76 ГИШҮҮНИЙ АМЛАЛТ ЦУВРАЛ: 17- УИХ-ын гишүүн  Г.Занданшатар дөрвөн жилийн хугацаанд АМЛАЛТАА биелүүлсэн үү

Н.Алтанцэцэг / Улстөр

УИХ–ын гишүүдийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болж, дараагийн сонгуулийн босгон дээр ирээд байна. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын гишүүд ямар ажил хийснийг Мэдээ.мн тоймлон хүргэж байгаа билээ. Энэ удаа УИХ-ын дарга Гомбожавын Занданшатарыг онцоллоо. Түүний хувьд 2016 оны УИХ-ын сонгуулиар Баянхонгор аймгаас нэр дэвшиж, УИХ-ын гишүүнээр сонгогдсон. Тэрээр УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байгаад 2019 оны хоёрдугаар сарын 1-нд УИХ-ын дарга болж албан тушаал ахисан. Өнгөрөгч дөрвөн жилийн хугацаанд төрийн түшээ тойрогтоо болон улс, эх оронд ямар ажлуудыг хийж, хэрэгжүүлэв…

НЭГ: ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

ЖДҮ-ГИЙН ХЭРЭГ”-ТЭЙ НЭР ХОЛБОГДСОН ГИШҮҮД ДАХИН НЭР ДЭВШИНЭ

Жил гаруйн өмнөөс ил болсон “ЖДҮ-гийн хэрэг”-т эрх баригч МАН-ын 49 гишүүн нэр холбогдсон байдаг. Энэ асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өөрийн байр суурийг илэрхийлэхдээ, “Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан /ЖДҮХС/-гаас зээл авсан УИХ-ын гишүүдээ 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй” хэмээн албан ёсоор мэдэгдсэн.

Гэвч Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн дээрх мэдэгдэл биелэлээ олсонгүй. Тодруулбал, 2016 онд Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдсон УИХ-ын дарга Г.Занданшатар 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд дахин нэр дэвшихээр болжээ.

“ОЮУТОЛГОЙ” КОМПАНИАР 35 САЯ ДОЛЛАРЫН ТАТВАР ТӨЛҮҮЛНЭ

2018-10-10

Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар мэдээлэл хийв. Тэрбээр, Монгол Улсын нийгэм эдийн засгийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт болон Оюутолгойн гэрээг сайжруулах талаар хийж байгаа яриа хэлэлцээрийн үр дүнгийн талаар онцлов.

“Монгол Улсын нийгэм эдийн засгийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”, Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөрийн гүйцэтгэлийг эхний хагас жилийн байдлаар хянаж үзлээ. Ингэхдээ бүх яам, агентлагийн үр дүнгийн хэрэгжилтийг авч үзсэн. Үндсэн чиглэл 50,9 хувьтай хэрэгжиж байна. Эдийн засгийн өсөлт 6,3 хувь, төсвийн тэнцэл 291,3 тэрбум төгрөгийн ашигтай, инфляц найман хувьд хүрсэн байна. Ажилгүйдлийн түвшин буурсан, гадаадын шууд хөрөнгө оруулалт өссөн. Гадаад өр 2017 оны эцэст 22,7 их наяд төгрөг байсан бол 2018 оны эхний хагас жилд 21,1 их наяд болж 1,6 их наядаар буурсан. Оюутолгойн гэрээг сайжруулах зорилгоор энэ оны нэгдүгээр сараас эхлээд олон удаагийн яриа хэлэлцээрийг Оюутолгой, “Рио Тинто”-той хийсэн. Ингээд Монгол Улсын ашиг хүртэх хугацааг наашлуулах, Монголын талд ирж байгаа зээлийн хүүгийн дарамтыг бууруулах гэх мэт таван үндсэн зарчим дээр тохиролцсон. Ингэснээр Оюутолгойн гэрээ илүү ашигтай болох суурь нөхцөл бүрдэж байна. Хоёрдугаарт, Оюутолгой, Тавантолгойд цахилгаан станц барих асуудал маргаантай байсан. Гэрээ ёсоор дотоодоос эрчим хүч авах ёстой ч энэ заалт хэрэгжихгүй байсан. Жилд 150 сая ам.долларын цахилгаан эрчим хүчийг Оюутолгой импортоор авдаг. Үүнийг дотоодоос авах боломжийг бүрдүүлэхийн тулд цахилгаан станцыг Тавантолгой юм уу Оюутолгойд барих, эсвэл дотоодын эрчим хүчний шугамаар хэрэглээгээ хангахаар тохиролцлоо.

