Л.Ганбат:ЭЕШ дууссан даруй шалгалтын дүн онлайнаар гарна

Б.Лхамаа / Боловсрол

БҮТ-ийн шалгалт судалгааны хэлтсийн дарга Л.Ганбат ЭЕШ-ын талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдөр 10:00 цагт Монгол Улсын түүх хичээлээр эхэлсэн. Одоо 14:00 цагт Англи хэлний шалгалт авна. Өнгөрсөн жил хамгийн ихдээ 50 байран дээр зохион байгуулдаг байсан. Харин энэ жилийн хувьд 85 байранд ЭЕШ-ыг авч байна. Үүнээс 42 нь хөдөө орон нутагт, 43 нь Улаанбаатар хотод байгаа юм.

Нэг ангид 12 хүүхэд суухаар зохицуулж, хуваарилсан. Шалгалт дууссан даруй шалгалтын дүн онлайнаар гарна. Шалгалтынхаа дүнг http://list.eec.mn/ сайтаас 20 минутын дараа ороод харж болно. Ганц шалгуулагч гэлтгүй, аав ээж нь харж болно.

Шалгалтын үеэр гар утас, тооны машин, ухаалаг цаг авч ирэхгүй байх ёстой. Хэрэв оюутнууд хориглосон зүйлсийг авч ирсэн бол хаягжуулаад, түр битүүмжилнэ" гэсэн юм.


Сэтгэгдэл

Зочин [27.123.214.2] 2020-07-02 08:45:42

20 МИНУТ БАЙТУГАЙ 2 ЦАГ БОЛЧООД БАЙНА ДҮН ХААНА БАЙНА

БОЛОВСРОЛ АВИЛГА [27.123.214.2] 2020-07-02 08:45:07

АВИЛГА АВАХ ГЭЭД 48 ЦАГИЙН ДАРАА ДҮН ГАРНА ГЭЖ ЗАРЛАЖ БАЙНА ДАА


2 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
2 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.