Ломбарднаас “уяа”-тай монголчуудын амьдрал

Aдмин / Эдийн засаг

Нийслэлд 600 орчим барьцаалан зээлдүүлэх газар буюу ломбард ажиллаж, иргэдийг үнэ хүрэх зүйлээр нь хоногийн хоолтой залгуулж байна. Гэхдээ 600 гэдэгт зөвхөн гар утас, алт мөнгө, монетон эдлэл барьцаалж, хүүтэй зээл өгдөг ломбард багтсан буюу автомашины ломбард ороогүйг хэлэх хэрэгтэй. “Монгол Улсын баялаг гаднын орнуудын ломбарданд барьцаалагдсан” гэж цөөнгүй эдийн засагч, шинжээч, нэр бүхий хүн хэлж байлаа. Тэгвэл Монгол Улсын иргэд өөрсдийн үнэт эд зүйлсээрээ дотоодын ломбардуудын барьцаанд байна. Энэ талаар сурвалжиллаа.

ЛОМБАРДСАН ҮНЭТ ЭДЛЭЛЭЭ ХЭЗЭЭ БУЦААЖ АВАХЫГАА ХЭЛЖ МЭДЭХГҮЙ БАЙНА ГЭВ

X хорооллын автобусны буудал орчмын ломбардууд үйлчлүүлэгч олонтой байна. Биднийг очих үеэр дараах яриа өрнөсөн юм.
-“Чи минь утасгүй хэд хоног яана даа?
-Охин бид хоёр гэртээ байх юм чинь зүгээр ээ. Тэгээд ч ээжийн үлдээгээд явсан “нокиа” байгаа. Гэхдээ цэнэглэгч байхгүй.
-За за хайр нь ажил руугаа яарахгүй бол оройтчихлоо. Өглөөнөөс хойш амны гарз хийж, хүмүүсээс мөнгө гуйж байхаар “энийг” санадаггүй, нээрээ...Цалин буухаар яаж ч байсан шууд авна аа” гэсэн яриа хажууханд сонсогдов.

Тэр зүгт харвал нэгэн залуу хорин мянгатын хэдэн ширхэг дэвсгэрт, ягаан өнгийн хуудас цаасны хамт дэргэдэх бүсгүйдээ сарвайж харагдлаа. Бүсгүй түүнийг нь авч халааслаад, хоёул хөтлөлцөн автобусны буудлын зүг зам гарч гүйлээ. Х хорооллын автобусны буудлын арын зам дагуух 100 метр хүрэхгүй зайд хаяа хаяагаа залгасан 26 ломбардны нэгнийх нь үүдэнд дээрх яриа өрнөсөн юм. Мөнгөний эрэлд гарсан залуухан нөхөр эхнэрийнхээ утсыг барьцаанд тавиад цалингаа буух хүртэл хоол хүнсний мөнгөтэй залгаж буй нь энэ аж.

Ер нь бол шууд “үхүүлдэг” хүн олон болсон. Сарын дунд, сүүлчээр цалин тэтгэвэр буухаар ч юм уу, бас сүүлийн үед хүүхдийн мөнгө нэмэгдсэн болохоор буух үеэр нь хүмүүс эд зүйлсээ авах нь түгээмэл байна. За тэгээд ямар утас, бөгжтэй байснаа мартатлаа сунгуулаад явж байгаа хүмүүс ч байна. Ер нь монголчуудын эдийн засгийн чадамж хэцүү болсон.