Оюутолгойгоор 35 сая ам.долларын татвар төлүүлэхээр зарчмын хувьд тохирсон. Нийтдээ 150 сая ам.долларын татварын акт тавигдсан байдаг. Үүнийг арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх бололцоотой гэв.

image

ЗАСГИЙН ГАЗРЫН ТАНХИМЫН ЗАРЧМЫГ ЗӨРЧСӨН УИХ-ЫН ГИШҮҮН Ц.ЦОГЗОЛМААГ ОГЦРУУЛАХ САНАЛЫГ ӨРГӨН МЭДҮҮЛЭВ

2018-12-07

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар Эрдэнэтийн асуудлаар Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан ажлын хэсэг ажиллаж байна. Ажлын хэсэг холбогдох газруудаас судалгаа, шинжилгээ, дүгнэлт авсан ч Ажлын хэсгийн дүгнэлт гараагүй байгааг мэдэгдэв.

ЗТХ-ийн сайд Я.Содбаатарын хувьд ЖДҮ-д холбогдсон учраас ёс зүйн хариуцлага хүлээж ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өөрийн хүсэлтээр өгөв. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа Засгийн газрын танхимын зарчим, Засгийн газрын тухай хуулийн холбогдох хуулийн заалтуудыг зөрчсөний дагуу огцруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлэв.

2019.2.1

Г.ЗАНДАНШАТАР УИХ-ЫН ДАРГА БОЛОВ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгох асуудлыг хэлэлцэн, 95.2 хувийн саналаар дэмжиж, УИХ-ын даргаар сонголоо (2019.02.01). Г.Занданшатарыг УИХ-ын даргаар сонгогдсоны дараа УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан “Монголын төр төвшин, түмэн олон амгалан байхын ерөөл дэвшүүлье” хэмээн УИХ-ын даргын тамгыг гардуулж өгсөн юм.

image

МАХН-ЫН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Ц.ШАРАВДОРЖ Г.ЗАНДАНШАТАРТ ЗӨВЛӨНӨ

2019-04-11

УИХ-ын дарга Г.Занданшатар бодлогын зөвлөл байгуулжээ. Уг зөвлөлд үе, үеийн УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга нар, ШУА, МУИС, Удирдлагын академи, АНУ, Их Британи, ОХУ, Япон, Франц, Герман зэрэг улсад хуулийн чиглэлээр доктор, магистрын зэрэг хамгаалсан, олон улсын туршлага судалсан эрдэмтэн, судлаач, профессорууд багтсан байна. Энэхүү зөвлөлд МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж орсон бөгөөд тэрбээр өмнө нь УИХ-ын Тамгын газарт ажиллаж байсан юм. Үүний өмнө ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ дэргэдээ орон тооны бус зөвлөхүүд ажиллуулж эхэлсэн бөгөөд дотоод, гадаадын их, дээд сургуульд сурч байгаа болон суралцаж төгссөн залуучууд зөвлөх болсон билээ.

