Бразил халдварын улмаас нас барсан хүний тоогоор дөрөвдүгээрт жагсаж эхэлжээ
Бразилд коронавирусний халдварын улмаас нас барсан хүний тоо нэг өдрийн дотор 1000 орчмоор нэмэгдсэнээр халдвараар нас барсан хүний тоон үзүүлэлтээрээ дэлхийд дөрөвдүгээрт бичигдэж эхэлжээ. Бразилд 28834 хүн халдвараар нас барснаар Францын үзүүлэлтийг давж, АНУ, Их Британи, Италийн араас жагсаж эхэлсэн байна.
Хэдийгээр Бразил халдварын тохиолдлын тоогоор хоёрдугаарт бичигдэж байгаа боловч тус улсын Ерөнхийлөгч Жаир Болсонару халдварын тархалтыг үл тоомсорлож буйгаа удаа дараа илэрхийлжээ. Ж.Болсонару мужуудад тогтоосон хөл хориог Бразилын эдийн засаг, ажлын байранд асар их хохирол учруулна хэмээн үзэж байгаа ажээ.
Халдварын үзүүлэлтүүдийн тухайд
Бразилд сүүлийн 24 цагийн хугацаанд 956 хүн халдвараар нас барлаа гэж тус улсын Эрүүл мэндийн яам мэдээлжээ. Жонс Хопкинсийн нэрэмжит их сургуулийн мэдээллээр, Бразилд 498440 хүн халдвар авчээ.
Бразилд халдвараар нас барсан хүний тоо хоёр долоо хоногт хоёр дахин нэмэгдсэн бол Их Британид нас барсан хүний тоо хоёр сард, Францад дөрвөн сард, Италид таван сарын хугацаанд хоёр дахин нэмэгдсэн байна.
Мөн Бразилд иргэдийг шинжилгээнд хангалтгүй хамруулж байгаа тул бодит үзүүлэлтүүд хавьгүй өндөр байж болзошгүйг мэргэжилтнүүд анхааруулсаар байгаа юм.
Бразилын бодлогыг дээр дурдсан нөхцөл байдал өөрчлөх үү?
Ж.Болсонару хөл хорио эдийн засагт халдварын тархалтаас илүү хохирол учруулна гэж үзэж байгаа бөгөөд тэрбээр энэ байр сууриа өөрчлөх төлөвгүй байна.
Мөн улс орондоо халдварын тохиолдол огцом нэмэгдэж буйг үл харгалзан тэрбээр муждаа хөл хорио тогтоосон захирагч нарыг шүүмжилж байгаагаас гадна хөл бөмбөгийн улирлын тоглолтуудыг үргэлжлүүлэхийг уриалжээ. Үүнээс гадна Ерөнхийлөгч Бразилиа хотод олон зуун дэмжигчийнхээ дунд амны хаалт зүүхгүйгээр очжээ.
Ромын пап Францис Амазоны оршин суугчид хүнд нөхцөлд байгааг ням гарагт онцлоод, тэдэнд туслалцаа үзүүлэхийг Ж.Болсонаругаас шаарджээ. Амазонас нь халдвар хамгийн их тархсан мужуудын нэг бөгөөд эрх баригчид тус мужийн эрүүл мэндийн тогтолцоонд харьцангуй бага төсөв зарцуулдаг байна.
"Төв, Өмнөд Америк халдварын голомт болсон" гэж үзэж буйгаа сүүлийн үед олон мэргэжилтэн илэрхийлжээ. Бразилын эрх баригчид халдварын эсрэг ямар хариу арга хэмжээ авах талаар зөрчилдөж байгаа тул Европ болон дэлхийн бусад оронд хэрэгжүүлсэнтэй адил нэгдсэн арга хэмжээг авч чадахгүй байгаа ажээ.
Эх сурвалж: Монцамэ
Өнөөдөр болох үйл явдал: Австрали-Монголын бизнес форум болно
Монгол-Австрийн бизнес форумын талаар мэдээллээ
Ц.Элбэгдоржийг яллагдагчаар татах санал хүргүүллээ
Монголын баячууд улстөрчдөд дарлуулж байхдаа таарсан увайгүй л дээ
О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах, дахин төлөвлөх цаг болсон
С.Зориг амиа алдахын өмнөхөн түүнтэй ресторанд уулзсан хүмүүс ам нээгээд эхэллээ
Б.Энхбаяр: Нэг хүн 500 саяын захиалга өгч улс төрчийг "social bully" хийсэн. Үнэ өртөг нь нэмэгдсэн байна
И.Мөнхжаргал: Эрх баригчид зөвхөн ялахын төлөө Үндэсний эв нэгдлийг уландаа гишгэж болохгүй
“АРДЧИЛАЛ” ЗАРИМ ХҮНИЙ ХУВИЙН ӨМЧ БИШ. НИЙТ АРД ТҮМНИЙ ҮНЭТ ЗҮЙЛ
НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн Монголд ирлээ