ДЭМБ-аас бүх харилцаагаа тасалж байгааг Дональд Трамп зарлалаа
Дональд Трамп ДЭМБ (Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага)-тай бүх харилцаагаа тасалж байгааг зарлажээ.
Ингэхдээ тэр коронавирусийн цар тахлын эсрэг ДЭМБ-ын авсан арга хэмжээг хангалтгүй байсан, Хятадаас хэт хараат байдалтай ажилладаг гэж шүүмжилсэн юм.
АНУ тус байгууллагад зориулдаг санхүүжилтээ дэлхий нийтийн эрүүл мэндийн бусад асуудалд зарцуулахаа мэдэгджээ.
Гэхдээ Трампын шүүмжлэгчид түүнийг АНУ-д цар тахлыг хязгаарлаж чадаагүй алдаагаа ДЭМБ-д тохож, уснаас хуурай гарах арга хайж байна гэж дүгнэдэг.
“ДЭМБ бол гишүүн орнуудаа шүүмжлэх, буруутгах эрхгүй байхаар анхнаасаа зохион байгуулагдсан байгууллага юм. Энэ нь тус байгууллагыг улс төрийн золиос болгон ашиглах таатай боломж олгож байна” гэж Обамагийн засаг захиргааны үед баруун Африкт дэгдсэн Эбола тахлын эсрэг тэмцлийг хариуцаж байсан Жереми Кониндик саяхан хэвлэлд ярьж байжээ.
“Бид ДЭМБ-ыг байгуулахад оролцож байсан. Бид түүний салшгүй нэг хэсэг. ДЭМБ-аас салснаар дэлхий нийт төдийгүй АНУ хохирно” гэж АНУ-ын Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төвийн захирал асан, доктор Том Фриден өчигдөр твиттер хуудсандаа бичжээ.
Мөн АНУ-ын зарим улс төрчид ийм алхам нь ДЭМБ-д Хятад улсын нөлөөг улам нэмэгдүүлнэ гэж болгоомжилж байна.
“Хэрвээ Хятадын нөлөө ДЭМБ-д өндөр байна гэж үзэж байгаа бол ДЭМБ-ыг Хятадын гарт бүрэн оруулах алхам хийх ёсгүй юм” гэж Сенатын гадаад бодлогын байнгын хорооны гишүүн, Ардчилсан Намын улс төрч Крис Мурфи мэдэгджээ.
АНУ-ын засаг захиргаа ДЭМБ-д жил бүр $400 саяыг төлдөг нь тус байгууллагын төсвийн 14 орчим хувийг бүрдүүлдэг байна.































































Р.Чингис: Цэрэг зодсон асуудалд буруутай бүх хүмүүст хариуцлага тооцно
Д.Цогтбаатар: Төрийг данхайлгаж, дэд сайдууд томилсон нь цагаа олсонгүй
Г.Дамдинням: Өнөөдөр Улаанбаатарт 75 вагон буюу 4500 тонн АИ-92 шатахуун бууна
ЗГ: Баян-Өлгий аймгийн 319 уул, усны Казах нэрийг Монголоор сэргээн нэрлэх тогтоолын төслийг өргөн мэдүүлнэ
Нийслэлийн 2026 оны төсвөөр шинээр 207 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлнэ
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг харьяалах улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэв
А.Ундраа: Анхнаасаа орлогоо бодитой төсөөлсөн бол төсөв тасрахгүй байсан
Эрдэмтдийн зөвлөл хагас коксон түлш хэрэглэснээр агаарын бохирдол 40-50 хувь буурсан гэж дүгнэв
Энэ онд 13 байршилд 95 мянган ам.метр явган хүний замыг шинэчиллээ
Б.Энхтүвшин: Энэ сард ОХУ-аас 83600 тонн АИ92 шатахуун авна