l bol yaah vee dee

Зочин [139.5.217.64] 2020-05-20 09:18:36

ene gowialtaiginhan yamar aimaar um de emegtei hynd us sanaad baidag um u ? haashaanii . sain shalgah heregtei

Зочин [66.181.161.35] 2020-05-20 08:58:04

ардчилалын гай.

Зочин [64.119.20.155] 2020-05-20 10:19:37

Да

STALIN [182.160.33.142] 2020-05-20 08:43:55

GOBI ALTAI CHIN XAASHAA YUM BE,AJIL XIIXGUI ARXI DARS ERGUULDEG ZERLEG BALMAD AIMAG UU,ODOO IIM YUMNUUDIIG SHUUD TSAAZAL,ESVELYAVUULDAG GAZAR LUUN YAVUULSAN DEER.ARHI UUXAARAA ARAATAN BOLJ ERUUL BAIHDAA ULSIIN MONGIIG TONSHDOG GAMSHNUUDIIG MONGOLIIN XORSNOOS ARCHIJ XAYSAN DEER.ARDIIN NAM ALUURCHIN BELTGEDEG AIMSHIGTAI ULS TORIIN BALAI NAM,ARD TUMEN BUU MANAN-D SANALAA BITGII OGOGTUN

Зочин [112.96.109.13] 2020-05-20 08:24:55

Mongolchuudiin aj amidral zaya tavilan gej ene. Ter ali nam, yugaa hiideg baih hamaagui. Zugeer l ard olon ter chigeeree oyunii hoosroltoi, ternees bolood bugd yamar neg setgetsiin hyamraltai. Bolovsroliin chanar, utga uchir, huvi hunii setgelzuin chadamj, yoszui gej yer ni hezee ch baigaagui, bugd novsh bool orhidos garaltai. Ene sonin ch gej sonin, yag l nogoo shaar arga barilaaraa medeegee tsatsaj bn. Man man man, uhsen baaas, ter man bnu an bnu bugd jorlongiin nuh.

Зочин [66.181.167.254] 2020-05-20 08:17:24

ЭЦЭГ НЬ БҮР Ч ЮМ ҮҮ, ТҮР Ч ЮМ УУ ШОРОНД АМЬД БАЙГАА ЮМ ШИГ. ЯАХААРАА ХҮҮХДҮҮД ӨНЧИОДӨГ ЮМ БЭ?

Иргэн [202.179.10.162] 2020-05-20 20:17:41

Эхнэрээ хүчирхийлдэг байсан болохоор тэр хүнийг хүүхдүүд нв эцэг гээд хайрлах уу .Тиймээс бүтэн өнчин хүүхдүүд үлдсэн гэсэн үг

Зочин [103.10.22.39] 2020-05-20 08:58:21

Хагас өнчин биш юм уу мал аа

Зочин [122.201.31.38] 2020-05-20 07:56:40

Алтайчууд ямар номоор хаашаа яваад байгаагаа эргэн харж сэхээрэх цаг болж. Сүүлийн 30 жил " улаан туг " мандуусны гороо тайлах болж .

Зочин [66.181.161.6] 2020-05-20 13:07:52

Araatan chono

Иргэн [203.91.115.52] 2020-05-20 12:05:42

Яг зөв. Хэнтйг сонгож ямар нам дагхж хаашаа яваад бгаагаа алтайчууд хараач!!!!! Сэрээч !!!!!


53 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
53 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.