Долдугаар сард ихэнх нутгаар аадар бороо орно

Б.Лхамаа / Орон нутаг

Цаг уур орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдийн болон энэ сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдлыг тодрууллаа.

-Ойрын өдрүүдэд хур тунадас хэр байх бол. Аадар бороо орох, үеэр буух зэрэг үзэгдэл гарах болов уу?

-Долдугаар сарын 3-4-д баруун аймгуудын хойд, говийн зүүн, төв, зүйн аймгуудын зарим газраар, долдугаар сарын 5-7-нд нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай, аадар бороо орох бөгөөд салхи борооны өмнө ширүүсэх төлөвтэй байна. Агаарын температурын хувьд говийн нутгуудаар өдөртөө 30-35, бусад нутгаар 21-26 градус дулаан байна. Ер нь зарим газруудаар дуу цахилгаантай аадар бороо их орох учир гэнэтийн үер ус, мөндөр нөөлөг салхины аюулаас сэргийлэх хэрэгтэй. Гэхдээ одоогийн байдлаар температур дулаахан байгаа болохоор мөндөр орох нөхцөл бүрдээгүй байна. Ерөнхийдөө өдөртөө борооны хэмжээ ахиу, үргэлжлэх хугацаа богино байх юм.

-Долдугаар сард цаг агаар ямар байх төлөвтэй байна вэ?

-Нутгийн зүүн хойд хэсгээр ахиу, өмнөд хэсгээр бага хур тунадас орох төлөвтэй байна. Агаарын температурын хувьд нутгийн хойд хэсгээр олон жилийн дундаж орчим бусад нутгаар дулаан байх төлөвтэй байна. Ер нь хэр ихэр их бороо температур хэр их дулаарахыг хэлэх боломжгүй. Ер нь долоон сард зуны хугацаанд ордог борооны ихэнх хувь нь ордог байгаа. Тэгэхээр долдугаар сарын эхээр нутгийн баруун, төв зүүн хэсгээр, дунд үед говийн бүсд, сарын сүүлээр ихэнх нутгуудаар түр зуурын аадар бороо орох төлөвтэй байна.

-Энэ сард бороо хур ихтэй байх уу ?

-Ер нь олон жилийн дунджаар их нуруудын хотгор болон тал хээрийн бүс нутгаар 4-13 өдөр, бусад нутгаар 14-20 өдөр бороо ордог. Тодруулбал нутгийн баруун, зүүн, хойд төв хэсгээр буюу урд хэсгээс бусад газарт долдугаар сард бороо хамгийн их ордог юм.

-Энэ жил гол мөрний усны төвшин олон жилийн дунджаас бага байгаа боловч сарын эхэн болох хоёрдугаар арав хоногт зүүн аймгуудын нутгаар түр зуурын болон аадар бороо орж, голын ус огцом нэмэгдэж хуурай сайр, гуу жалгаар үер буух нөхцөл бүрдэнэ. Түүнчлэн уур амьсгалын өөрчлөлтийн улмаас цаг агаарын гамшигт үзэгдлийн давтагдал нэмэгдэж байгаа тул зуны улиралд зурвас газраар үе үе ширүүн аадар бороо, мөндөр орж, үер буух, салхи түр зуурын хүчтэй ширүүсэлт ажиглагдах магадлал өндөр байна. Иймд аадар бороо орсны дараа гол мөрний усны түвшин огцом нэмэгдэж, үер усны аюул тохиолдож болзошгүйг анхааруулъя.


Сэтгэгдэл

Бомбоо [202.126.90.70] 2020-07-03 15:23:38

Сайхан, сайхан...Өдөржин үүлэн борооны ажлаа хийгээд хэвтээд байж дээ.


1 сэтгэгдэл байна
1000 тэмдэгт оруулах үлдлээ.
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
1 сэтгэгдэл байна
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Medee.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.