"Жи тайм" сүлжээний хэргийн шүүх хуралдааныг хойшлуулж, долдугаар сарын 8-нд товлолоо

Н.Алтанцэцэг / Хууль

"Жи тайм" сүлжээний гэгдэх 11,385 хохирогчтой хэргийн шүүх хурал хойшлогдлоо.Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан /Залилах / гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хурлыг Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцээд шүүх хуралдааныг 2020 оны 7 дугаар сарын 8-ны 09:00 хүртэл хойшлууллаа.

Улмаар шүүгдэгч Э.Оюунчимэг өмгөөлөгч Ч.Шаравнямбуугаас татгалзан шинээр хоёр өмгөөлөгч авч, өмгөөлөгч нар хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар


Сэтгэгдэл

[103.80.210.183] 2020-07-02 05:51:02

шүүгчиддээ хуввь хүртээчихдэг тэгээд л замхруулах гээд элдэв аргаар үзнэ байгаад л тэнсэн болгоод явуулдаг. томоор сэтгэнэ гэж л энэ дээ. жижиг хулгай нь их ял авдаг нь энэнд л байгаа юм.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.