Төд удалгүй “Хугацаа нь найм хоног хэтэрчихсэн болохоор алданги тооцно гэнэ. Мөнгө дутчихлаа. Чи нэмж мөнгө олоодох, гялс...” хэмээн нэгэн настайвтар эмэгтэй утсаар ярьсаар ломбарднаас гарч явав. Сониноос яваагаа учирлаж, яриаг нь санамсаргүй сонссоноо хэлж, учрыг лавлавал “Хүү, бэр хоёр маань хөдөө ажилтай. Хамтдаа барилгын бригадад ажилладаг юм. Тэр хоёр хуримын бөгжүүдээ байсхийгээд ломбарданд тавьчихдаг юм. Надад бичиг баримтаа үлдээгээд явчихдаг. Ямар сайндаа хэдэн төгрөг явуулахаар нь авах санаатай ирсэн чинь мөнгө нь хүрсэнгүй. Манайх ч ялгаагүй, үнэд хүрэх зүйлсээ ломбарданд л “хадгалуулж” байна. Коронавирусээс болж ажилгүй, орлогогүй байгаа болохоор хоёр бөгж, найзуудынхаа өгсөн мөнгөн аягыг ломбарданд барьцаалж л хэдэн төгрөгтэй болж байна шүү дээ. Хэзээ буцааж авч чадахыгаа хэлж мэдэхгүй л байна” гэсээр явж одлоо.

Ломбардуудын дэргэдүүр 30 гаруй минут холхиход олон янзын дүр зураг харж, сайн чих тавибал амьдралын олон ч өнгийг нэг дороос үзэж болох аж.
Эндхийн ломбардууд ихэвчлэн гар утас, алт, мөнгө, монетон эдлэл, нөөтбүүк, таблет, лсд телевизор, камер, зарим нь оргинал пүүз авдаг гэнэ. Тухайн барьцаалж буй эд зүйлийн 50 хувьд нь үнэлгээ тогтоож, хүүтэй зээл олгоно. Зээлийн хүү дунджаар 5-7 хувь байдаг гэнэ. Ломбард ажиллуулагч 40 гаруй насны эрэгтэйгээс цөөн асуултад хариулт авлаа.

-Иргэд голдуу юу барьцаалж байна вэ?
-Манайд бол сүүлийн үед гар утас, мөнгө аяга, монетан ээмэг бөгж л барьцаанд тавьж байна. Монетон ээмэг бөгж ихэвчлэн 120-180 мянган төгрөгөөр тавигддаг. Гар утасны хувьд барьцаалан зээлдэх үнэ янз бүр. S6, iphone6-гаас доош утас ер нь л авахгүй. Үнэ нь хурдацтай унаж байна. Бас эргэж авна гэсэн баталгаа бараг байхгүй. Дэлгэц нь цуурчихсан, гацдаг болчихсон утас, үнэд хүрэхгүй үнэт эдлэлүүд өдөр бүр шахуу л орж ирж байдаг. Би өмнө нь засварчин байсан. Тийм болохоор зэргэлдээ ломбардуудын зээлдэгчдийг бодвол хашир үзнэ ээ.

-Барьцаанд тавьсан эд зүйлээ иргэд хэдий хугацаанд буцааж авч чадаж байна вэ?
-Ер нь бол шууд “үхүүлдэг” хүн олон болсон. Сарын дунд, сүүлчээр цалин тэтгэвэр буухаар ч юм уу, бас сүүлийн үед хүүхдийн мөнгө нэмэгдсэн болохоор буух үеэр нь хүмүүс эд зүйлсээ авах нь түгээмэл байна. За тэгээд ямар утас, бөгжтэй байснаа мартатлаа сунгуулаад явж байгаа хүмүүс ч байна. Ер нь монголчуудын эдийн засгийн чадамж хэцүү болсон.

Тэр төдийлөн инээж, уриалгахан хандахгүй ажээ. Өдөржин “Утас авах уу, бөгж авах уу” гэсэн олны хөлд дарагддаг болоод ч тэр үү “автомат хариулагч” аятай. Борооны дараах мөөг шиг олширсон энэ ломбардуудад шилний цаадах жижиг өрөөнд ганц хүн сууна. Ардаа том төмөр сэйфтэй, урдуур нь хөшиг татсан тавиуруудтай. Барьж орж ирсэн эд зүйл нь шалгуурт нийцэж байвал “Тэдээр авна, тавих юм уу” гэж асууна. Үйлчлүүлэгчид ихэнхдээ толгой дохиод, чимээгүйхэн гарын үсэг зураад мөнгөө авч одно. Харин үнэт эдлэл, тэр айлын гялайж гялтайх зүйлс нь ломбардны сейфэнд үлдэнэ.

