Коронавирус зөвхөн гаднаас зөөвөрлөгдсөн 8 улсын нэг нь МОНГОЛ
Монгол Улс нь коронавирусийн халдвар илэрсэн ч бүх тохиолдол зөвхөн гаднаас зөөвөрлөгдөж ирсэн ба дотооддоо тархаагүй найман улсын нэг болж байна.
International SOS сайтын мэдээлснээр одоогоор дараах улсуудад Covid-19-ийн халдвар гаднаас зөөвөрлөгдөн орж иржээ.
- Антигуа Барбуда /25 хүн халдвартай нь тогтоогдож, гурван хүн нас барсан/
- Бутан /27 хүн халдвар авч, зургаан хүн эдгэрч, 21 хүн эмчлүүлж байна /
- Куракао /18 хүн халдвартай нь тогтоогдож, нэг хүн нас барсан, 14 хүн эдгэрсэн/
- Гренланд /12 хүн халдвар авч, 11 эдгэрч, нэг хүн эмчлүүлж байна/
- Монгол /141 хүн халдвартай нь тогтоогдож, 33 хүн эдгэрч, 108 хүн эмчлүүлж байна/
- Сен Бартелеми /6 хүн халдвар авч, 6 хүн эдгэрсэн/
- Сейшелл /11 хүн халдвар авч, 11 хүн эдгэрсэн/
- Сент Пьер ба Микелон /1 хүн халдвар авч, 1 хүн эдгэрсэн/
/Эдгээр улсууд дунд Хонконг орсныг доорх зургаас харах боломжтой/. Гэвч South China Morning Post болон chp-dashboard.geodata.gov.hk сайтад мэдээлснээр Хонконгт 1066 тохиолдол бүртгэгдсэн ба гадагшаа аялаагүй хэд хэдэн хүнээс коронавирус илэрсэн нь халдвар дотооддоо тархсан байж болзошгүй хэмээн эргэлзээ төрүүлээд байна.
Зургийн тайлбар:
• Imported cases only: бүх тохиолдол гаднаас орж ирсэн
• Local transmission: халдвар улс дотроо бүртгэгдсэн
• Outbreak: улс дотроо олон газар нутгаар тархсан, 1000 болон түүнээс дээш тооны тохиолдол бүртгэгдсэн
• Waning: өдөрт 100-гаас бага тохиолдол бүртгэгдэж байгаа
Эх сурвалж: International SOS, SCMP, Worldometers
















































































Есдүгээр сард Монголд 73 мянган жуулчин ирж, өмнөх оны мөн үеэс 15 мянгаар буурчээ
Ж.Баярмаа: Манай улсад 10 хүн тутамд нэг дарга ногдож байна
Аравдугаар сарын зохион байгуулагдах бөхийн барилдааны тов
Философич Б.Батчулуун: Төр том бол зардал том, зардал том бол татвар том...
Ерөнхий сайд Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл 82 хувийн гүйцэтгэлтэй байна
Н.Учрал: Хөрөнгө оруулагчдад тулгарч буй саад бэрхшээлийг арилгана
Монгол хэл бичгийн болон элсэлтийн шалгалтын өвлийн бүртгэл эхэллээ