Сахилгын хяналт шалгалтын дагуу авлигын 139 тохиолдлыг илрүүлжээ

Ц.Анударь / Гадаад мэдээ

Суурьшлын асуудал, ус хангамж, ариутгалын яаманд авлигын 139 тохиолдол гарсныг сайд Линдивэ Сисулу өнгөрсөн лхагва гаригт мэдэгдэв. Тус яамны хэд хэдэн газрын хийсэн сэжигтэй зарлагын улмаас 6 тэрбум ранд-ын хөрөнгө алдсаныг Ерөнхий аудиторын шалгалтаар тогтоосон байна. Буруутай этгээдийг ажлаас чөлөөлнө хэмээн Сисулу мэдэгдсэн ба түүний баг тус яаман дахь авлигын асуудалтай тэмцэж буй юм. “Бидний хүсэж буй хэмжээнд ажиллахын тулд буруугуй нэгний ажлыг нь хийлгэж, буруутай этгээдэд зохих шийтгэлийг ногдуулж цэвэрлэх шаардлагатай” хэмээн тэрээр мэдэгдсэн ба хяналт шалгалтын дагуу 139 албан тушаалтан буруутай нь тогтоогдсон байна. “Эдгээр сэжигтэй үйл ажиллагаанд буруутайд тооцогдсон этгээдүүдээс заримынх нь хэргийг шалгах, заримыг нь ажлаас халах, цалингүй гурван сарын хугацаатай ажлаас нь чөлөөлөх зэрэг арга хэмжээ авсан, харин зарим нь өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн” хэмээн Ерөнхий захирал Скуэр Махлангу мэдэгдэв.

Эх сурвалж: АТГ


Сэтгэгдэл

Zochin [150.129.143.130] 2020-05-23 00:02:42

Bichin gej alaad hayachih uymaa,rand mongon temdegtiig meddeg humuust zoriulsan medee uym shig bna kk

Сэтгүүлч ч Сисүлу Махлангу-тэй их дотно бололтой. [202.131.225.53] 2020-05-22 14:39:42

Энэ чинь тэгээд хаанахын Линдивэ Сисулу ба Махлангу вэ? Монгол лав биш. Мөн "ранд" гэдэг мөнгө нь лав Европынх биш. Тэгэхлээр бүү мэдээ. Номхон далайн өчүүхэн арлын л туршлага Монголд хэрэгтэй болсон юм байлгүй дээ? Кх!

Зочин [202.179.21.222] 2020-05-22 11:35:21

Манайх ч гэсэн яг ийм аргаар Авлигатай тэмцэх хэрэгтэйш дээ.Зөв л арга хэмжээ байна,буруугүй бол урамшуулаад буруутайг нь ажлаас зайлуулаад ингэж л цэвэршинэ шүү дээ.

Зочин [182.160.37.200] 2020-05-21 20:19:13

Ene yun teneg yum orchuulj bicheed bgaa yum be. Ulsiig in taa greed bga yum uu

Лавалгаа хийж үзлээ. [202.131.225.53] 2020-05-22 14:52:20

Ранд чинь Өмнөд Африкийн мөнгөн тэмдэгт юм аа.

Иргэн [64.119.16.89] 2020-05-21 18:50:04

Гадны мэдээ яах вэ өөрсдийнхөө авигач луйварчдийг илчилж бич.мэдээ хуулж,орчуулаад бичихын оронд авилгачдыг гишгэх газаргүй болгөж мөрдөж эрэн хай тэгээд мэдээл.


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.