Уг нь Х хороолол бол аж ахуйн нэгж олонтой, орон сууцны хороолол. Нийслэлчүүдийн хэлдгээр жинхэнэ дундаж давхаргынхан энд суурьшдаг. Гэхдээ л энд ломбардууд хаяа залган нээгдэж, үйлчлүүлэгчид ч тасрахгүй болсон нь бүх нийтийн амьдралд хөл хорио, ажилгүйдэл хүчтэй нөлөөлж, хоол, ундны мөнгөө залгуулах гол газар нь ломбард болсныг илтгэх шиг.

ЭЗЭН НЬ АВААГҮЙ, ЗЭЭЛИЙН БАРЬЦААНД ХУРААГДСАН ГАР УТАСНУУДЫГ ЗАРЖ ЧАДАХГҮЙ БАЙНА

Долоон буудлын дүр зургийг “зогсолтгүй” гэж тодорхойлмоор. Өдөр тутам энд борог амьдрал буцалж байдаг. Согтуучууд хэд гурваараа хөлхөлдөж, “Баянбүрдээрээ Хороолол” гэж микроны кондукторууд орилно. Эндээс ч нохойн хоол авах уу, тэндээс ч Салхит, Чингэлтэй явах уу гэж чангаана. Гурван замын уулзвар энэ хэсэгхэн газарт 13 ломбард байх аж. Компьютерийнх, гар утасных, телевиз, хөргөгч хөлдөөгч гэх цахилгаан барааных гэж тус тусдаа байх бөгөөд “Сайн”, “Начин заан” гэх “акул”-ууд ч байна. Тэд гар утас, үнэт эдлэл авахын зэрэгцээ барилгын, мужааны багаж авдаг ломбард ч байх юм.

Гар утас, цахилгаан бараа, багаж, үнэт эдлэл гэсэн хаягтай нэгэн ломбардаар орж, иргэд ихэвчлэн юу барьцаанд өгч байгааг тодруулахад, “Хуучин шиг хөргөгч, хивсээ чирээд ирдэг хүн одоо байхгүй байх аа. Хүн болгонд юу л байна гар утас байна шүү дээ. Гэхдээ гар утас ашигтай барьцаа биш болсон. Утсаа үлдээгээд хэдэн төгрөг аваад явна, эргэж авахгүй. Одоогоор манайд хураагдсан 10 гаруй утсыг зарж, орлого болгох гээд чадахгүй сууж байна” гэснээс өөр юм хэлсэнгүй.
Долоон буудлын ломбардууд Х хорооллынхтой харьцуулахад тоогоор ч цөөн, тохижилтоор ч муу аж. Бусдаар бол авдаг зүйл, учирсан бэрхшээл ижил юм.

Ломбард гэх “бичил банк”-ууд дундаж болон ядуу аль ч давхаргын амьжиргааны гол эх үүсвэр болсон нь дээрх бүхнээс илхэн харагдаж байна. Гэхдээ зөвхөн үнэ хүрэх эд зүйлтэй бол шүү дээ. Магадгүй учир мэдэх хүмүүсийн хэлдгээр манай улс дундаж гэх давхаргагүй зөвхөн баян, ядуу гэх давхаргатай бол нийгмийн 80 хувь нь ломбардуудад бүртгэлтэй болчихож. Нэг талаар ломбардуудыг ашиг олж байна, ард иргэдийн аль өнгөтэй өөдтэйг нь хямд үнээр авч өндөр хүүгээр “үхүүлэх” замаар өөрсдийн ашиг болгож байна гэж гоочилдог ч ломбард байхгүй бол иргэд утсаа тэврээд хоосон ходоодтой хонох нь, эсвэл лизингээ нэхүүлэнгээ монетон бөгжтэйгээ автобусны ч мөнгөгүй алхах нь... Гэхдээ бүдэрсэн дээр нь түлхэв гэгчээр иргэд ядуурч байгааг далимдуулж, ломбардууд зөвхөн ашгийн төлөө байж болохгүйг ч зохих ёсоор, хуулийн дагуу зөв зохицуулалтаар журамлах ёстой. Үгүй бол үгүйрсэн иргэд байдгаа ломбардад хэдэн төгрөгийн барьцаанд тавьж, ломбардны эзэд зовсон олны эд зүйлсээр зоолж мэдэхээр дүр зураг харагдаж байна.

