Т.Аюурсайхан: Төсөвт тодотгол хийх шаардлага үүсэхийг үгүйсгэхгүй

Ц.Анударь / Эдийн засаг

УИХ-ын гишүүн Т.Аюурсайханаас цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.

-Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газраа өөрөө бүрдүүлнэ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?

-Монгол Улсын Ерөнхий сайдыг УИХ-аас томиллоо. Үндсэн хууль хэрэгжиж байгаа учраас хуулийнхаа дагуу Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газраа өөрөө бүрдүүлнэ. Ингэж бүрдүүлэхдээ өөрөөсөө гадна УИХ-ын дөрөв хүртэлх гишүүнийг кабинетдаа авах боломжтой. Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулснаар кабинетийн сайд нар өмнө нь УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хүн тус бүрээр санал хураалтанд орж томилогддог байсан бол одоо зөвхөн тангарагаа өргөнө.

ШИНЭ ЯАМДУУД БАЙГУУЛАГДАХ ЭСЭХ ДЭЭР ТӨСВИЙН АСУУДАЛ ХӨНДӨГДӨНӨ

-Төсвийн орлого тасарч байна гэж яригдаад эхэллээ. Төсвийн тодотгол хийх шаардлага байгаа юу?

-“Коронавирусын эрсдлээс сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль”-ийг УИХ баталсан. Ингэж батлахдаа шаардлагагүй гэж үзсэн зардлуудыг танах, нийгэм, эдийн засаг, ард иргэдийг хамгаалах үйл ажиллагаанд зарцуулах эрхийг нь Монгол Улсын Засгийн газар, Сангий яаманд өгсөн. Төсвийн тухай хуулиар захиран зарцуулах, төсөвт өөрчлөлт оруулах эрх УИХ-д хадгалагддаг учраас үүнд хяналт тавих зорилгоор тусгай Хяналтын хороо байгуулагдаж, бүх байнгын хорооноос төлөөлөл ороод үйл ажиллагаа явуулж байна. Төсөвт ямар нэгэн өөрчлөлт оруулах шаардлагагүйгээр зохицуулалт хийгдэж байгаа. Гагцхүү Засгийн газрын бүрэлдэхүүн, шинэ яамдууд байгуулагдах эсэх дээр төсвийн асуудал хөндөгдөнө. Үүний дагуу болон хуульд заасан бусад шаардлагаар төсөвт тодотгол хийх шаардлага үүсэхийг үгүйсгэхгүй. Ийм нөхцөл байдал үүсэх болов уу гэж бодож байна.

ЭДИЙН ЗАСГИЙН ХӨГЖЛИЙН БИЕ ДААСАН БҮТЭЦ БАЙХ ЁСТОЙ

-Засгийн газрын бүтцийн талаар танд мэдээлэл байна уу?

-Эдийн засгийн хөгжлийн тусдаа бие даасан субъект байхыг бид Үндсэн Хуулийнхаа хүрээнд зохицуулсан. Үндсэн Хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт хэрэгжиж байгаа учраас эдийн засгийн хөгжлийн бие даасан бүтэц байх ёстой. Энэ нь төрийн захиргааны төв байгууллага байх болов уу. Засгийн газрын бүрэлдэхүүн дээр шинээр нэмэгдэж орж ирэх байх. Үүний зэрэгцээ МАН –ын мөрийн хөтөлбөрт ард иргэдийн соёлын үнэт зүйлийг нь дэлгэрүүлэх, ойлгуулах, залуучуудыг ийм хүмүүжлээр хүмүүжүүлэх асуудлыг тусгасан учир Соёлын яам тусдаа байгуулагдах байх гэсэн хүлээлттэй байна.

-Баярлалаа.


Сэтгэгдэл

Mn [95.153.131.19] 2020-07-04 11:54:28

Doliichood gazar tenger harsan novsh yaj ingeed ichih ch ugui meliigeed bj chaddag bnaa

Zochin [14.35.207.208] 2020-07-03 22:44:59

Todotgol hiihgui yah gesiin. Erguu hog ve

Zochin [213.127.104.227] 2020-07-03 16:22:55

Estoi neg nudend dulaahan uhaantai bolovsroltoi medlegtei shudraga zaluu shuu.

Зочин [64.119.25.160] 2020-07-03 13:47:33

Төсөвт тодотгол хийх хэрэгтэй Дуракюм уу

Зочин [168.235.194.195] 2020-07-03 09:35:29

Ер нь тодотгол хийж төсөв хасна гэдэг бол хамгийн муу хувилбар ба зүгээр л орлого олохын төлөө ажиллахгүй гэсэн үг. Тодотгол хийхгй байгаа нь төр засагт байгаа олон ажилгүй дарга нарыг орлого олох хэмжээнд ажиллуулн гэсэн үг

Зочин [103.26.193.163] 2020-07-03 09:22:13

Тэгээд юун яам нэмж бгуулна гээд бн аа?

Зочин [66.181.161.107] 2020-07-03 07:48:02

тодотгол хийгүй агаараас мөнгө олох гэж байгаа юмуу. ямарч утгагүй хүк нь төсөв тодотгохгүй гээд хэлчээр эд нарын сонгуулийн өмнө наргисан мөнгө нөхөгдчих юмуу. попрол эгүүтэл хоёроор улс удирдахгүй шүү


7 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
7 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.