Г.ЗАНДАНШАТАР: АУДИТЫН БАЙГУУЛЛАГА САЙН АЖИЛЛАВАЛ ТӨР, ТӨСӨВТ НҮҮРЛЭСЭН ХУЛГАЙ БАЙХГҮЙ БОЛНО

2019-05-20

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар УИХ-ын харьяа байгууллагуудын ажил байдалтай танилцав. Тэрбээр өмнө нь Авлигатай тэмцэх газарт ажилласан бол (2019.05.20) энэ удаа Үндэсний аудитын газарт ажиллав.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Төрийн аудитын байгууллагын гаргаж буй дүгнэлт үлбэгэр, үйл ажиллагаа сулбагар байна гэсэн шүүмжлэл их байгаа. Татвар төлөгчдийн хөрөнгөөр хуримтлагдаж бий болсон орлогын зарцуулалтад хяналт тавих үндсэн үүрэгтэй байгууллага бол танайх. Аудитын байгууллага сайн ажиллавал төсөвт, төрд хулгай байхгүй болдог хуультай. Гэтэл төсөвт, төрд хулгай нүүрлэлээ гэсэн яриа газар авсан. Эндээс үйл ажиллагаандаа үнэлэлт дүгнэлт өгч, эрс өөрчлөлт шинэчлэлт хийх цаг болсон. Аудитын байгууллага сайн ажиллавал авлигын индекс буурна. Авлигын хэрэг ч багасна. Ард түмэн шударга ёсыг хүсэж, хүлээж байна. Төр, төсвийн хулгайг зогсоож чадвал манайх шиг нөөц баялагтай улс орон асар хурдацтай хөгжиж байгаа жишиг бий гэлээ.

ОУВС-ГИЙН МОНГОЛ УЛСЫГ ХАРИУЦСАН АЖЛЫН ХЭСГИЙН АХЛАГЧ ЖЭФФ ГОТТЛИЙБИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2019.6.27

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар /2019.06.27/ ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Жэфф Готтлийб, тус сангийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нэйл Сэйкэр нарыг хүлээн авч уулзав.

Тэрбээр уулзалтын үеэр Монгол Улс сүүлийн хоёр жилийн хугацаанд эдийн засгаа бэхжүүлэхэд ихээхэн ахиц гарч, ялангуяа ДНБ-ий өсөлтөд уул уурхайн салбар голлосон болохыг онцолж байв. Мөн Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны эхний улиралд 8,6 хувьд хүрч, энэ сарын байдлаар ядуурал 4,3 хувиар буурсан гэсэн үзүүлэлтүүд гарсан . Түүнчлэн Монголбанк улс орны эдийн засгийг сэргээх, өрийн дефолтоос зайлсхийх, эдийн засгийн эмзэг байдлыг бууруулах, банк санхүүгийн салбарыг эрүүлжүүлэх зэрэг чиглэлээр тодорхой үр дүнд хүрснийг тэмдэглэв.

Ноён Жэфф Готтлийб Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлэхэд УИХ-ын даргын байр суурь чухал болохыг дурдаад Монгол Улс хоёр жилийн хугацаанд хөтөлбөр хэрэгжүүлж эхэлснээр эдийн засаг нь сэргэж, бусад орнуудтай харьцуулахад хөтөлбөрийн хэрэгжилтийн дүн маш эерэг гарч байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.Уулзалтын үеэр талууд Монгол Улсын төсөв, банк, санхүүгийн өнөөгийн байдлын талаар мэдээлэл солилцсон юм.

ХОЁР. ЖДҮ-ТЭЙ ХОЛБОГДСОН ЭСЭХ: ТИЙМ!

ЖДҮ-ЧИН УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР

ЖДҮХС-гаас 2018 онд аж ахуйн нэгж, иргэдэд олгох ёстой зээлийг нэр бүхий улс төрчид хамаарал бүхий компаниуддаа олгуулахад нь нөлөөлсөн байж болзошгүй дуулиан өнөөг хүртэл тасраагүй. Прокурорын байгууллагад ЖДҮХС-тай холбоотой УИХ-ын 13 гишүүний хэрэг хянагдаж байгаа ч тэдэн дээр энэ парламентаас хэд хэдэн хүн нэмэгдсэн. ЖДҮХС-гийн зээлийн асуудлыг хэвлэлийнхэн олон нийтэд дэлгэж байх үед Г.Занданшатар гишүүний “Асрал” ХХК “Эмийн үйлдвэр”ХХК, “Путь ХХК, “Хөх цэнхэр нуур” ХХК –иуд багтсан байсан.

image

ГУРАВ. ТАНИЛЦ: УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАРЫН УЛСЫН ИХ ХУРАЛД ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛЬ, УИХ-ЫН ШИЙДВЭРИЙН ТӨСЛҮҮД

Зөвлөлдөх санал асуулгын тухай

Монгол Улсын хөгжлийн банкны тухай

Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай

Эдийн засгийн хамтын ажиллагааны олон улсын банк үүсгэн байгуулах, түүний үйл ажиллагааны тухай хэлэлцээр болон Банкны дүрэмд өөрчлөлт оруулах тухай 2014 оны протоколыг соёрхон батлах тухай