npost.mn


Сэтгэгдэл

chloroquine 250 mg [95.85.70.111] 2020-07-08 16:55:03

chloroquine 250 mg https://azhydroxychloroquine.com/

when will cialis be available in generic form [45.132.184.127] 2020-07-07 10:16:18

when will cialis be available in generic form http://www.cialisles.com/

cephalexin prices [193.203.8.159] 2020-07-06 11:03:53

cephalexin prices https://keflex.webbfenix.com/

where can i buy cialis over the counter [85.202.195.170] 2020-07-05 22:12:50

where can i buy cialis over the counter https://www.wisig.org/

cenforce 100mg online [194.87.52.208] 2020-07-01 22:57:19

cenforce 100mg online http://cavalrymenforromney.com/

hydroxychloroquine discount card [45.148.234.153] 2020-06-29 18:29:37

hydroxychloroquine discount card https://azhydroxychloroquine.com/

viagra india safe [2.57.76.251] 2020-06-28 10:26:03

viagra india safe http://viacheapusa.com/

viagra tablets for sale [83.142.55.133] 2020-06-27 15:56:03

viagra tablets for sale http://viacheapusa.com/

https://bimatoprostonline.confrancisyalgomas.com [185.89.100.85] 2020-06-25 19:06:17

https://bimatoprostonline.confrancisyalgomas.com https://bimatoprostonline.confrancisyalgomas.com/

cialis 20mg dosage [193.203.11.104] 2020-06-24 19:19:41

cialis 20mg dosage http://www.cialislex.com/

ACrapeCantani [104.238.39.8] 2020-06-22 11:22:05

<a href="https://cialisle.com/">cialis online cheap</a>

cialis without prescription [62.210.177.34] 2020-06-22 10:25:33

cialis without prescription http://buyscialisrx.com/

hydroxychloroquine 200mg online [195.133.56.196] 2020-06-18 03:21:29

hydroxychloroquine 200mg online https://chloroquine1st.com/

ACrapeCantani [104.238.39.178] 2020-06-17 04:22:19

<a href="https://cialisle.com/">cialis 20 mg</a>

Түүх давтагдах болов уу? [202.131.225.53] 2020-05-25 14:15:28

20-р зууны эрхээр Хужирбуланд цэргүүд хятадуудын эсрэг боссон шиг юм сануулчихлаа. Шалтгаан нь монголчууд хятадуудаас авсан зээлээ, түүнд төлөх ёстой байсан хүүгээ төлөхөө дийлэхгүй болсон болохоор боссон гэж ойлгосон. Одоо 21-р зууны эхээр зээлдэгч, зээлүүлэгч нар нь монголчууд өөрсдөө юмдаа. Юү болох бол?

