А.Амбасэлмаа: 374 хүний шинжилгээний хариу СӨРӨГ буюу коронавирусын халдваргүй гарлаа

ЭМЯ-наас ээлжит мэдээллээ хийж байна.
ЭМЯ-ны газрын дарга Д.Нарангэрэл: 2020 оны зургаадугаар сарын 2-ны байдлаар 20 хүн шинээр ажиглалтанд орж, нэг хүн ажиглалтаас гарч, гэрийн хяналтад шилжлээ. Одоогоор 1812 хүн тусгаарлах байранд байна. Архаг хууч өвчтэй 116 хүн байна. Төмөр замын эмч нар орон нутгийн 14 чиглэлийн галт тэргэнд ажиллаж, 5000 гаруй хүнд тандалт судалгаа хийсэн. Тандалт судалгаагаар коронавирусын сэжигтэй тохиолдол илрээгүй. 24 цагийн хугацаанд 119 дугаарт 178 дуудлага ирсэн. Эдгээр дуудлага нь гол төлөв коронавирусын урьдчилан сэргийлэлт, эмнэлзүйн талаар зөвлөмж, зөвлөгөө авсан дуудлага байлаа.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 2020 оны зургаадугаар сарын 2-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид нийт 374 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Бүгд СӨРӨГ гарсан. Сэлэнгэ аймгийн Алтанбулагийн боомтоор орж ирсэн 29 жолоочийн шинжилгээний хариу сөрөг гарсан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 178 хүн байна. Нийт 185 батлагдсан тохиолдол байгаагаас 44 нь эмчлэгдэж, дараагийн шатны хяналт руу шилжсэн” гэлээ.
Зеленский: Москва зогсохгүй, Путины зорилго бол дайныг үргэлжлүүлэх
Авлигаас дампуурал руу: Монгол Улсын санхүүгийн бодит байдал ил боллоо
Шөвгийн 4 бөхөөс шинжилгээ авахыг 3 аймаг, 1 дүүрэг эсэргүүцжээ
С.Молор-Эрдэнэ монголчуудтай “таарсан” анхны философич гэж үү?
Д.Дашлхагва: Хүн төрөлхтөн мөхдөггүй л юм бол “Хунт нуур” балет мөнхөд тоглогдоно
Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн анхны гавьяатууд
FIBA 3х3: Монголын эмэгтэй сагсчид түүх бүтээж, дэлхийн дэд аварга боллоо
Киев: ОХУ Украины стратегийн чухал ач холбогдолтой хотод 110.000 цэргээ байршуулсан байна
100 жилийн ой нь тохиож буй 1 аймаг, 27 сумын баяр наадмын тов
"Эхлэл брэнд" ХХК дуудлага худалдаагаар авсан газрын гэрчилгээгээ гардав