Сингапурын иргэдэд нийт 2.5 тэрбум ам.долларын тэтгэмж олгожээ
Сингапурын Засгийн газар коронавирусний цар тахлын үед иргэдээ дэмжих зорилгоор он гарснаас хойш 3.5 тэрбум сингапур долларыг /2.5 тэрбум ам.доллар/ тэтгэмж хэлбэрээр олголоо гэж тус улсын Сангийн сайд бөгөөд шадар сайд Хэн Сви Кит мэдэгджээ.
“Ийм хүнд үед иргэддээ анхаарал тавих нь туйлын чухал гэж бид үзэж байгаа бөгөөд хуваарилсан хөрөнгө олон гэр бүлд тусална гэж найдаж байна" гэж тэрбээр хэлсэн байна. Түүний хэлснээр, тэтгэмжийн хоёр дахь багцыг зургадугаар сарын 18-наас олгож эхлэх бөгөөд орлогын дунджаас хамаарч, хэмжээ нь 300-600 сингапур доллар /215 - 430 ам.доллар/ байх аж. Үүнээс гадна, “20-иос доош насны нэг хүүхэдтэй гэр бүлд 300 сингапур доллар, 50-аас дээш насны хүмүүст 100 сингапур доллар /71 ам.доллар/ нэмж олгохоор төлөвлөж байна” гэж Хэн Сви Кит тэмдэглэжээ.
Хүн амд үзүүлэх тусламжийн эхний ийм багцыг дөрөвдүгээр сард олгосон байна. Цар тахлын үед нийгэм-эдийн засагт дэмжлэг үзүүлэхэд зориулж, 100 тэрбум орчим сингапур доллар хуваарилснаа Сингапурын эрх баригчид тавдугаар сарын 26-нд мэдэгджээ. Энэ нь ДНБ-ий 20 хувьтай тэнцэх хэмжээний мөнгө юм.

























































П.Наранбаяр: Орон нутгийн нөхөн сонгуульд “царцаа” нүүлгэж ялалт байгуулсан нь төрийн эрхийг хууль бусаар авч байна гэсэн үг
Оюутолгой төслийн менежментийн зардлыг 2.2 тэрбум ам.доллароор бууруулав
Өнөөдрөөс эхлэн 18 нас хүрээгүй хүүхэд мопед, скүтер, суррон унахгүй
Үндэсний их баяр наадмаар нийтийн тээврийн 32 автобус дараах 6 чиглэлд ард иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
Эрчим хүчний ажилчдын цалинг 30 хувиар нэмэгдүүлэхээр болсон тул ажил хаялтаа цуцаллаа
Малчин залууст эхнэр олдохгүй байна гэдэг инээдэм биш, эмгэнэл
Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр Э.Анарыг томиллоо
“ТОП-100” аж ахуйн нэгжийн нэрэмжит хүндэтгэлийн цогцолбор барих санаачилгыг хотын дарга дэмжжээ
Сэлбэ гол дагуух авто замыг долоодугаар сарын 10-ны дотор ашиглалтад хүлээн авахаар төлөвлөж байна
Нийтийн эзэмшлийн гудамж, талбайг усалж чийгшүүлэх ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо