Д.Лүндээжанцан: Монголын ард түмний төртэйгөө байгуулсан нийгмийн гэрээ буюу Үндсэн хууль бүрэн бүтэн болж чадлаа

Н.Алтанцэцэг / Улстөр

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болж байгаатай холбогдуулан УИХ-ын гишүүн, Нэмэлт өөрчлөлтийн Эхийг баригч Д.Лүндээжанцан болон Зөвлөлдөх зөвлөл, Ажлын хэсгийн гишүүд мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан "Монголын ард түмний төртэйгөө байгуулсан нийгмийн гэрээ буюу Үндсэн хууль бүрэн бүтэн болж чадлаа. 1999, 2000 онд оруулсан өөрчлөлтүүдээ засаж, нийгмийн эрэлт хэрэгцээ шаардлагын дагуу зохих тодруулгаа нэмэлт өөрчлөлтийг хийж батлаад хүчин төгөлдөр боллоо. 1992 оны нэгдүгээр сарын 13-нд батлагдсан Монгол Улсын Үндсэн хууль мөн оныхоо хоёрдугаар сарны 12-ны өдрийн 12 цагаас эхлэн хүчин төгөлдөр болж үйлчилж ирсэн түүхтэй.

2019 оны нэгдүгээр сарын 14-нд батласан Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт ийнхүү өнөөдөр улс орон даяар хүчин төгөлдөр болж, мөрдөгдөж эхэллээ. Энэхүү нэмэлт өөрчлөлтөөр өнгөрсөн жилүүдийн алдаа оноог цэгцэлж, Үндсэн хуулийнхаа суурь үзэл баримтлал үнэт зүйлийг баяжуулан тодотгосны үндсэн дээр төрийн эрх мэдлийн харилцан хяналт тэнцвэрийг хангасан зохицуулалт хийж чадсан. Улс орныг өнөөдрөөс эхлэн дараагийн 20, 30 жилд яаж удирдаж зохион байгуулж явах уу, хүний эрх, эрх чөлөөг хэрхэн бодитой хангах уу, улс орноо яаж хөгжүүлэх үү иргэдийнхээ аж амьдралыг хэрхэн дээшлүүлэх үү гэдгийг тогтоож чадлаа.

Энэхүү нэмэлт өөрчллөтийг хийснээр Үндсэн хуульд 2000 онд оруулсан 7 нэмэлт өөрчлөлтийг засаж залрууллаа. Дундаж давхаргыг өсгөж, улс орноо ядуурлаас гаргах нөхцөл боломжийг нээж өглөө. Парламентын ардчиллыг зөв чиглэлд оруулж, ард түмний засаглах эрхийг хангаж, УИХ-ын хяналт хариуцлагыг дээшлүүлж, төрийн эрх мэдлийг оновчтой болгосон гэж үзэж байна. Урт хугацааны хөгжлийн бодлоготой хариуцлагатай, тогтвортой Засгийн газар ажиллах нөхцөлийг бүрдүүллээ. Хүний эрх чөлөө шударга ёсны баталгаа байх ёстой. Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж хараат бус байдлыг хангах чиглэлийн зарчмын өөрчлөлтүүдийг оруулсан. Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгосон өөрчлөлтүүдийг хийсэн. Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагалдсан 40 гаруй хууль ард түмний хүсч байгаа шударга ёс төрийн байгууллага хариуцлага, төсвийн ил тод хяналттай байхыг амьдрал дээр буулгасан ёстой юм. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт Монгол ард түмэнд ач тусаа өгнө” гэв.


Сэтгэгдэл

Ахмад [103.229.123.241] 2020-05-26 04:32:28

Лундаа одоо тэтгэвэртээ суу

Зочин [103.229.122.71] 2020-05-25 16:36:16

Энхбаяр та 2 үндсэн хуульд дордуулсан 7 өөрчлөлтийг хийсэн шүү. Долдойн үүрэг гүйцэтгэж үндсэн хуулиар тоглож байгаа жинхэнэ эзэн та Лүндээжанцан билээ.

Зочин [122.201.31.38] 2020-05-25 09:07:40

Энэ хүн мөн ч их будлиан хутгах юмаа..Дагаж мөрдөхгүй юм бол Ү.Х. гэхийн хэрэггүй. Зүээр л дүрэм журам төдий гэсэн үг.

Зочин [182.160.32.78] 2020-05-25 07:27:07

Энэ зөнөг өвгөнийг дахиж сонгож болохгүй шүү. Баянголчуудаа

Зочин [202.126.88.176] 2020-05-25 07:31:57

Баянголын хүүхнүүдээс илүү будсан байна. Ха ха ха

Зочин [212.95.5.47] 2020-05-25 07:06:08

Ene evgunuur manai tur dutahgui zailaad uguuch

ИРГЭН [64.119.21.154] 2020-05-25 06:18:21

ҮНДСЭН ХУУЛЬ ӨНӨӨДӨРӨӨС МӨРДӨЖ ЭХЭЛЖ БАЙГАА БОРЛ ЗАСГИЙН ГАЗАРАА БАЙГУУЛААГҮЙ БАЙГАА ШҮҮ. ТА НАР ХУУЛИЙН ЦООРХОЙ ЯРИАД БАС АРД ТҮМЭНД ХУУЛИЙГ ЯАЖ Ч ХЭРЭГЛЭЖ БОЛДОГ ГЭСЭН ОЙЛГОЛТ ӨГӨХӨӨР ХУУЛЬД ХЭН ИТГЭХ ЮМ ВЭ????????? ТА НАР ИЙМ ЮМ БҮҮ ХИЙ ТА НАРТ БҮР ИТГЭХГҮЙ ЛУЙВАРЧИД ХУУЛИЙГ ХҮРТЭЛ ЛУЙВАРДАХ ЮМ БАЙНА Л ДАА

зочин [66.181.188.70] 2020-05-25 06:12:09

чимид,лүндээ нарыг багш гэж хуцахаа болиж үз дээ.монголын ард түмний үзэл санаа бодол энэ хуулинд тусгагдах ёстой болохоос хулгайч луйварчдын үзэл бодол санаагаар хуули болвсрогдож хэрэгждэггүй гэдгийг доорхи үхэр мэдэж ав. Ард түмэн энэ төр улсыг эххлэнэ байгуулж улс төрөө удирдаж авч явдаг болохоос намуудын хулгай луйварын бүлэглэл улс орныг удирдаж авч явах ёсгүй.энэ сонгуулиар намуудын хулгай нарыг улстөрөөс зайлуулж байж ард түмэн төр засгийн эрхээ гартаа авах болно.монгол хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй шүү.намуудыг төрөөс зайлуулж монголчууд ахуй соёл,ёс заншил уламжилалаараа дагаж хөгжих ёстой.

Одоо юм хийж л байна, дараа нь ... [202.131.225.53] 2020-05-25 05:50:08

Чимид багш Үндсэн хуулийг батлуулсны дараа олон хүнд ад үзэгдэж УИХ-аас шахагдан гарсан. Лүндээжанцан багш тэгэх вий дээ. Улс төрийн хүчнүүд хүнээр юм хийлгүүлчихээд дараа нь түүнийг адлаад байдаг шүү. "Түүх давтагдна" гэх аюул бий шүү.


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.