Н.Номтойбаяр нарт холбогдох Эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр үргэлжилнэ

Н.Алтанцэцэг / Хууль

Нийслэлийн прокурорын газраас Н.Номтойбаяр нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 21 хавтаст хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авсан.

Улмаар шүүгдэгч Н.Номтойбаяр нарт холбогдох гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 14:30 цагт эхэлсэн. Шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Номтойбаяр нь 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр шинээр өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авахаар гэрээ байгуулсан, уг өмгөөлөгч нь хавтаст хэргийн материалтай танилцахаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзсан.

Шүүгдэгч Н.Номтойбаярын гаргасан хүсэлтийн дагуу түүнийг өмгөөлүүлэх эрхээр хангах үүднээс шүүх хуралдаан өмнө нь 3 удаа хойшилсон боловч өнөөдрийн шүүх хуралдаанаар дахин шинээр өмгөөлөгч авч, уг өмгөөлөгч нь хэргийн материалтай танилцахаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаж байгаа нь шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулж байна гэж үзэх үндэслэлтэй байх тул шүүх хуралдааныг хойшлуулах боломжгүй гэж шүүх үзэж, гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаан үргэлжлүүлсэн юм. Шүүх хуралдаан өнөөдөр буюу долоодугаар сарын 3-ны 09:00 цагаас үргэлжилнэ.


Сэтгэгдэл

Зочин [68.146.199.167] 2020-07-03 07:07:14

NOMTOIBAYAT NART gedeg n sonirxol tataad bna. Uur xen bgaan??????

Буруу Цолмон [103.10.23.106] 2020-07-03 06:52:26

Номтойбаярт бол хууль зөрчсөн үүлдэл байхгүй л болуу Харин хуулийн дагуу хийсэн луйвар бол олон би Ийм хуулийг Номтойбаяр зохиож батлуулаагүй тодорой хүн зохиж Их хурал баталсан Хууль бус зүүлийг хууль ёсны болгон Төрийн нэрээр гар өргөн баталсан хүмүүс өнөөдөр хуулийн өмнө хариуцлаг хүлээлгэж Төрд үүрэлсэн хулгайч нарын эрх ашгаан хамгаалсан хуулийг хүчэнгүй болгох хэрэгтэй юм биш үү

ЗОЧИН [202.126.89.251] 2020-07-03 03:38:21

ХУЛГАЙЧ НАР Ч ТЭВДЭЖ ЭХЭЛЛЭЭ ДЭЭ ӨМГӨӨЛӨГЧ СОЛЬЖ БАЙГАА НЭРИЙН ДООР ЯЛ ЗАВШДАГ ЯВДЛЫГ ТАСЛАН ЗОГСООХ ШААРДЛАГАТАЙ ЗӨВ АЖИЛЛАЖ БАЙНА ХУРДАН ЗОХИХ ЯЛЫГ НЬ ӨГ

Зочин [202.179.21.242] 2020-07-03 03:25:56

Ноолоход амар Номтойбаяр,Эрдэнэбат хоёрыг л Хонгилын Шүүгчид нухаад,ноолоод байх юм. Тэгсэн мөртлөө Авлига авч газар дээрээ баригдсан,Эрдэнэт,Оюу-толгойн гэмт хэрэгтнүүдийг болохоор хурлыг хойшлуулаад л мөнч хачин шудрага бусаар Шүүхийнхэн ажиллах юм.Ямартаач өнөөгийн Дээд,дунд,Анхан шатны Шүүх нэлдээл нэг карманд орсон юм шиг бодит байдлыг шгуйвуулж өөрсдийн үзэмжээр,Авлигаар мөнгөөр шийддэг ёс тогтсон бололтой.Эсвэл Шүүгчдийн мэдлэг чадвар ялангуяа үнэн мөнийг олохын төлөө худал,хуурамч бичиг баримтаас эрс татгалзаж логик дүгнэлт хийх чадваргүй юм шиг санагдсан шүү.

баяр [59.153.85.75] 2020-07-03 02:50:51

санаазоволтгүй дээ МОНГОЛ ЗӨВХӨН ЧИНИЙ ТҮРИЙВЧИН ДОТОР БАЙГАА ТАЙВАН БАЙГААРАЙ ХУУЛЬ ШҮҮХ БОЛ ЯРШИГЛ БАЙНА

Zochin [202.126.89.211] 2020-07-03 02:07:08

Notoi bolood l omgoologch solij hugatsaa hojdog yum bishuu gemt buruutai nohduud.shudarga unen zov shuuh heregtei


6 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
6 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.