Иргэн [103.212.116.140] 2020-05-24 06:36:03

Ломбардыг өмөөрөх ямар үндэслэл байхгүй. Хүний хэрэгцээг далимдуулан шударга бусаар шулж мөлжиж байгааг зөвтгөх аргагүй. Монголын баячууд, улс төрчид бүгд ББСБ-тай, ломбардтай учраас энэ асуудлыг хөндөхгүй чимээгүй дарж өөгшүүлээд ард түмнийг шулуулаад байгаа нь нууц биш. Ломбард 7 хоногт 5 хувийн хүү авдаг. Сард 20 хувийн хүү жилдээ 240 орчим хувийн хүү авна. Аргаа барж тэвдсэн хүмүүсийн хэрэгцээг далимдуулан тонож байгаа энэ шудрага бус бизнес яагаад ямар ч хяналт зохицуулалтгүй байдөг юм бэ.

ИРГЭН [66.181.183.53] 2020-05-23 21:26:42

АРДЫН НАМЫН ЛУЙВАРЧИД ТӨР ЗАСГИЙН ЭРХЭНД БАЙГАА ЦАГТ ЭНЭ ОРНЫ ЭДИЙН ЗАСАГ,АРД ТҮМНИЙ АМЬДРАЛ ХЭЗЭЭ Ч ӨӨДЛӨХГҮЙ ЭЭ ЭЭ!!!!!!

Zochin [202.126.89.50] 2020-05-23 19:34:50

Tevdsen ued Lombard l hereg bolj bna. Zohitsood ymaa taidag. Avaad., uguud bolood l bdag. Muu heleh arga alga.

Иргэн [103.212.116.140] 2020-05-24 06:42:45

Новш минь чи ломбардтай юу. Хүнийг хэрэгцээг далимдуулан тонож байгааг болоод л байдаг гэж өмөөрч гэнэ. Ломбард бол дэлхийд хаана ч байдаггүй, зөвхөн монголын увайгүй улс төрчдийн өмгөөлөл дор, ухаангүй ард түмнийг шулж тонон цэцэглэж байдаг нэг төрлийн мөнгө угаалт, дээрэм тонуул.

Зочин [66.181.182.181] 2020-05-23 21:40:43

Ломбардын эзэн бичжээ.

Зочин [103.26.194.17] 2020-05-23 15:55:38

Одоо цагт хэн ч хүнд мөнгө зээлүүлэхгүй болсон. Энэ ломбардууд л байж бид амьсгал авч байна даа

Иргэн [103.212.116.140] 2020-05-24 08:27:42

Хуц хулгайчаа ломбардуудыг хаах хэрэгтэй. Шудрага бус дээрэм ломбард бол.

Зочин [103.229.123.140] 2020-05-23 12:46:41

Ломбард яахавээ. Банк нэртэй хүүлэгч том ломбардуудтайгаа хариуцлага тооц.

Zochin [66.181.184.42] 2020-05-23 11:31:31

Lombarduud yadarsan irgediig shulj bna bolj ugwul ed zviliig ni huraah bulash vil ajillagaa tawagdaj bna shvvv hvnii ed zviliug huraahiig biliulmaar bna

Зочин [103.229.120.136] 2020-05-23 11:02:35

Бодит байдал ийм байхад зээлээр приусээ авна, бүр хангалттай орлогогүй байж худлаа бичиг баримт бүрдүүлээд нээх үнэтэй байр авчихна. Ажилтай хүн ховор, бүгд хоосон сууж байхад статистик нь өрхийн орлого сар бүр өсч байгаа гээд зарлаад байна. Хэцүү хэцүү

Зочин [103.10.21.30] 2020-05-23 09:53:05

Ломбарданд барьцаалсан эд зүйлээ авах хүсэлтэй иргэдийн эд зүйлийг хураахыг хоригломоор...Вирусын шед юмаа алдах нь энүүхэнд Иймд зохицуулалт хэрэгтэй байна

Зочин [66.181.177.19] 2020-05-23 08:41:01

ene mongo huulelt heterlee hadgalamjiin huug buulgaachee

Зочин [71.204.217.43] 2020-05-23 09:43:47

Хадгаламжийн хүү буурахгүй ээ. Дарга нар нь мөнгөө хмйж өсгөж байгаа. Зээлийн хүү ч мөн адил.


28 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
28 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.