Судалгаа: Коронавирусын шинэ төрөл хурдацтай тархаж байгаа ч хөнөөл багатай байна гэжээ
.jpg)
Коронавирусын шинэ төрөл Европоос АНУ руу тархсан болохыг нэгэн судалгаагаар тогтоожээ.
Шинэ мутац нь вирусийг хүмүүст амархан халдварладаг болгосон боловч өмнөх төрлүүдтэй харьцуулахад хүнд өвчлүүлэхгүй байна гэж олон улсын судлаачдын баг пүрэв гарагт мэдээлжээ.
"Хүмүүс одоогийн байдлаар гол төлөв уг төрлөөр халдварлаж байна” гэж Дархлаа судлал, коронавирусын дархлааны эмчилгээний консорциумын “La Jolla” хүрээлэнгийн судлаач Эрика Оллманн Сапфир “CNN” сувагт мэдээлсэн байна.
“Cell” сэтгүүлд нийтэлсэн судалгаанд тэмдэглэснээр, судлаачдын баг өмнөх судалгааны ажлаа энэ оны эхээр олон нийтэд танилцуулж байсан бөгөөд генийн дарааллын мэдээллээс үзэхэд вирусний мутацид орсон хувилбар одоо давамгайлж байгааг тогтоожээ.
Судлаачид зөвхөн генийн дарааллыг судлаагүй бөгөөд хүмүүс, амьтад, эсүүдэд туршилт хийхэд мутацид орсон хувилбар илүү нийтлэг хийгээд бусад хувилбараасаа илүү халдварлах чадвартай болсон байжээ.
“Бид “G614” төрөл нь “D614”-өөс илүү халдварлах чадвартай болсон болохыг тогтоосон. Сонирхолтой нь, “G614” өвчин хүндрэх нөлөө үзүүлж буй нотолгоог олоогүй” гэж Лос-Аламос тойргийн Үндэсний лабораторийн мэргэжилтнүүд мэдээлжээ.
“Энэ нь сайн мэдээ байж магадгүй юм” гэж Их Британийн Уорвикийн их сургуулийн профессор Лауренс Янг хэлсэн байна. Судлаачдын баг Европ, АНУ-д халдвар авсан өвчтөнүүдээс цуглуулсан сорьцуудыг шинжилж, генийн дарааллыг судалжээ.
“2020 оны гуравдугаар сарын 1 хүртэл “G614” Европоос гадна маш ховор байсан бол гуравдугаар сарын сүүлээс хойш дэлхий даяар түгээмэл болсон” гэж судалгаанд тэмдэглэжээ.
“Шинэ төрөл амьсгалын дээд замд гурав дахин хурдан халдварлаж байна. Халдвар авсан хүний тоо маш хурдан нэмэгдэж буйг үүнтэй холбон тайлбарлах боломжтой” гэж судлаачид мэдээлжээ.
Харин Их Британид халдвар авсны улмаас эмнэлэгт хүргэгдсэн 1000 хүнд хийсэн туршилтаар шинэ төрлөөр халдварласан хүмүүсийн биеийн байдал өмнөх төрлөөр халдварласан хүмүүсийнхтай харьцуулахад нэг их муудаагүй байна.
Зеленский: Москва зогсохгүй, Путины зорилго бол дайныг үргэлжлүүлэх
Авлигаас дампуурал руу: Монгол Улсын санхүүгийн бодит байдал ил боллоо
Шөвгийн 4 бөхөөс шинжилгээ авахыг 3 аймаг, 1 дүүрэг эсэргүүцжээ
С.Молор-Эрдэнэ монголчуудтай “таарсан” анхны философич гэж үү?
Д.Дашлхагва: Хүн төрөлхтөн мөхдөггүй л юм бол “Хунт нуур” балет мөнхөд тоглогдоно
Монголын эмэгтэй сагсан бөмбөгийн анхны гавьяатууд
FIBA 3х3: Монголын эмэгтэй сагсчид түүх бүтээж, дэлхийн дэд аварга боллоо
Киев: ОХУ Украины стратегийн чухал ач холбогдолтой хотод 110.000 цэргээ байршуулсан байна
100 жилийн ой нь тохиож буй 1 аймаг, 27 сумын баяр наадмын тов
"Эхлэл брэнд" ХХК дуудлага худалдаагаар авсан газрын гэрчилгээгээ гардав