Засгийн газрын гишүүн Зам, тээврийн хөгжлийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

Зээлийн хэлэлцээр соёрхон батлах тухай

Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай

Төрийн өмчөөс орон нутгийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай

Хүүхдийн мөнгөн тэтгэмжийн хамрах хүрээг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай

Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай

Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай

Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлөх тухай


Монголбанкны Ерөнхийлөгчийг чөлөөлөх тухай асуудал

Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, томилох тухай

Шуудангийн тухай

Радио долгионы тухай

Харилцаа холбооны тухай хууль

Захиргааны ерөнхий хууль

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай

ДӨРӨВ. УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ТОЙРОГТОО АМЛАСАН МӨРИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖСЭН ҮҮ?

МАН-ЫН АРД ИРГЭДДЭЭ АМЛАСАН МӨРИЙН ХӨТӨЛБӨР:

  • БИД ХАМТДАА
  • ИРГЭДЭЭ ЯДУУРЛААС АВАРНА
  • ЭДИЙН ЗАСГАА ХЯМРАЛААС ГАРГАНА
  • ЭХ ОРНОО ӨРНӨӨС САЛГАНА
  • ТӨРИЙН ДАМПУУРЛЫГ ЗАСНА
  • ТЭГШ ЖУРАМ, БАЯН ХҮЧИРХЭГ МОНГОЛОО ЦОГЦЛООЖ ЧАДНА.

Энэхүү мөрийн хөтөлбөрт туссан АМЛАЛТУУД дөрвөн жилийн хугацаанд хэрэгжсэн үү. Тэр дундаа УИХ-ын дарга Г.Занданшатар тойрогтоо амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадсан уу гэдгийг уншигч та дүгнэх учиртай.

ТАВ. МОНГОЛ УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР ХӨРӨНГӨ, ОРЛОГЫН ХУРААНГУЙ

Хөрөнгө орлогын мэдүүлэг 2018 оны байдлаар,

image


Сэтгэгдэл

dobsonz [5.188.211.22] 2020-10-18 20:06:30

xpftfG http://pills2sale.com/ levitra nizagara

Зочин [66.181.171.34] 2020-05-28 04:18:47

дүр исгэгч, шуналтай, худалч, ер нь бол байдаг л нэг хулгайч. Туйлбаргүй ийм хүмүүсийг сонгож болохгүйв

Иргэн [139.5.216.36] 2020-05-28 03:46:02

энэ одоо боль доо. Дүрдээ итгэсэн чадваргүй ...

Zochin [202.126.89.190] 2020-05-28 03:24:03

UIH-n bolovsroltoi tolgoi saitai hunii neg yaltachgui mon do Erhuu hotiin UAAA-n deed surguuliig hamt togsoj blaa uhaantai mundag hun dee So niigmiin heden eh ornoo hogjuulehed asar ih huvi nemeree oruulsan hodolmoriin baatar negdliin dargiin huu ooroo eh ornoo gesen chin huseltei Hun gedeg ni odoo ch bgaa amjilt husey Baynhongoriinhond handaj helehed iim hunee l tord ilgeeh yestoi shu

Зочин [128.127.104.97] 2020-05-28 02:58:10

МАНАН ГЭДЭГ МАНГАСААС САЛГААД ӨГӨХ ААВЫН ХҮҮ БАЙНА УУ?

Зочин [202.9.46.27] 2020-05-28 02:25:43

2008 онд хадгаламж банзийг дампууруулахад Хүрэлсүхийн хамт оролцож Солонгосд казино тоглож явлаа.одоо хамтдаа сайхан байгаа биз.

[103.80.210.183] 2020-05-28 02:22:01

амлалтаа гүдээрээ биелүүлж чадаагүй гэдгийг мэдж байхад илүү юм бичих хэрэг байна уу? харин шорон руу илгээх ёстой шүү дээ. шоронд орохгүй гэвэл шороон доор илгээ

Зочин [150.129.142.180] 2020-05-28 01:08:09

Сахал тавиад нээх ухаантай болох гээд халтаасан олон архидаад шартсан дүртээ болчихсон

Зочин [202.126.89.190] 2020-05-28 03:27:14

Битгий атаарх улсын их хурлын даргад чи хэзээч энэ өндөрлөгт очиж чадахгүй


9 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.